Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Нийлэг каннабиноид хэрэглэсний шалтгаант эмгэг нь нийлэг каннабиноидын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар илэрнэ. Нийлэг каннабиноид нь эндоген каннабиноидын рецепторыг хүчтэй сэдээгч, нийлэгжүүлсэн төрөл бүрийн химийн нэгдэл юм. Ийм нэгдэл хэдэн зуу байдаг. Нийлэг нэгдлийг ихэвчлэн каннабис буюу цайны навч зэрэг зөөгч дээр шүршиж, дараа нь татдаг. Эдгээр нэгдлийн нөлөө нь байгалийн аргаар тариалсан каннабис татахаас эрс ялгаатай бөгөөд эйфорийн нөлөө нь ихэвчлэн солиорлын төст шинж тэмдэгтэй (жишээ нь, параной, хий үзэгдэл, эмх замбараагүй зан төрх) хавсрах буюу тэдгээрээр давамгайлагдана. Иймээс нийлэг каннабиноидын хордлого нь каннабисын илүү түгээмэл нөлөөнөөс гадна солиорлын шинж тэмдгээр илүү олон удаа илэрч болно. Нийлэг каннабиноид мөн донтолт үүсгэдэг бөгөөд нийлэг каннабиноидын донтолт ба нийлэг каннабиноидын үгүйлэх хамшинж тогтоогдсон. Нийлэг каннабиноидын шалтгаант сэтгэцийн эмгэг мөн тохиолддог; ялангуяа нийлэг каннабиноидын шалтгаант солиорох эмгэг тогтоогдсон.
Disorders due to use of synthetic cannabinoids are characterised by the pattern and consequences of synthetic cannabinoid use. Synthetic cannabinoids are synthesized diverse chemical compounds that are potent agonists for endogenous cannabinoid receptors. There are several hundred such compounds. The synthetic compound is typically sprayed onto a vehicle such as cannabis or tea leaves and then smoked. The effect of these compounds is distinctly different from smoking naturally cultivated cannabis in that the euphoric effects are typically accompanied or dominated by psychotic-like symptoms (e.g., paranoia, hallucinations, and disorganized behavior). Synthetic Cannabinoid Intoxication may therefore present more frequently with psychotic symptoms in addition to the more typical effects of cannabis. Synthetic cannabinoids are also dependence-producing and Synthetic Cannabinoid Dependence and Synthetic Cannabinoid Withdrawal are recognized. Synthetic Cannabinoid-Induced Mental Disorders also occur; in particular Synthetic Cannabinoid-Induced Psychotic Disorder is recognized.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал