Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Никотин хэрэглэсний шалтгаант эмгэг нь никотины хэрэглээний хэв маяг ба үр дагавраар илэрдэг. Никотин нь Nicotiana tabacum хэмээх тамхины ургамлын донтолт үүсгэдэг идэвхтэй бүрэлдэхүүн хэсэг юм. Никотиныг дийлэнхдээ тамхи татах замаар хэрэглэдэг. Мөн тээгч уусгагчид уусгасан никотиныг амьсгалаар авахаар ууршуулдаг цахим тамхинд (өөрөөр хэлбэл, „вэйп татах“) хэрэглэх нь улам нэмэгдэж байна. Гаансаар тамхи татах, тамхи зажлах, хөөрөг татах нь хэрэглээний бага тархсан хэлбэр юм. Никотин нь донтуулах нөлөө маш өндөртэй нэгдэл бөгөөд кофеин ба архины дараа дэлхий даяар хамгийн түгээмэл хэрэглэгддэг гурав дахь сэтгэц нөлөөт бодис юм. Никотины донтолт ба никотины үгүйлэх хамшинж сайтар тодорхойлогдсон бөгөөд никотины шалтгаант сэтгэцийн эмгэгүүдийг хүлээн зөвшөөрсөн байдаг.
Disorders due to use of nicotine are characterised by the pattern and consequences of nicotine use. Nicotine is the active dependence-producing constituent of the tobacco plant, Nicotiana tabacum. Nicotine is used overwhelmingly through smoking cigarettes. Increasingly, it is also used in electronic cigarettes that vaporize nicotine dissolved in a carrier solvent for inhalation (i.e., “vaping”). Pipe smoking, chewing tobacco and inhaling snuff are minor forms of use. Nicotine is a highly potent addictive compound and is the third most common psychoactive substance used worldwide after caffeine and alcohol. Nicotine Dependence and Nicotine Withdrawal are well described and Nicotine-Induced Mental Disorders are recognized.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Никотины үгүйлэх хамшинж нь никотины донтолт үүссэн, эсвэл никотиныг удаан хугацаагаар буюу их хэмжээгээр хэрэглэсэн хүмүүст никотины (ихэвчлэн тамхины бүрэлдэхүүн хэсэг болгон хэрэглэдэг) хэрэглээг зогсоох буюу багасгах үед үүсдэг, хүндийн зэрэг ба үргэлжлэх хугацаа нь янз бүр байх шинж тэмдэг, зан төрх ба/буюу физиологийн шинжийн эмнэлзүйн ач холбогдолтой цогц юм. Никотины үгүйлэх хамшинжийн илрэх шинжид дисфорийн сэтгэл санаа буюу сэтгэл санаа гутрах, нойргүйдэл, цочромтгой байх, уур хилэн, сэтгэл түгшилт, анхаарал төвлөрүүлэхэд бэрхшээлтэй байх, тайван бус байх, брадикарди, хоолны дуршил нэмэгдэх, тамхи (буюу никотин агуулсан бусад бүтээгдэхүүн) хэрэглэх хүчтэй тэмүүлэл зэрэг багтаж болно. Биеийн бусад шинж тэмдэгт ханиалга ихсэх ба амны шархлаа багтаж болно.
Nicotine withdrawal is a clinically significant cluster of symptoms, behaviours and/or physiological features, varying in degree of severity and duration, that occurs upon cessation or reduction of use of nicotine (typically used as a constituent of tobacco) in individuals who have developed Nicotine dependence or have used nicotine for a prolonged period or in large amounts. Presenting features of Nicotine withdrawal may include dysphoric or depressed mood, insomnia, irritability, anger, anxiety, difficulty concentrating, restlessness, bradycardia, increased appetite, and craving for tobacco (or other nicotine-containing products). Other physical symptoms may include increased cough and mouth ulceration.
ICD-10-тай харгалзах код