Inborn errors of metabolism
Бодисын солилцооны төрөлх хямрал нь бодисын солилцооны эмгэгийг хамардаг генетикийн өвчний том ангиллыг бүрдүүлнэ. Ихэнх нь янз бүрийн бодисыг (субстрат) өөр бодис (бүтээгдэхүүн) болгон хувиргахыг хөнгөвчилдөг ферментийг кодлодог дан генийн согогоос үүдэлтэй.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Жилбертийн хамшинж нь элгэнд билирубин глюкуронозилтрансферазын идэвх хэсэгчлэн дутагдсанаас үүдэлтэй холбогдоогүй хипербилирубинемийн шалтгаант шарлалтаар илэрдэг элэгний удамшлын эмгэг юм.
Gilbert's syndrome is an inherited liver disorder characterised by jaundice due to unconjugated hyperbilirubinemia, resulting from a partial deficiency in hepatic bilirubin glucuronosyltransferase activity.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Жилбертийн хамшинж нь элгэнд билирубин глюкуронозилтрансферазын идэвх хэсэгчлэн дутагдсанаас үүдэлтэй холбогдоогүй хипербилирубинемийн шалтгаант шарлалтаар илэрдэг элэгний удамшлын эмгэг юм. Энэ нь ховор өвчин биш бөгөөд хүн амын 3%-иас 10% нь энэ эмгэгээр өвчилдөг. Гол илрэл нь дангаар илрэх холбогдоогүй хипербилирубинеми юм. Шарлалтаас бусдаар эмнэлзүйн үзлэг хэвийн байна. Өвчилсөн хүүхэд ба насанд хүрэгчдэд шарлалтын үе ихэвчлэн өлсөх буюу халдвараар өдөөгдөнө. Шарлалтын үед хэвлийн хөнгөн өвдөлт ба бөөлжис цутгах шинж ажиглагдаж болно. Жилбертийн хамшинжтэй нярайд нярайн шарлалт илүү хүнд, удаан үргэлжилж болно. Энэ эмгэг нь билирубин глюкуронозилтрансферазын (UDP-глюкуронозилтрансфераз 1-1) ферментийн идэвх буурахтай (хэвийн хэмжээний 20%-иас 30%) холбоотой. Европ, Америк ба Африкийн хүн амд UGT1A1 генийн (UDP глюкуронозилтрансферазын 1-р гэр бүл, полипептид A1; 2q37) промотор хэсэгт мутаци илрүүлсэн бол ферментийг өөрийг нь кодлодог генийн бүтцийн хэсэг хэвийн байна. Энэ мутацитай Жилбертийн хамшинжтэй өвчтөнүүд TA7TAA аллелийн хувьд гомозигот байдаг бол зэрлэг хэвшинж нь TA6TAA юм. Эдгээр хүн амд хүмүүсийн дөнгөж 40% нь зэрлэг хэвшинжийн TA6TAA аллелийн хувьд гомозигот, 16% нь TA7TAA аллелийн хувьд гомозигот байна. Шарлалт үүсэхэд TA7TAA байх шаардлагатай боловч хангалттай биш. Хипербилирубинеми илрэхэд нэмэлт хүчин зүйл шаардлагатай: цусны хэт задрал (улаан эсийн хагас амьдрах хугацаа ихэвчлэн хэвийнээс богино байдаг), улаан эс төлжилтийн хямрал буюу элэг билирубин шингээх нь буурах. Азид TA7TAA аллель маш ховор бөгөөд Жилбертийн хамшинж ихэнх тохиолдолд UGT1A1 генийн 1-р экзон доторх мутациас үүдэлтэй. Оношийг эмнэлзүйн шинжээр тавих буюу ердийн шинжилгээгээр хипербилирубинеми санамсаргүй илэрсний дараа тогтоож болно. Хипербилирубинемиэс бусад элэгний сорил хэвийн байна. Хоёр мутацийн (промотор, 1-р экзон) аль алинд молекулын оношилгоо хийх боломжтой. Ялган оношлогоонд Дубин-Жонсоны хамшинж ба Роторын хамшинжийг (эдгээр нэр томьёог үзнэ үү) хамруулах шаардлагатай. Энэ эмгэг аутосомын рецессив шинжээр дамждаг боловч хоргүй тул удамзүйн зөвлөгөө шаардлагагүй. Энэ өвчин бүрэн хоргүй бөгөөд эмчилгээ шаарддаггүй; иймээс шаардлагагүй шинжилгээ хийхээс зайлсхийхийн тулд зөв оношлох нь чухал. Тавилан маш сайн бөгөөд эмнэлгийн хяналт шаардлагагүй. Билирубин глюкуронозилтрансфераз оролцдог замаар бодисын солилцоонд ордог митозын эсрэг эмийг (жишээлбэл иринотекан) хэрэглэхэд онцгой болгоомжлох шаардлагатай байж болно.
Gilbert syndrome is an inherited liver disorder characterized by jaundice due to unconjugated hyperbilirubinemia, resulting from a partial deficiency in hepatic bilirubin glucuronosyltransferase activity. It is not a rare disease and 3% to 10% of the population is affected by the disorder. The main manifestation is an isolated unconjugated hyperbilirubinemia. Apart from jaundice, clinical examination is normal. In affected children and adults, bouts of jaundice are often triggered by fasting or infections. Mild abdominal pain and nausea may be noted during periods of jaundice. Neonatal jaundice in newborns with Gilbert's syndrome may be more severe and long lasting. The disorder is linked to a decrease (20% to 30% of normal) in the enzymatic activity of bilirubin glucuronosyltransferase (UDP-glucuronosyltransferase 1-1). In European, American and African populations, a mutation has been identified within the promoter region of the UGT1A1 gene (UDP glucuronosyltransferase 1 family, polypeptide A1; 2q37), while the structural portion of the gene coding for the enzyme itself is normal. Gilbert patients with this mutation are homozygous for the TA7TAA allele, whereas the wild type is TA6TAA. In these populations, only 40% of individuals are homozygous for the wild type TA6TAA allele and 16% are homozygous for TA7TAA allele. The presence of TA7TAA is necessary but not sufficient for jaundice to develop. An additional factor is required for expression of hyperbilirubinemia: hyperhemolysis (the half life of red blood cells is often shorter than normal), dyserythropoiesis or decreased bilirubin uptake by the liver. In Asia, the TA7TAA allele is very rare and Gilbert syndrome is, in most cases, due to a mutation within exon 1 of the UGT1A1 gene. Diagnosis is clinical or may be established following the incidental discovery of hyperbilirubinemia on routine analysis. Apart from hyperbilirubinemia, other hepatic tests are normal. Molecular diagnosis is available for both mutations (promoter, exon 1). The differential diagnosis should include Dubin-Johnson syndrome and Rotor syndrome (see these terms). The disorder is transmitted as an autosomal recessive trait but its benignity makes genetic counseling irrelevant. The disease is completely benign and requires no treatment; correct diagnosis is therefore essential for avoiding unnecessary investigations. The prognosis is excellent and medical follow-up is not required. Special care may be indicated when administering antimitotic drugs (such as irinotecan) which are metabolized by a pathway involving bilirubin glucuronosyltransferase.
ICD-10-тай харгалзах код