Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Галлюциноген хэрэглэсний шалтгаант эмгэг нь галлюциногены хэрэглээний хэв маяг ба үр дагавраар илэрдэг. Хэдэн мянган нэгдэл хий үзэгдэл үүсгэх шинж чанартай бөгөөд тэдгээрийн олонх нь ургамалд (жишээ нь, мескалин) ба мөөгөнцөрт (жишээ нь, псилоцибин) агуулагддаг, эсвэл химийн аргаар нийлэгждэг (жишээ нь, лизергины хүчлийн диэтиламид [LSD]). Эдгээр нэгдэл нь голчлон хий үзэгдэл үүсгэх шинж чанартай боловч зарим нь мөн сэдээгч бодис байж болно. Эдгээр нэгдэлтэй холбоотой өвчлөлийн ихэнх нь галлюциногены хордлоготой холбоотой цочмог нөлөөнөөс үүсдэг. Галлюциногены донтолт ховор бөгөөд галлюциногены үгүйлэх хамшинж тодорхойлогдоогүй. Галлюциноген хэрэглэхтэй холбоотой сэтгэцийн эмгэгүүдээс галлюциногены шалтгаант солиорох эмгэг хамгийн их тохиолддог боловч дэлхий даяар харьцангуй ховор хэвээр байна.
Disorders due to use of hallucinogens are characterised by the pattern and consequences of hallucinogen use. Several thousand compounds have hallucinogenic properties, many of which are found in plants (e.g., mescaline) and fungi (e.g., psilocybin) or are chemically synthesized (e.g., lysergic acid diethylamide [LSD]). These compounds have primarily hallucinogenic properties, but some may also be stimulants. Much of the morbidity associated with these compounds arises from the acute effects related to Hallucinogen Intoxication. Hallucinogen Dependence is rare and Hallucinogen Withdrawal is not described. Among the mental disorders related to hallucinogen use, Hallucinogen-Induced Psychotic Disorder is the most frequently seen, although worldwide it is still fairly uncommon.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хүний бие махбодын буюу сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулсан, эсвэл бусдын эрүүл мэндэд хор хөнөөл учруулах зан төрхөд хүргэсэн галлюциногены хэрэглээний хэв маяг. Галлюциногены хэрэглээний хэв маяг нь бодисын хэрэглээ үечилсэн бол дор хаяж 12 сарын, тасралтгүй (өөрөөр хэлбэл, өдөр бүр буюу бараг өдөр бүр) бол дор хаяж нэг сарын хугацаанд илэрдэг. Тухайн хүний эрүүл мэндэд учрах хор хөнөөл нь дараах нэг буюу хэд хэдэн шалтгаанаар үүснэ: (1) хордлоготой холбоотой зан төрх; (2) биеийн эрхтэн ба тогтолцоонд үзүүлэх шууд буюу хоёрдогч хорт нөлөө; эсвэл (3) хор хөнөөлтэй хэрэглэх зам. Бусдын эрүүл мэндэд учрах хор хөнөөлд галлюциногены хор хөнөөлтэй хэрэглээний хэв маягийн онош тавигдсан хүний галлюциногены хордлоготой холбоотой зан төрхөөс шууд үүдэлтэй, гэмтэл зэрэг аливаа хэлбэрийн бие махбодын хор хөнөөл буюу сэтгэцийн эмгэг хамаарна.
A pattern of use of hallucinogens that has caused damage to a person’s physical or mental health or has resulted in behaviour leading to harm to the health of others. The pattern of hallucinogen use is evident over a period of at least 12 months if substance use is episodic or at least one month if use is continuous (i.e., daily or almost daily). Harm to health of the individual occurs due to one or more of the following: (1) behaviour related to intoxication; (2) direct or secondary toxic effects on body organs and systems; or (3) a harmful route of administration. Harm to health of others includes any form of physical harm, including trauma, or mental disorder that is directly attributable to behaviour related to hallucinogen intoxication on the part of the person to whom the diagnosis of Harmful pattern of use of hallucinogens applies.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хүний бие махбодын буюу сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулсан, эсвэл бусдын эрүүл мэндэд хор хөнөөл учруулах зан төрхөд хүргэсэн галлюциногены тасралтгүй (өдөр бүр буюу бараг өдөр бүр) хэрэглээний хэв маяг. Галлюциногены тасралтгүй хэрэглээний хэв маяг нь дор хаяж нэг сарын хугацаанд илэрдэг. Тухайн хүний эрүүл мэндэд учрах хор хөнөөл нь дараах нэг буюу хэд хэдэн шалтгаанаар үүснэ: (1) хордлоготой холбоотой зан төрх; (2) биеийн эрхтэн ба тогтолцоонд үзүүлэх шууд буюу хоёрдогч хорт нөлөө; эсвэл (3) хор хөнөөлтэй хэрэглэх зам. Бусдын эрүүл мэндэд учрах хор хөнөөлд галлюциногены хор хөнөөлтэй хэрэглээ гэсэн онош тавигдсан хүний галлюциногены хордлоготой холбоотой зан төрхөөс шууд үүдэлтэй, гэмтэл зэрэг аливаа хэлбэрийн бие махбодын хор хөнөөл буюу сэтгэцийн эмгэг хамаарна.
A pattern of continuous (daily or almost daily) use of hallucinogens that has caused damage to a person’s physical or mental health or has resulted in behaviour leading to harm to the health of others. The pattern of continuous hallucinogen use is evident over a period of at least one month. Harm to health of the individual occurs due to one or more of the following: (1) behaviour related to intoxication; (2) direct or secondary toxic effects on body organs and systems; or (3) a harmful route of administration. Harm to health of others includes any form of physical harm, including trauma, or mental disorder that is directly attributable to behaviour related to hallucinogen intoxication on the part of the person to whom the diagnosis of Harmful use of hallucinogens applies.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код