Undernutrition
Дутуу хооллолт нь шим тэжээлийг дутуу хэрэглэх буюу шим тэжээлийн шингээлт ба ашиглалт алдагдсаны улмаас биеийн хэрэгцээ хангагдахгүй байх байдал юм. Энэ нь хоол хүнсний хүртээмж байхгүйгээс, эсвэл өвчний үр дагавраар үүсч болно. Дутуу хооллолт гэдэг нь ихэвчлэн эрчим хүчний хэрэглээний дутагдлыг хэлэх боловч тодорхой шим тэжээлийн дутлыг ч хэлж болох бөгөөд цочмог буюу архаг байж болно.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
В1 аминдэмийн дутал нь голчлон мэдрэлийн тогтолцоо (полиневрит ба захын мэдрэлийн саажил), зүрх судасны тогтолцоо (зүрхний дутмагшил ба тархмал хаван), мөн ходоод-гэдэсний замыг (өтгөн хатах, бөөлжих ба хэвлий өвдөх) хамарсан өөрчлөлтөөр илэрнэ.
Vitamin B1 deficiency manifests itself principally with changes involving the nervous system (polyneuritis and paralysis of the peripheral nerves), the cardiovascular system (cardiac insufficiency and generalised oedema), and also the gastrointestinal tract (constipation, vomiting, and abdominal pain).
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Тиамины (В1 аминдэм, анейрин) дутал нь берибери хэмээх өвчинд хүргэж болох бөгөөд үүнийг сонгодог байдлаар хуурай (саажилт) ба нойтон (хавант) хэлбэртэй гэж үздэг. Берибери нь хөхүүл эх нь дуталтай, хөхний сүүгээр хооллодог нялх хүүхдэд тохиолддог. Мөн нүүрс усыг их хэмжээгээр (голчлон цайруулсан цагаан будаагаар) хэрэглэдэг, зарим түүхий загасанд агуулагддаг бактерийн тиаминаз зэрэг тиамины эсрэг хүчин зүйл хэрэглэдэг насанд хүрэгчдэд тохиолддог. Берибери Азид эндемик хэвээр байна. Эрсдэлт хүчин зүйлд жирэмслэлт, архи хэрэглэх, халууралт, архаг хөгжлийн бэрхшээл, дасгал хөдөлгөөн, чихрийн шижин ба цусан суулга хамаарна. Тиамины дутлын зарим тохиолдол бодисын солилцоо хэт ихэссэн, парентерал тэжээл хэрэглэж буй, архаг бөөрний диализ эмчилгээ хийлгэж буй, эсвэл ходоод тайрах мэс засал хийлгэсэн өвчтөнд ажиглагдсан. Тиамины дутал мөн архаг архидалттай хүмүүст ажиглагдсан. Илэрхий тиамины дутал өнөө үед ховор боловч дэлхийн хүн амын нэлээд хэсэг тиаминыг хэрэгцээний доод хязгаарт буюу түүнээс доогуур хэмжээгээр хэрэглэсээр байна. Тиамины хөнгөн дутал нь нүүрс ус их, тиамин бага хэрэглэдэг хүмүүст, жишээ нь, гол хүнс нь цайруулсан цагаан будаа байдаг хүмүүст, ялангуяа хоол хүнс нь тиамины эсрэг хүчин зүйл (цай, кофе, бетелийн самар, исгэсэн түүхий загас) агуулдаг бол, мөн чихэрлэг хийжүүлсэн ундаа ба чихэр хэлбэрээр цэвэршүүлсэн нүүрс усыг их хэмжээгээр хэрэглэдэг хүн амын бүлэгт ажиглагдаж болно. Архи их хэмжээгээр хэрэглэх ба өндөр илчлэгтэй тэжээлийг судсаар тасралтгүй өгөх нь илрэхүйц тиамины дутал үүсгэж болно. Мөн физиологийн буюу бодисын солилцооны хэрэгцээ ихэссэнээс (жирэмслэлт ба хөхүүл үе, хүнд бие махбодын ачаалал, дагалдах өвчин, мэс засал) тиамины хамгийн бага хэрэгцээ мэдэгдэхүйц ихэссэн бүлэг, мөн шингээлт буурсан (цусан дахь спиртийн түвшин тогтмол өндөр байх, ходоод-гэдэсний өвчин, цусан суулга, суулга, бөөлжис цутгах/бөөлжих) бүх тохиолдолд эрсдэлтэй. Аж үйлдвэржсэн орнуудад тиамины хүнд дутал нь хоол хүнсийг хязгаарлагдмал хэрэглэхтэй хавсарсан архины хэт хэрэглээтэй холбоотой байх магадлалтай.
Thiamine (vitamin B1, aneurin) deficiency can result in the disease called beriberi, which has been classically considered to exist in dry (paralytic) and wet (oedematous) forms. Beriberi occurs in human-milk-fed infants whose nursing mothers are deficient. It also occurs in adults with high carbohydrate intakes (mainly from milled rice) and with intakes of anti-thiamine factors, such as the bacterial thiaminases that are in certain ingested raw fish. Beriberi is still endemic in Asia. Risk factors include pregnancy, alcohol consumption, fevers, chronic disability, exercise, diabetes and dysentery. Some cases of thiamine deficiency have been observed with patients who are hypermetabolic, are on parenteral nutrition, are undergoing chronic renal dialysis, or have undergone a gastrectomy. Thiamine deficiency has also been observed in people with chronic alcoholism. Although frank thiamine deficiency is rare today, large segments of the world’s population continue to subsist on marginal or sub-marginal intakes of thiamine. Mild thiamine deficiency can be seen in people who have high carbohydrate intakes and low thiamine intakes, e.g. people whose staple food is polished rice, especially if their diet contains anti-thiamine factors (tea, coffee, betel nuts, raw fermented fish) and in population groups who consume large quantities of refined carbohydrates in the form of sweetened carbonated drinks and candies. High alcohol intakes and continuous high-calorie intravenous feeding can lead to detectable thiamine deficiency. At risk are also groups whose minimum thiamine needs are markedly increased because of raised physiological or metabolic demand (pregnancy and lactation, heavy physical exertion, intercurrent illness, surgery) and wherever absorption is reduced (by regular high blood alcohol levels, gastrointestinal disease, dysentery, diarrhoea, nausea/vomiting). Severe thiamine deficiency in industrialized countries is likely to be related to heavy alcohol consumption with limited food consumption.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Тархины багана, гипоталамус, таламус ба хөхлөг биеийн тэгш хэмт, цус хуралттай гэмтэл, глийн эсийн төлжилт, хялгасан судасны дилатаци ба судас орчмын цус харвалтаар илэрдэг тиамины дутлын хамшинж. Энэ хамшинж ухаан самуурах байдал, баримжаа алдагдах, нүдний саа, нистагм, диплопи ба тэнцвэргүйдлээр (Верникийн энцефалопати) илэрч, эдгэрсний дараа саяхны үйл явдлын ой санамжийн хүнд алдагдал ба конфабуляци (ой санамжийн алдагдлыг нөхөхийн тулд үйл явдлыг зохиож ярих) (Корсаковын солиорол) үүснэ. Транскетолаз тиамины дифосфатыг холбох нь алдагдсан болох нь тогтоогдсон. Энэ эмгэг аутосомын рецессив хэлбэрээр удамшдаг боловч зөвхөн тиамины дутал үүссэн үед эмнэлзүйн өвчин хэлбэрээр илэрдэг бололтой.
A thiamine-deficiency syndrome characterised by symmetric hyperaemic lesions of the brainstem, hypothalamus, thalamus, and mammillary bodies with glial proliferation, capillary dilatation, and perivascular haemorrhage. The syndrome is manifested by a confusional state, disorientation, ophthalmoplegia, nystagmus, diplopia, and ataxia (Wernicke encephalopathy), with severe loss of memory for recent events and confabulation (the invention of accounts of events to cover the loss of memory) (Korsakov psychosis) occurring following recovery. Defective binding of thiamine diphosphate by transketolase has been found. It appears that the disorder is of autosomal recessive inheritance but is expressed as clinical disease only in the event of thiamine deficiency.
Хамаарахгүй (Exclusions)
Кодлох заавар (Coding note)
Архины архаг хэрэглээ нь тиамины дуталтай холбоотой байж болох ч архи тархинд өөр механизмаар мөн нөлөөлж болно. Тиамины дутлын нотолгоо байгаа бол архины архаг хэрэглээний шалтгаант танин мэдэхүйн шинж тэмдгийг тодорхойлоход энэ ангиллыг ашиглана.
Chronic alcohol use may be associated with thiamine deficiency, but alcohol may also have effects on the brain via other mechanisms. This category should be used to describe cognitive symptoms due to chronic alcohol use if there is evidence of thiamine deficiency.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Кодлох заавар (Coding note)
Архины архаг хэрэглээ нь тиамины дуталтай холбоотой байж болох ч архи тархинд өөр механизмаар мөн нөлөөлж болно. Тиамины дутлын нотолгоо байгаа бол архины архаг хэрэглээний шалтгаант танин мэдэхүйн шинж тэмдгийг тодорхойлоход энэ ангиллыг ашиглана.
Chronic alcohol use may be associated with thiamine deficiency, but alcohol may also have effects on the brain via other mechanisms. This category should be used to describe cognitive symptoms due to chronic alcohol use if there is evidence of thiamine deficiency.
ICD-10-тай харгалзах код