Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Галлюциноген хэрэглэсний шалтгаант эмгэг нь галлюциногены хэрэглээний хэв маяг ба үр дагавраар илэрдэг. Хэдэн мянган нэгдэл хий үзэгдэл үүсгэх шинж чанартай бөгөөд тэдгээрийн олонх нь ургамалд (жишээ нь, мескалин) ба мөөгөнцөрт (жишээ нь, псилоцибин) агуулагддаг, эсвэл химийн аргаар нийлэгждэг (жишээ нь, лизергины хүчлийн диэтиламид [LSD]). Эдгээр нэгдэл нь голчлон хий үзэгдэл үүсгэх шинж чанартай боловч зарим нь мөн сэдээгч бодис байж болно. Эдгээр нэгдэлтэй холбоотой өвчлөлийн ихэнх нь галлюциногены хордлоготой холбоотой цочмог нөлөөнөөс үүсдэг. Галлюциногены донтолт ховор бөгөөд галлюциногены үгүйлэх хамшинж тодорхойлогдоогүй. Галлюциноген хэрэглэхтэй холбоотой сэтгэцийн эмгэгүүдээс галлюциногены шалтгаант солиорох эмгэг хамгийн их тохиолддог боловч дэлхий даяар харьцангуй ховор хэвээр байна.
Disorders due to use of hallucinogens are characterised by the pattern and consequences of hallucinogen use. Several thousand compounds have hallucinogenic properties, many of which are found in plants (e.g., mescaline) and fungi (e.g., psilocybin) or are chemically synthesized (e.g., lysergic acid diethylamide [LSD]). These compounds have primarily hallucinogenic properties, but some may also be stimulants. Much of the morbidity associated with these compounds arises from the acute effects related to Hallucinogen Intoxication. Hallucinogen Dependence is rare and Hallucinogen Withdrawal is not described. Among the mental disorders related to hallucinogen use, Hallucinogen-Induced Psychotic Disorder is the most frequently seen, although worldwide it is still fairly uncommon.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Галлюциногены донтолт нь галлюциногеныг давтан буюу тасралтгүй хэрэглэснээс үүдэлтэй, галлюциногены хэрэглээг зохицуулах чадварын эмгэг юм. Онцлог шинж нь галлюциноген хэрэглэх хүчтэй дотоод түлхэц бөгөөд энэ нь хэрэглээгээ хянах чадвар алдагдах, хэрэглээнд бусад үйл ажиллагаанаас улам илүү ач холбогдол өгөх, хор хөнөөл буюу сөрөг үр дагаврыг үл харгалзан хэрэглээг үргэлжлүүлэх зэргээр илэрнэ. Эдгээр мэдрэмжид ихэвчлэн галлюциноген хэрэглэх хүсэл буюу хүчтэй тэмүүллийн субъектив мэдрэмж дагалдана. Донтолтын шинжүүд ихэвчлэн дор хаяж 12 сарын хугацаанд илэрхий байдаг боловч галлюциногеныг дор хаяж 3 сарын турш тасралтгүй (өдөр бүр буюу бараг өдөр бүр) хэрэглэсэн бол оношийг тавьж болно.
Hallucinogen dependence is a disorder of regulation of hallucinogen use arising from repeated or continuous use of hallucinogens. The characteristic feature is a strong internal drive to use hallucinogens, which is manifested by impaired ability to control use, increasing priority given to use over other activities and persistence of use despite harm or negative consequences. These experiences are often accompanied by a subjective sensation of urge or craving to use hallucinogens. The features of dependence are usually evident over a period of at least 12 months but the diagnosis may be made if hallucinogens use is continuous (daily or almost daily) for at least 3 months.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Сүүлийн нэг сарын дотор галлюциноген хэрэглэсэн, одоогийн галлюциногены донтолт.
Current hallucinogen dependence with hallucinogen use within the past month.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код