Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Кофеин хэрэглэсний шалтгаант эмгэг нь кофеины хэрэглээний хэв маяг ба үр дагавраар илэрдэг. Кофеин нь кофены ургамлын (Coffea төрлийн зүйлүүд) үрэнд агуулагддаг, сул сэтгэц сэдээгч ба шээс хөөх нөлөөтэй бодис бөгөөд кофе, кола ундаа, шоколад, худалдааны нэр бүхий төрөл бүрийн „эрчим хүчний ундаа“ болон жин хасахад туслах бүтээгдэхүүний найрлагад ордог. Энэ нь дэлхий даяар хамгийн түгээмэл хэрэглэгддэг сэтгэц нөлөөт бодис бөгөөд түүний хэрэглээтэй холбоотой хэд хэдэн эмнэлзүйн байдал тодорхойлогдсон боловч өргөн тархсан байдлыг нь харгалзан үзвэл хүнд эмгэг харьцангуй ховор. Харьцангуй өндөр тунгаар (өөрөөр хэлбэл, өдөрт > 1 g) хэрэглэхтэй холбоотой кофеины хордлого тодорхойлогдсон. Кофеиныг удаан хугацаагаар буюу их хэмжээгээр хэрэглэсэн хүмүүст хэрэглээгээ зогсоох үед кофеины үгүйлэх хамшинж түгээмэл тохиолддог. Ихэвчлэн хордлого буюу их хэмжээний хэрэглээний дараа үүсдэг кофеины шалтгаант сэтгэл түгших эмгэг тодорхойлогдсон.
Disorders due to use of caffeine are characterised by the pattern and consequences of caffeine use. Caffeine is a mild psychostimulant and diuretic that is found in the beans of the coffee plant (Coffea species) and is a constituent of coffee, cola drinks, chocolate, a range of proprietary 'energy drinks' and weight-loss aids. It is the most commonly used psychoactive substance worldwide and several clinical conditions related to its use are described, although severe disorders are comparatively rare considering its ubiquity. Caffeine Intoxication related to consumption of relatively higher doses (i.e., > 1 g per day) is described. Caffeine Withdrawal is common upon cessation of use among individuals who have used caffeine for a prolonged period or in large amounts. Caffeine-Induced Anxiety Disorder has been described, often following intoxication or heavy use.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Кофеины хордлого нь кофеин хэрэглэх үед буюу хэрэглэснээс хойш удалгүй үүсдэг, ухаан санаа, танин мэдэхүй, хүртэхүй, сэтгэл хөдлөл, зан төрх буюу тэнцвэрийн хямралаар илэрдэг эмнэлзүйн ач холбогдолтой түр зуурын байдал юм. Эдгээр хямрал нь кофеины мэдэгдэж буй фармакологийн нөлөөний шалтгаант бөгөөд тэдгээрийн хүч нь хэрэглэсэн кофеины хэмжээтэй нягт холбоотой. Тэдгээр нь хугацааны хязгаартай бөгөөд кофеин биеэс ялгарахын хэрээр намдана. Илрэх шинжид тайван бус байх, сэтгэл түгшилт, догдлол, нойргүйдэл, нүүр улайх, тахикарди, шээс ихсэх, ходоод-гэдэсний хямрал, булчин татвалзах, сэтгэц хөдөлгөөний цочрол, хөлрөх буюу жихүүдэс хүрэх, бөөлжис цутгах буюу бөөлжих зэрэг багтаж болно. Зүрхний хэм алдагдал илэрч болно. Хордлогод түгээмэл хямрал нь харьцангуй өндөр тунгаар (жишээ нь, өдөрт > 1 g) хэрэглэх үед илрэх хандлагатай. Кофеины маш өндөр тун (жишээ нь, > 5 g) амьсгалын гачаал буюу таталт үүсгэж, үхэлд хүргэж болно.
Caffeine intoxication is a clinically significant transient condition that develops during or shortly after the consumption of caffeine that is characterised by disturbances in consciousness, cognition, perception, affect, behaviour, or coordination. These disturbances are caused by the known pharmacological effects of caffeine and their intensity is closely related to the amount of caffeine consumed. They are time-limited and abate as caffeine is cleared from the body. Presenting features may include restlessness, anxiety, excitement, insomnia, flushed face, tachycardia, diuresis, gastrointestinal disturbances, muscle twitching, psychomotor agitation, perspiration or chills, and nausea or vomiting. Cardiac arrhythmias may occur. Disturbances typical of intoxication tend to occur at relatively higher doses (e.g., > 1 g per day). Very high doses of caffeine (e.g., > 5 g) can result in respiratory distress or seizures and can be fatal.
ICD-10-тай харгалзах код