Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Эм зэрэг олон төрлийн тодорхой сэтгэц нөлөөт бодис хэрэглэсний шалтгаант эмгэг нь олон төрлийн сэтгэц нөлөөт бодисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Энэ бүлгийг кодлох зорилгоор оруулсан хэдий ч ихэнх эмнэлзүйн нөхцөлд энэ бүлгийн ангиллыг ашиглахын оронд бодис хэрэглэсний шалтгаант олон тодорхой эмгэгийг тус тусад нь оноохыг зөвлөж байна.
Disorders due to use of multiple specified psychoactive substances, including medications are characterised by the pattern and consequences of multiple psychoactive substances. Although this grouping is provided for coding purposes, in most clinical situations it is recommended that multiple specific disorders due to substance use be assigned rather than using categories from this grouping.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал