Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Эм зэрэг олон төрлийн тодорхой сэтгэц нөлөөт бодис хэрэглэсний шалтгаант эмгэг нь олон төрлийн сэтгэц нөлөөт бодисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Энэ бүлгийг кодлох зорилгоор оруулсан хэдий ч ихэнх эмнэлзүйн нөхцөлд энэ бүлгийн ангиллыг ашиглахын оронд бодис хэрэглэсний шалтгаант олон тодорхой эмгэгийг тус тусад нь оноохыг зөвлөж байна.
Disorders due to use of multiple specified psychoactive substances, including medications are characterised by the pattern and consequences of multiple psychoactive substances. Although this grouping is provided for coding purposes, in most clinical situations it is recommended that multiple specific disorders due to substance use be assigned rather than using categories from this grouping.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Олон төрлийн тодорхой сэтгэц нөлөөт бодисын шалтгаант сэтгэл түгших эмгэг нь олон төрлийн тодорхой сэтгэц нөлөөт бодисын хордлого буюу үгүйлэх хамшинжийн үед буюу удалгүй үүсдэг сэтгэл түгшилтийн шинж тэмдгээр (жишээ нь айж эмээх буюу санаа зовних, айдас, тусгаар мэдрэлийн тогтолцооны хэт өдөөгдлийн физиологийн шинж тэмдэг, зайлсхийх зан төрх) илэрдэг. Шинж тэмдгийн хүндийн зэрэг буюу үргэлжлэх хугацаа нь олон төрлийн тодорхой сэтгэц нөлөөт бодисын хордлого буюу үгүйлэх хамшинжид онцлог сэтгэл түгшилтийн шинж тэмдгээс илт давж гарна. Олон төрлийн тодорхой сэтгэц нөлөөт бодисын хэрэглээний хэмжээ ба үргэлжлэх хугацаа нь сэтгэл түгшилтийн шинж тэмдэг үүсгэх чадвартай байх ёстой. Шинж тэмдгүүд нь анхдагч сэтгэцийн эмгэгээр (жишээ нь сэтгэл түгших буюу айдастай холбоотой эмгэг, сэтгэл түгшилтийн шинж тэмдэг давамгайлсан сэтгэл гутрах эмгэг) илүү сайн тайлбарлагдахгүй бөгөөд ийм тайлбар нь сэтгэл түгшилтийн шинж тэмдэг олон төрлийн тодорхой сэтгэц нөлөөт бодис хэрэглэж эхлэхээс өмнө илэрсэн, олон төрлийн тодорхой сэтгэц нөлөөт бодисын хэрэглээ зогссоны буюу олон төрлийн тодорхой сэтгэц нөлөөт бодисын үгүйлэх хамшинж намдсаны дараа шинж тэмдэг нэлээд удаан хугацаагаар үргэлжилсэн, эсвэл сэтгэл түгшилтийн шинж тэмдэгтэй анхдагч сэтгэцийн эмгэг урьд нь байсныг харуулах бусад нотолгоо (жишээ нь олон төрлийн тодорхой сэтгэц нөлөөт бодисын хэрэглээтэй холбоогүй өмнөх тохиолын өгүүлэмж) байгаа үед тохирч болно.
Anxiety disorder induced by multiple specified psychoactive substances is characterised by anxiety symptoms (e.g., apprehension or worry, fear, physiological symptoms of excessive autonomic arousal, avoidance behaviour) that develop during or soon after intoxication with or withdrawal from multiple specified psychoactive substances. The intensity or duration of the symptoms is substantially in excess of anxiety symptoms that are characteristic of intoxication with or withdrawal from multiple specified psychoactive substances. The amount and duration of use of the multiple specified psychoactive substances must be capable of producing anxiety symptoms. The symptoms are not better explained by a primary mental disorder (e.g., an Anxiety and fear-related disorder, a Depressive disorder with prominent anxiety symptoms), as might be the case if the anxiety symptoms preceded the onset of the use of the multiple specified psychoactive substances, if the symptoms persist for a substantial period of time after cessation of the use of the multiple specified psychoactive substances or withdrawal from the multiple specified psychoactive substances, or if there is other evidence of a pre-existing primary mental disorder with anxiety symptoms (e.g., a history of prior episodes not associated with the use of the multiple specified psychoactive substances).
ICD-10-тай харгалзах код