Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Опиоид хэрэглэсний шалтгаант эмгэг нь опиоидын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Опиоид гэдэг нь опиумын намуу болох Papaver somniferum-ийн бүрэлдэхүүн хэсэг буюу деривативууд, мөн зарим нь морфинтой төстэй, бусад нь химийн хувьд ялгаатай боловч бүгд µ опиоид рецептор дээр голлон үйлчилдэг нийлэг ба хагас нийлэг олон төрлийн нэгдлийг хамарсан ерөнхий нэр томьёо юм. Опиоидын жишээнд морфин, диацетилморфин (хероин), фентанил, петидин, оксикодон, гидроморфон, метадон, бупренорфин, кодеин ба d-пропоксифен орно. Бүх опиоид янз бүрийн хүчтэй өвдөлт намдаах үйлчилгээтэй бөгөөд голчлон төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлагч бодис юм. Тэдгээр нь амьсгал болон амин чухал бусад үйл ажиллагааг дарангуйлдаг бөгөөд тун хэтрүүлэлт ба түүнтэй холбоотой нас баралтын түгээмэл шалтгаан болдог. Зарим опиоидыг, тэр дундаа голчлон эмнэлгийн бус зорилгоор хэрэглэдэг, түгээмэл бөгөөд хүчтэй опиоид болох хероиныг парентерал замаар хэрэглэдэг буюу тарьж өгдөг. Эмчилгээний опиоидыг дэлхий даяар олон заалтаар бичиж өгдөг бөгөөд эдгээр нь хорт хавдрын өвдөлт ба хөнгөвчлөх тусламж үйлчилгээнд өвдөлтийг намдаахад зайлшгүй шаардлагатай боловч эмчилгээний бус зорилгоор ч хэрэглэгддэг. Зарим оронд эмчилгээний опиоидтой холбоотой өвчлөл ба нас баралт нь хероинтой холбоотойгоос өндөр байдаг. Бүх опиоид опиоидын хордлого, опиоидын донтолт ба опиоидын үгүйлэх хамшинжид хүргэж болно. Опиоидын шалтгаант олон эмгэг тохиолддог бөгөөд тэдгээрийн зарим нь опиоидын үгүйлэх хамшинжийн дараа үүснэ.
Disorders due to use of opioids are characterised by the pattern and consequences of opioid use. Opioids is a generic term that encompasses the constituents or derivatives of the opium poppy Papaver somniferum as well as a range of synthetic and semisynthetic compounds, some related to morphine and others chemically distinct but all having their primary actions on the µ opioid receptor. Examples of opioids include morphine, diacetylmorphine (heroin), fentanyl, pethidine, oxycodone, hydromorphone, methadone, buprenorphine, codeine and d-propoxyphene. The opioids all have analgesic properties of different potencies and are primarily central nervous system depressants. They suppress respiration as well as other vital functions and are a common cause of overdose and related deaths. Certain opioids are used or administered parenterally, including heroin, a common and potent opioid that is primarily used non-medically. Therapeutic opioids are prescribed for a range of indications worldwide, and are essential for pain management in cancer pain and palliative care, although they are also used for non-therapeutic reasons. In some countries morbidity and mortality related to therapeutic opioids is greater than that related to heroin. All opioids may result in Opioid Intoxication, Opioid Dependence and Opioid Withdrawal. A range of Opioid-Induced Disorders occur, some of which occur following Opioid Withdrawal.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Опиоидын үгүйлэх хамшинж нь опиоидын донтолттой, эсвэл опиоидыг удаан хугацаанд буюу их хэмжээгээр хэрэглэсэн хүмүүст опиоидын хэрэглээг зогсоох буюу багасгах үед үүсдэг, хүндийн зэрэг ба үргэлжлэх хугацаа нь харилцан адилгүй шинж тэмдэг, зан төрх ба/буюу физиологийн шинжийн эмнэлзүйн ач холбогдолтой цогц юм. Опиоидын үгүйлэх хамшинж эмчийн бичиж өгсөн опиоидыг эмчилгээний ердийн тунгаар хэрэглэсэн үед ч үүсч болно. Опиоидын үгүйлэх хамшинжийн илрэх шинжид дисфорийн сэтгэл санаа, опиоид хэрэглэх хүчтэй тэмүүлэл, сэтгэл түгшилт, бөөлжис цутгах буюу бөөлжих, хэвлийгээр базлах, булчин өвдөх, эвшээх, хөлрөх, халуу оргих ба жихүүдэс хүрэх, нулимс гоожих, нус гоожих, хэт нойрсох (ихэвчлэн эхний үед) буюу нойргүйдэх, суулгалт, үс босох ба хүүхэн хараа өргөсөх зэрэг орж болно.
Opioid withdrawal is a clinically significant cluster of symptoms, behaviours and/or physiological features, varying in degree of severity and duration, that occurs upon cessation or reduction of use of opioids in individuals who have developed Opioid dependence or have used opioids for a prolonged period or in large amounts. Opioid withdrawal can also occur when prescribed opioids have been used in standard therapeutic doses. Presenting features of Opioid withdrawal may include dysphoric mood, craving for an opioid, anxiety, nausea or vomiting, abdominal cramps, muscle aches, yawning, perspiration, hot and cold flushes, lacrimation, rhinorrhea, hypersomnia (typically in the initial phase) or insomnia, diarrhea, piloerection, and pupillary dilatation.
ICD-10-тай харгалзах код