Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Никотин хэрэглэсний шалтгаант эмгэг нь никотины хэрэглээний хэв маяг ба үр дагавраар илэрдэг. Никотин нь Nicotiana tabacum хэмээх тамхины ургамлын донтолт үүсгэдэг идэвхтэй бүрэлдэхүүн хэсэг юм. Никотиныг дийлэнхдээ тамхи татах замаар хэрэглэдэг. Мөн тээгч уусгагчид уусгасан никотиныг амьсгалаар авахаар ууршуулдаг цахим тамхинд (өөрөөр хэлбэл, „вэйп татах“) хэрэглэх нь улам нэмэгдэж байна. Гаансаар тамхи татах, тамхи зажлах, хөөрөг татах нь хэрэглээний бага тархсан хэлбэр юм. Никотин нь донтуулах нөлөө маш өндөртэй нэгдэл бөгөөд кофеин ба архины дараа дэлхий даяар хамгийн түгээмэл хэрэглэгддэг гурав дахь сэтгэц нөлөөт бодис юм. Никотины донтолт ба никотины үгүйлэх хамшинж сайтар тодорхойлогдсон бөгөөд никотины шалтгаант сэтгэцийн эмгэгүүдийг хүлээн зөвшөөрсөн байдаг.
Disorders due to use of nicotine are characterised by the pattern and consequences of nicotine use. Nicotine is the active dependence-producing constituent of the tobacco plant, Nicotiana tabacum. Nicotine is used overwhelmingly through smoking cigarettes. Increasingly, it is also used in electronic cigarettes that vaporize nicotine dissolved in a carrier solvent for inhalation (i.e., “vaping”). Pipe smoking, chewing tobacco and inhaling snuff are minor forms of use. Nicotine is a highly potent addictive compound and is the third most common psychoactive substance used worldwide after caffeine and alcohol. Nicotine Dependence and Nicotine Withdrawal are well described and Nicotine-Induced Mental Disorders are recognized.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Никотины хордлого нь никотин хэрэглэх үед буюу хэрэглэснээс хойш удалгүй үүсдэг, ухаан санаа, танин мэдэхүй, хүртэхүй, сэтгэл хөдлөл, зан төрх буюу тэнцвэрийн хямралаар илэрдэг эмнэлзүйн ач холбогдолтой түр зуурын байдал юм. Эдгээр хямрал нь никотины мэдэгдэж буй фармакологийн нөлөөний шалтгаант бөгөөд тэдгээрийн хүч нь хэрэглэсэн никотины хэмжээтэй нягт холбоотой. Тэдгээр нь хугацааны хязгаартай бөгөөд никотин биеэс ялгарахын хэрээр намдана. Илрэх шинжид тайван бус байх, сэтгэц хөдөлгөөний цочрол, сэтгэл түгшилт, хүйтэн хөлс гарах, толгой өвдөх, нойргүйдэл, зүрх дэлсэх, парестези, бөөлжис цутгах буюу бөөлжих, хэвлийгээр базлах, ухаан будилах, жигтэй зүүд зүүдлэх, аманд түлэгдэх мэт мэдрэмж төрөх ба шүлс гоожих зэрэг багтаж болно. Ховор тохиолдолд параноид бодол, хүртэхүйн хямрал, таталт буюу ком илэрч болно. Никотины хордлого нь урьд нь хэрэглэж байгаагүй (тэсвэржээгүй) хэрэглэгчид, эсвэл дассан тунгаасаа өндөр тун хэрэглэж буй хүмүүст илүү түгээмэл тохиолддог.
Nicotine intoxication is a clinically significant transient condition that develops during or shortly after the consumption of nicotine that is characterised by disturbances in consciousness, cognition, perception, affect, behaviour, or coordination. These disturbances are caused by the known pharmacological effects of nicotine and their intensity is closely related to the amount of nicotine consumed. They are time-limited and abate as nicotine is cleared from the body. Presenting features may include restlessness, psychomotor agitation, anxiety, cold sweats, headache, insomnia, palpitations, paresthesias, nausea or vomiting, abdominal cramps, confusion, bizarre dreams, burning sensations in the mouth, and salivation. In rare instances, paranoid ideation, perceptual disturbances, convulsions or coma may occur. Nicotine intoxication occurs more commonly in naïve (non-tolerant) users or among those taking higher than accustomed doses.
Хамаарна (Inclusions)
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код