Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Галлюциноген хэрэглэсний шалтгаант эмгэг нь галлюциногены хэрэглээний хэв маяг ба үр дагавраар илэрдэг. Хэдэн мянган нэгдэл хий үзэгдэл үүсгэх шинж чанартай бөгөөд тэдгээрийн олонх нь ургамалд (жишээ нь, мескалин) ба мөөгөнцөрт (жишээ нь, псилоцибин) агуулагддаг, эсвэл химийн аргаар нийлэгждэг (жишээ нь, лизергины хүчлийн диэтиламид [LSD]). Эдгээр нэгдэл нь голчлон хий үзэгдэл үүсгэх шинж чанартай боловч зарим нь мөн сэдээгч бодис байж болно. Эдгээр нэгдэлтэй холбоотой өвчлөлийн ихэнх нь галлюциногены хордлоготой холбоотой цочмог нөлөөнөөс үүсдэг. Галлюциногены донтолт ховор бөгөөд галлюциногены үгүйлэх хамшинж тодорхойлогдоогүй. Галлюциноген хэрэглэхтэй холбоотой сэтгэцийн эмгэгүүдээс галлюциногены шалтгаант солиорох эмгэг хамгийн их тохиолддог боловч дэлхий даяар харьцангуй ховор хэвээр байна.
Disorders due to use of hallucinogens are characterised by the pattern and consequences of hallucinogen use. Several thousand compounds have hallucinogenic properties, many of which are found in plants (e.g., mescaline) and fungi (e.g., psilocybin) or are chemically synthesized (e.g., lysergic acid diethylamide [LSD]). These compounds have primarily hallucinogenic properties, but some may also be stimulants. Much of the morbidity associated with these compounds arises from the acute effects related to Hallucinogen Intoxication. Hallucinogen Dependence is rare and Hallucinogen Withdrawal is not described. Among the mental disorders related to hallucinogen use, Hallucinogen-Induced Psychotic Disorder is the most frequently seen, although worldwide it is still fairly uncommon.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Галлюциногены хордлого нь галлюциноген хэрэглэх үед буюу хэрэглэснээс хойш удалгүй үүсдэг, ухаан санаа, танин мэдэхүй, хүртэхүй, сэтгэл хөдлөл, зан төрх буюу тэнцвэрийн хямралаар илэрдэг эмнэлзүйн ач холбогдолтой түр зуурын байдал юм. Эдгээр хямрал нь галлюциногены мэдэгдэж буй фармакологийн нөлөөний шалтгаант бөгөөд тэдгээрийн хүч нь хэрэглэсэн галлюциногены хэмжээтэй нягт холбоотой. Тэдгээр нь хугацааны хязгаартай бөгөөд галлюциноген биеэс ялгарахын хэрээр намдана. Илрэх шинжид хий үзэгдэл, хуурмаг, бие хүн өөрдөх, орчин өөрдөх буюу синестези (харааны цочроол үнэр мэдрүүлэх зэрэг мэдрэхүйнүүд хоорондоо холилдох) зэрэг хүртэхүйн өөрчлөлт, сэтгэл түгшилт, сэтгэл санаа гутрах буюу дисфорийн сэтгэл санаа, өөртөө хамааруулах санаа, параноид бодол, дүгнэх чадвар алдагдах, зүрх дэлсэх, хөлрөх, хараа бүрэлзэх, салга ба хөдөлгөөний зохицол алдагдах зэрэг багтаж болно. Биеийн шинжид тахикарди, цусны даралт ихсэх, хүүхэн хараа өргөсөх зэрэг багтаж болно. Ховор тохиолдолд галлюциногены хордлого нь амиа хорлох бодол ба зан үйлийг өдөөж болно.
Hallucinogen intoxication is a clinically significant transient condition that develops during or shortly after the consumption of hallucinogens that is characterised by disturbances in consciousness, cognition, perception, affect, behaviour, or coordination. These disturbances are caused by the known pharmacological effects of hallucinogens and their intensity is closely related to the amount of hallucinogen consumed. They are time-limited and abate as the hallucinogen is cleared from the body. Presenting features may include hallucinations, illusions, perceptual changes such as depersonalisation, derealization, or synesthesias (blending of senses, such as a visual stimulus evoking a smell), anxiety, depressed or dysphoric mood, ideas of reference, paranoid ideation, impaired judgment, palpitations, sweating, blurred vision, tremors and incoordination. Physical signs may include tachycardia, elevated blood pressure, and pupillary dilatation. In rare instances, hallucinogen intoxication may facilitate suicidal ideation and behaviour.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код