Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Кофеин хэрэглэсний шалтгаант эмгэг нь кофеины хэрэглээний хэв маяг ба үр дагавраар илэрдэг. Кофеин нь кофены ургамлын (Coffea төрлийн зүйлүүд) үрэнд агуулагддаг, сул сэтгэц сэдээгч ба шээс хөөх нөлөөтэй бодис бөгөөд кофе, кола ундаа, шоколад, худалдааны нэр бүхий төрөл бүрийн „эрчим хүчний ундаа“ болон жин хасахад туслах бүтээгдэхүүний найрлагад ордог. Энэ нь дэлхий даяар хамгийн түгээмэл хэрэглэгддэг сэтгэц нөлөөт бодис бөгөөд түүний хэрэглээтэй холбоотой хэд хэдэн эмнэлзүйн байдал тодорхойлогдсон боловч өргөн тархсан байдлыг нь харгалзан үзвэл хүнд эмгэг харьцангуй ховор. Харьцангуй өндөр тунгаар (өөрөөр хэлбэл, өдөрт > 1 g) хэрэглэхтэй холбоотой кофеины хордлого тодорхойлогдсон. Кофеиныг удаан хугацаагаар буюу их хэмжээгээр хэрэглэсэн хүмүүст хэрэглээгээ зогсоох үед кофеины үгүйлэх хамшинж түгээмэл тохиолддог. Ихэвчлэн хордлого буюу их хэмжээний хэрэглээний дараа үүсдэг кофеины шалтгаант сэтгэл түгших эмгэг тодорхойлогдсон.
Disorders due to use of caffeine are characterised by the pattern and consequences of caffeine use. Caffeine is a mild psychostimulant and diuretic that is found in the beans of the coffee plant (Coffea species) and is a constituent of coffee, cola drinks, chocolate, a range of proprietary 'energy drinks' and weight-loss aids. It is the most commonly used psychoactive substance worldwide and several clinical conditions related to its use are described, although severe disorders are comparatively rare considering its ubiquity. Caffeine Intoxication related to consumption of relatively higher doses (i.e., > 1 g per day) is described. Caffeine Withdrawal is common upon cessation of use among individuals who have used caffeine for a prolonged period or in large amounts. Caffeine-Induced Anxiety Disorder has been described, often following intoxication or heavy use.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Кофеины үгүйлэх хамшинж нь кофеиныг удаан хугацаагаар буюу их хэмжээгээр хэрэглэсэн хүмүүст кофеины (ихэвчлэн кофе, кофеин агуулсан ундаа хэлбэрээр, эсвэл жоргүй олгодог зарим эмийн найрлагын нэг хэсэг болгон хэрэглэдэг) хэрэглээг зогсоох буюу багасгах үед үүсдэг, хүндийн зэрэг ба үргэлжлэх хугацаа нь янз бүр байх шинж тэмдэг, зан төрх ба/буюу физиологийн шинжийн эмнэлзүйн ач холбогдолтой цогц юм. Кофеины үгүйлэх хамшинжийн илрэх шинжид толгой өвдөх, илэрхий ядрах буюу нойрмоглох, цочромтгой байх, гутарсан буюу дисфорийн сэтгэл санаа, бөөлжис цутгах буюу бөөлжих, анхаарал төвлөрүүлэхэд бэрхшээлтэй байх зэрэг багтаж болно.
Caffeine withdrawal is a clinically significant cluster of symptoms, behaviours and/or physiological features, varying in degree of severity and duration, that occurs upon cessation or reduction of use of caffeine (typically in the form of coffee, caffeinated drinks, or as an ingredient in certain over-the-counter medications) in individuals who have used caffeine for a prolonged period or in large amounts. Presenting features of Caffeine withdrawal may include headache, marked fatigue or drowsiness, irritability, depressed or dysphoric mood, nausea or vomiting, and difficulty concentrating.
ICD-10-тай харгалзах код