Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Кокаин хэрэглэсний шалтгаант эмгэг нь кокаины хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Кокаин нь Өмнөд Америкийн хойд хэсгийн орнуудад угаас ургадаг кока ургамал, Erythroxylum coca-гийн навчинд агуулагддаг нэгдэл юм. Кокаин нь мэдээгүйжүүлэх ба судас нарийсгах бодисын хувьд эмчилгээнд хязгаарлагдмал байр суурьтай. Үүнийг ихэвчлэн хууль бусаар хэрэглэдэг бөгөөд дэлхий даяар өргөн тархсан, кокаины гидрохлорид ба кокаины чөлөөт суурь (мөн „крэк“ гэж нэрлэдэг) гэсэн хоёр үндсэн хэлбэрээр олддог. Кокаин нь төв мэдрэлийн тогтолцооны сэдээгч бодис бөгөөд кокаины хордлого нь ихэвчлэн эйфори ба хэт идэвхжлийн байдлыг агуулна. Кокаин нь донтолт үүсгэх хүчтэй шинж чанартай бөгөөд кокаины донтолт нь өвчлөл ба эмнэлэгт хандалтын түгээмэл шалтгаан болдог. Кокаины үгүйлэх хамшинж нь летарги ба сэтгэл санаа гутралыг агуулсан өвөрмөц явцтай. Кокаины шалтгаант олон сэтгэцийн эмгэгийг тодорхойлсон байдаг.
Disorders due to use of cocaine are characterised by the pattern and consequences of cocaine use. Cocaine is a compound found in the leaves of the coca plant, Erythroxylum coca, which is indigenous to countries in northern regions of South America. Cocaine has a limited place in medical treatment as an anaesthetic and vasoconstrictive agent. It is commonly used illicitly and widely available across the world, where it is found in two main forms: cocaine hydrochloride and cocaine freebase (also known as ‘crack’). Cocaine is a central nervous system stimulant, and Cocaine Intoxication typically includes a state of euphoria and hyperactivity. Cocaine has potent dependence-producing properties and Cocaine Dependence is a common cause of morbidity and of clinical presentations. Cocaine Withdrawal has a characteristic course that includes lethargy and depressed mood. A range of Cocaine-Induced Mental Disorders is described.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Кокаины шалтгаант дэмийрэл нь бодисын хордлого буюу үгүйлэх хамшинжийн үед буюу удалгүй, эсвэл кокаин хэрэглэх явцад үүсдэг, дэмийрлийн өвөрмөц шинжүүд бүхий анхаарал ба ухамсрын хямралтай цочмог байдлаар илэрдэг. Кокаины хэрэглээний хэмжээ ба үргэлжлэх хугацаа нь дэмийрэл үүсгэх чадвартай байх ёстой. Шинж тэмдгүүд нь анхдагч сэтгэцийн эмгэг, өөр бодисын хэрэглээ буюу үгүйлэх хамшинж, эсвэл Сэтгэцийн, зан төрхийн ба мэдрэлийн хөгжлийн эмгэгийн бүлэгт ангилагдаагүй эрүүл мэндийн өөр байдлаар илүү сайн тайлбарлагдахгүй.
Cocaine-induced delirium is characterised by an acute state of disturbed attention and awareness with specific features of delirium that develops during or soon after substance intoxication or withdrawal or during the use of cocaine. The amount and duration of cocaine use must be capable of producing delirium. The symptoms are not better explained by a primary mental disorder, by use of or withdrawal from a different substance, or by another health condition that is not classified under Mental, behavioural, and neurodevelopmental disorders.
ICD-10-тай харгалзах код