Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Опиоид хэрэглэсний шалтгаант эмгэг нь опиоидын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Опиоид гэдэг нь опиумын намуу болох Papaver somniferum-ийн бүрэлдэхүүн хэсэг буюу деривативууд, мөн зарим нь морфинтой төстэй, бусад нь химийн хувьд ялгаатай боловч бүгд µ опиоид рецептор дээр голлон үйлчилдэг нийлэг ба хагас нийлэг олон төрлийн нэгдлийг хамарсан ерөнхий нэр томьёо юм. Опиоидын жишээнд морфин, диацетилморфин (хероин), фентанил, петидин, оксикодон, гидроморфон, метадон, бупренорфин, кодеин ба d-пропоксифен орно. Бүх опиоид янз бүрийн хүчтэй өвдөлт намдаах үйлчилгээтэй бөгөөд голчлон төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлагч бодис юм. Тэдгээр нь амьсгал болон амин чухал бусад үйл ажиллагааг дарангуйлдаг бөгөөд тун хэтрүүлэлт ба түүнтэй холбоотой нас баралтын түгээмэл шалтгаан болдог. Зарим опиоидыг, тэр дундаа голчлон эмнэлгийн бус зорилгоор хэрэглэдэг, түгээмэл бөгөөд хүчтэй опиоид болох хероиныг парентерал замаар хэрэглэдэг буюу тарьж өгдөг. Эмчилгээний опиоидыг дэлхий даяар олон заалтаар бичиж өгдөг бөгөөд эдгээр нь хорт хавдрын өвдөлт ба хөнгөвчлөх тусламж үйлчилгээнд өвдөлтийг намдаахад зайлшгүй шаардлагатай боловч эмчилгээний бус зорилгоор ч хэрэглэгддэг. Зарим оронд эмчилгээний опиоидтой холбоотой өвчлөл ба нас баралт нь хероинтой холбоотойгоос өндөр байдаг. Бүх опиоид опиоидын хордлого, опиоидын донтолт ба опиоидын үгүйлэх хамшинжид хүргэж болно. Опиоидын шалтгаант олон эмгэг тохиолддог бөгөөд тэдгээрийн зарим нь опиоидын үгүйлэх хамшинжийн дараа үүснэ.
Disorders due to use of opioids are characterised by the pattern and consequences of opioid use. Opioids is a generic term that encompasses the constituents or derivatives of the opium poppy Papaver somniferum as well as a range of synthetic and semisynthetic compounds, some related to morphine and others chemically distinct but all having their primary actions on the µ opioid receptor. Examples of opioids include morphine, diacetylmorphine (heroin), fentanyl, pethidine, oxycodone, hydromorphone, methadone, buprenorphine, codeine and d-propoxyphene. The opioids all have analgesic properties of different potencies and are primarily central nervous system depressants. They suppress respiration as well as other vital functions and are a common cause of overdose and related deaths. Certain opioids are used or administered parenterally, including heroin, a common and potent opioid that is primarily used non-medically. Therapeutic opioids are prescribed for a range of indications worldwide, and are essential for pain management in cancer pain and palliative care, although they are also used for non-therapeutic reasons. In some countries morbidity and mortality related to therapeutic opioids is greater than that related to heroin. All opioids may result in Opioid Intoxication, Opioid Dependence and Opioid Withdrawal. A range of Opioid-Induced Disorders occur, some of which occur following Opioid Withdrawal.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Опиоидын шалтгаант дэмийрэл нь бодисын хордлого буюу үгүйлэх хамшинжийн үед буюу удалгүй, эсвэл опиоид хэрэглэх явцад үүсдэг, дэмийрлийн өвөрмөц шинж бүхий, анхаарал ба ухамсар хямарсан цочмог байдлаар илэрдэг. Опиоидын хэрэглээний хэмжээ ба үргэлжлэх хугацаа нь дэмийрэл үүсгэх чадвартай байх ёстой. Шинж тэмдэг нь анхдагч сэтгэцийн эмгэг, өөр бодисын хэрэглээ буюу үгүйлэх хамшинж, эсвэл сэтгэцийн, зан төрхийн буюу мэдрэлийн хөгжлийн эмгэгийн бүлэгт ангилаагүй эрүүл мэндийн өөр байдлаар илүү сайн тайлбарлагдахгүй.
Opioid-induced delirium is characterised by an acute state of disturbed attention and awareness with specific features of delirium that develops during or soon after substance intoxication or withdrawal or during the use of opioids. The amount and duration of opioid use must be capable of producing delirium. The symptoms are not better explained by a primary mental disorder, by use of or withdrawal from a different substance, or by another health condition that is not classified under Mental, Behavioural, and Neurodevelopmental Disorders.
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код