Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Кокаин хэрэглэсний шалтгаант эмгэг нь кокаины хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Кокаин нь Өмнөд Америкийн хойд хэсгийн орнуудад угаас ургадаг кока ургамал, Erythroxylum coca-гийн навчинд агуулагддаг нэгдэл юм. Кокаин нь мэдээгүйжүүлэх ба судас нарийсгах бодисын хувьд эмчилгээнд хязгаарлагдмал байр суурьтай. Үүнийг ихэвчлэн хууль бусаар хэрэглэдэг бөгөөд дэлхий даяар өргөн тархсан, кокаины гидрохлорид ба кокаины чөлөөт суурь (мөн „крэк“ гэж нэрлэдэг) гэсэн хоёр үндсэн хэлбэрээр олддог. Кокаин нь төв мэдрэлийн тогтолцооны сэдээгч бодис бөгөөд кокаины хордлого нь ихэвчлэн эйфори ба хэт идэвхжлийн байдлыг агуулна. Кокаин нь донтолт үүсгэх хүчтэй шинж чанартай бөгөөд кокаины донтолт нь өвчлөл ба эмнэлэгт хандалтын түгээмэл шалтгаан болдог. Кокаины үгүйлэх хамшинж нь летарги ба сэтгэл санаа гутралыг агуулсан өвөрмөц явцтай. Кокаины шалтгаант олон сэтгэцийн эмгэгийг тодорхойлсон байдаг.
Disorders due to use of cocaine are characterised by the pattern and consequences of cocaine use. Cocaine is a compound found in the leaves of the coca plant, Erythroxylum coca, which is indigenous to countries in northern regions of South America. Cocaine has a limited place in medical treatment as an anaesthetic and vasoconstrictive agent. It is commonly used illicitly and widely available across the world, where it is found in two main forms: cocaine hydrochloride and cocaine freebase (also known as ‘crack’). Cocaine is a central nervous system stimulant, and Cocaine Intoxication typically includes a state of euphoria and hyperactivity. Cocaine has potent dependence-producing properties and Cocaine Dependence is a common cause of morbidity and of clinical presentations. Cocaine Withdrawal has a characteristic course that includes lethargy and depressed mood. A range of Cocaine-Induced Mental Disorders is described.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Кокаины хордлого нь кокаин хэрэглэх үед буюу хэрэглэсний дараа удалгүй үүсдэг, ухаан санаа, танин мэдэхүй, хүртэхүй, сэтгэл хөдлөл, зан төрх буюу хөдөлгөөний зохицолын хямралаар илэрдэг, эмнэлзүйн ач холбогдолтой түр зуурын байдал юм. Эдгээр хямрал нь кокаины мэдэгдэж буй фармакологийн нөлөөнөөс үүдэлтэй бөгөөд тэдгээрийн хүндийн зэрэг нь хэрэглэсэн кокаины хэмжээтэй нягт холбоотой. Эдгээр нь хугацааны хязгаартай бөгөөд кокаин биеэс гадагшлахын хэрээр намжина. Илрэх шинжид нөхцөл байдалд үл нийцэх эйфори, сэтгэл түгшилт, уур хилэн, анхаарал алдагдах, хэт сэрэмжтэй байх, сэтгэц хөдөлгөөний цочрол, параноид бодол (заримдаа дэмийрлийн хэмжээнд хүрсэн), хий юм сонсдох, ухаан будилах ба нийтэч байдлын өөрчлөлт хамаарч болно. Хөлрөх буюу жихүүдэс хүрэх, бөөлжис цутгах буюу бөөлжих, мөн зүрх дэлсэх ба цээжний өвдөлт илэрч болно. Биеийн шинжид тахикарди, цусны даралт ихсэх, хүүхэн хараа өргөсөх хамаарч болно. Ховор тохиолдолд, ихэвчлэн хүнд хордлогын үед кокаин хэрэглэх нь таталт, булчингийн сулрал, дискинезия буюу дистони үүсгэж болно.
Cocaine intoxication is a clinically significant transient condition that develops during or shortly after the consumption of cocaine that is characterised by disturbances in consciousness, cognition, perception, affect, behaviour, or coordination. These disturbances are caused by the known pharmacological effects of cocaine and their intensity is closely related to the amount of cocaine consumed. They are time-limited and abate as cocaine is cleared from the body. Presenting features may include inappropriate euphoria, anxiety, anger, impaired attention, hypervigilance, psychomotor agitation, paranoid ideation (sometimes of delusional intensity), auditory hallucinations, confusion, and changes in sociability. Perspiration or chills, nausea or vomiting, and palpitations and chest pain may be experienced. Physical signs may include tachycardia, elevated blood pressure, and pupillary dilatation. In rare instances, usually in severe intoxication, cocaine use can result in seizures, muscle weakness, dyskinesia, or dystonia.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код