Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Эм зэрэг олон төрлийн тодорхой сэтгэц нөлөөт бодис хэрэглэсний шалтгаант эмгэг нь олон төрлийн сэтгэц нөлөөт бодисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Энэ бүлгийг кодлох зорилгоор оруулсан хэдий ч ихэнх эмнэлзүйн нөхцөлд энэ бүлгийн ангиллыг ашиглахын оронд бодис хэрэглэсний шалтгаант олон тодорхой эмгэгийг тус тусад нь оноохыг зөвлөж байна.
Disorders due to use of multiple specified psychoactive substances, including medications are characterised by the pattern and consequences of multiple psychoactive substances. Although this grouping is provided for coding purposes, in most clinical situations it is recommended that multiple specific disorders due to substance use be assigned rather than using categories from this grouping.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Олон төрлийн тодорхой сэтгэц нөлөөт бодисын шалтгаант дэмийрэл нь бодисын хордлого буюу үгүйлэх хамшинжийн үед буюу удалгүй, эсвэл олон төрлийн тодорхой бодис хэрэглэх явцад үүсдэг, дэмийрлийн өвөрмөц шинжүүд бүхий анхаарал ба ухамсрын хямралтай цочмог байдлаар илэрдэг. Олон төрлийн тодорхой бодисын хэрэглээний хэмжээ ба үргэлжлэх хугацаа нь дэмийрэл үүсгэх чадвартай байх ёстой. Шинж тэмдгүүд нь анхдагч сэтгэцийн эмгэг, тодорхойлсон бодисуудаас өөр бодисын хэрэглээ буюу үгүйлэх хамшинж, эсвэл Сэтгэцийн, зан төрхийн ба мэдрэлийн хөгжлийн эмгэгийн бүлэгт ангилагдаагүй эрүүл мэндийн өөр байдлаар илүү сайн тайлбарлагдахгүй. Энэ онош нь зөвхөн дэмийрэл илэрсэн боловч олон төрлийн сэтгэц нөлөөт бодисын аль нь дэмийрлийн шалтгаан болсныг тогтоох боломжгүй тохиолдолд хамаарахыг анхаарна. Олон төрлийн сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн бөгөөд дэмийрлийн шалтгаан болсон нэгээс олон тодорхой бодисыг тогтоох боломжтой тохиолдолд үүний оронд тухайн тодорхой бодисын шалтгаант дэмийрлийн харгалзах оношуудыг тавина.
Delirium induced by multiple specified psychoactive substances is characterised by an acute state of disturbed attention and awareness with specific features of delirium that develops during or soon after substance intoxication or withdrawal or during the use of multiple specified substances. The amount and duration of use of the multiple specified substances must be capable of producing delirium. The symptoms are not better explained by a primary mental disorder, by use of or withdrawal from a substance other than those specified, or by another health condition that is not classified under Mental, behavioural and neurodevelopmental disorders. Note that this diagnosis applies only to those situations in which delirium is present but it cannot be determined which of multiple psychoactive substances is the cause of the delirium. In cases of multiple psychoactive substance use in which more than one specific substance can be identified as a cause of the delirium, the corresponding specific substance-induced delirium diagnoses should be given instead.
ICD-10-тай харгалзах код