Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Нийлэг каннабиноид хэрэглэсний шалтгаант эмгэг нь нийлэг каннабиноидын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар илэрнэ. Нийлэг каннабиноид нь эндоген каннабиноидын рецепторыг хүчтэй сэдээгч, нийлэгжүүлсэн төрөл бүрийн химийн нэгдэл юм. Ийм нэгдэл хэдэн зуу байдаг. Нийлэг нэгдлийг ихэвчлэн каннабис буюу цайны навч зэрэг зөөгч дээр шүршиж, дараа нь татдаг. Эдгээр нэгдлийн нөлөө нь байгалийн аргаар тариалсан каннабис татахаас эрс ялгаатай бөгөөд эйфорийн нөлөө нь ихэвчлэн солиорлын төст шинж тэмдэгтэй (жишээ нь, параной, хий үзэгдэл, эмх замбараагүй зан төрх) хавсрах буюу тэдгээрээр давамгайлагдана. Иймээс нийлэг каннабиноидын хордлого нь каннабисын илүү түгээмэл нөлөөнөөс гадна солиорлын шинж тэмдгээр илүү олон удаа илэрч болно. Нийлэг каннабиноид мөн донтолт үүсгэдэг бөгөөд нийлэг каннабиноидын донтолт ба нийлэг каннабиноидын үгүйлэх хамшинж тогтоогдсон. Нийлэг каннабиноидын шалтгаант сэтгэцийн эмгэг мөн тохиолддог; ялангуяа нийлэг каннабиноидын шалтгаант солиорох эмгэг тогтоогдсон.
Disorders due to use of synthetic cannabinoids are characterised by the pattern and consequences of synthetic cannabinoid use. Synthetic cannabinoids are synthesized diverse chemical compounds that are potent agonists for endogenous cannabinoid receptors. There are several hundred such compounds. The synthetic compound is typically sprayed onto a vehicle such as cannabis or tea leaves and then smoked. The effect of these compounds is distinctly different from smoking naturally cultivated cannabis in that the euphoric effects are typically accompanied or dominated by psychotic-like symptoms (e.g., paranoia, hallucinations, and disorganized behavior). Synthetic Cannabinoid Intoxication may therefore present more frequently with psychotic symptoms in addition to the more typical effects of cannabis. Synthetic cannabinoids are also dependence-producing and Synthetic Cannabinoid Dependence and Synthetic Cannabinoid Withdrawal are recognized. Synthetic Cannabinoid-Induced Mental Disorders also occur; in particular Synthetic Cannabinoid-Induced Psychotic Disorder is recognized.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Нийлэг каннабиноидын хордлого нь нийлэг каннабиноид хэрэглэх үед буюу хэрэглэсний дараа удалгүй үүсдэг, ухаан санаа, танин мэдэхүй, хүртэхүй, сэтгэл хөдлөл, зан төрх буюу хөдөлгөөний зохицолын хямралаар илэрдэг, эмнэлзүйн ач холбогдолтой түр зуурын байдал юм. Эдгээр хямрал нь нийлэг каннабиноидын мэдэгдэж буй фармакологийн нөлөөнөөс үүдэлтэй бөгөөд тэдгээрийн хүч нь хэрэглэсэн нийлэг каннабиноидын хэмжээтэй нягт холбоотой. Эдгээр нь хугацааны хязгаартай бөгөөд нийлэг каннабиноид биеэс гадагшлахын хэрээр намжина. Илрэх шинжид зохисгүй эйфори, анхаарал алдагдах, дүгнэх чадвар алдагдах, хүртэхүйн өөрчлөлт (жишээлбэл хөвж буй мэт мэдрэмж, цаг хугацааг өөрчлөгдсөн байдлаар мэдрэх), нийтэч байдлын өөрчлөлт, хоолны дуршил нэмэгдэх, сэтгэл түгшилт, ердийн мэдрэмж хурцдах, богино хугацааны ой санамж алдагдах ба удаашрах зэрэг орж болно. Биеийн шинжид нүдний салст улайх (нүд улайх буюу цусархаг болох) ба тахикарди орно. Нийлэг каннабиноидын хордлого мөн дэмийрэл буюу цочмог солиорол үүсгэж болно.
Synthetic cannabinoid intoxication is a clinically significant transient condition that develops during or shortly after the consumption of synthetic cannabinoids that is characterised by disturbances in consciousness, cognition, perception, affect, behaviour, or coordination. These disturbances are caused by the known pharmacological effects of synthetic cannabinoids and their intensity is closely related to the amount of synthetic cannabinoid consumed. They are time-limited and abate as synthetic cannabinoid is cleared from the body. Presenting features may include inappropriate euphoria, impaired attention, impaired judgment, perceptual alterations (such as the sensation of floating, altered perception of time), changes in sociability, increased appetite, anxiety, intensification of ordinary experiences, impaired short-term memory, and sluggishness. Physical signs include conjunctival injection (red or bloodshot eyes) and tachycardia. Intoxication with synthetic cannabinoids may also cause delirium or acute psychosis.
ICD-10-тай харгалзах код