Undernutrition
Дутуу хооллолт нь шим тэжээлийг дутуу хэрэглэх буюу шим тэжээлийн шингээлт ба ашиглалт алдагдсаны улмаас биеийн хэрэгцээ хангагдахгүй байх байдал юм. Энэ нь хоол хүнсний хүртээмж байхгүйгээс, эсвэл өвчний үр дагавраар үүсч болно. Дутуу хооллолт гэдэг нь ихэвчлэн эрчим хүчний хэрэглээний дутагдлыг хэлэх боловч тодорхой шим тэжээлийн дутлыг ч хэлж болох бөгөөд цочмог буюу архаг байж болно.
Тодорхойлолт
Энэ байдалд С аминдэмийн дутлын хоёрдогч хэд хэдэн эмнэлзүйн үр дагавар багтах бөгөөд чийг бам нь хамгийн хүнд илрэл юм. С аминдэмийн дутлын эрсдэлтэй хүн ам бол жимс, ногооны хангамж хамгийн бага хүмүүс юм. Чийг бамын тархалт нь хоол хүнсний хангамж бага, тогтмол бус байдаг өлсгөлөн ба дайнтай холбоотой. Голчлон дулааны боловсруулалт хийсэн (хэт өндөр температурт боловсруулсан буюу пастержуулсан) сүү эсвэл баяжуулаагүй хүүхдийн тэжээлээр хооллодог, жимс ба жимсний шүүс хэрэглэдэггүй хүүхэд шинж тэмдэгтэй өвчин тусах эрсдэл өндөр байна.
This condition groups several clinical consequences secondary to vitamin C deficiency with scurvy being the most severe presentation. The populations at risk of vitamin C deficiency are those for whom the fruit and vegetable supply is minimal. Epidemics of scurvy are associated with famine and war, when food supply is small and irregular. Children fed predominantly heat-treated (ultra-high-temperature or pasteurized) milk or unfortified formulas and not receiving fruits and fruit juices are at significant risk for symptomatic disease.
ICD-10-тай харгалзах код
Өөр хэсэгт ангилсан
Холбоотой контент
Тодорхойлолт
Чийг бам нь хоол хүнсэнд С аминдэм (аскорбины хүчил) дутагдсанаас үүдэлтэй өвчин юм. С аминдэм нь коллаген ба үндсэн бодис үүсэх, үнэрт амин хүчлийн (фенилаланин, тирозин) солилцоо, фолийн хүчлийг фолинийн хүчил болгон ангижруулах ба биохимийн исэлдэн ангижрах олон урвалд гол үүрэг гүйцэтгэнэ. Эмнэлзүйн шинжид уутанцар орчмын цус алдалт, экхимоз, буйл хавдаж цус гарах, стоматит ба хамраас цус алдах хамаарна.
Scurvy is a disease caused by a lack of vitamin C (ascorbic acid) in the diet. Vitamin C plays a central role in collagen and ground-substance formation, metabolism of aromatic amino acids (phenylalanine, tyrosine), reduction of folic acid to folinic acid and a broad range of biochemical redox reactions. Clinical features include perifollicular haemorrhages, ecchymoses, swollen bleeding gums, stomatitis and epistaxis.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Чийг бам нь буйлны өөрчлөлт, мөчний өвдөлт ба цусархаг илрэл гэсэн гурван чухал илрэлээр онцлог. Үүнийг цочромтгой байх, хоолонд дургүй болох, фолликулт хиперкератоз, одорхог цус алдалт, буйл хавдах буюу цус гарах ба үе мөч өвдөх зэрэг эмнэлзүйн дутлын эрт шинжээр, эсвэл сийвэн, цус буюу цагаан эс дэх аскорбатын агууламж маш бага байгаагаар илрүүлж болно. Чийг бамтай холбоотой араг ясны ба судасны гэмтэц нь остеоид үүсэх нь гүйцэд бус байснаас үүдэлтэй байх магадлалтай. Нярайн чийг бамын үед өөрчлөлт голчлон ясны өсөлт хамгийн идэвхтэй хэсэгт илэрнэ; өвөрмөц шинж нь хөдлөхөд маш хүчтэй өвдөх ба ясны хальсны доорх цус алдалтаас үүдэлтэй мөчний хуурамч саажил, мөн ургаж буй шүдийг тойрсон буйл хавдаж цус алдах явдал юм. Хавирга-мөгөөрсний холбоос дээрх „сувс“ ба өвчүү хонхойх нь бусад ердийн шинж юм. Насанд хүрэгчдэд коллагентай холбоотой эмгэгийн эрт үеийн гол сөрөг нөлөөний нэг нь шарх эдгэрэлт алдагдах байж болно.
Scurvy is characterized by three important manifestations: gingival changes, pain in the extremities and haemorrhagic manifestations. It can be detected from early signs of clinical deficiency such as irritability, loss of appetite, follicular hyperkeratosis, petechial haemorrhages, swollen or bleeding gums, and joint pain, or from the very low concentrations of ascorbate in plasma, blood or leukocytes. Skeletal and vascular lesions related to scurvy probably arise from a failure of osteoid formation. In infantile scurvy the changes are mainly at the sites of most active bone growth; characteristic signs are a pseudoparalysis of the limbs caused by extreme pain on movement and caused by haemorrhages under the periosteum, as well as swelling and haemorrhages of the gums surrounding erupting teeth. A “rosary” at the costochondral junctions and depression of the sternum are other typical features. In adults, one of the early principle adverse effects of the collagen-related pathology may be impaired wound healing.
ICD-10-тай харгалзах код
Өөр хэсэгт ангилсан