Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Эм зэрэг олон төрлийн тодорхой сэтгэц нөлөөт бодис хэрэглэсний шалтгаант эмгэг нь олон төрлийн сэтгэц нөлөөт бодисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Энэ бүлгийг кодлох зорилгоор оруулсан хэдий ч ихэнх эмнэлзүйн нөхцөлд энэ бүлгийн ангиллыг ашиглахын оронд бодис хэрэглэсний шалтгаант олон тодорхой эмгэгийг тус тусад нь оноохыг зөвлөж байна.
Disorders due to use of multiple specified psychoactive substances, including medications are characterised by the pattern and consequences of multiple psychoactive substances. Although this grouping is provided for coding purposes, in most clinical situations it is recommended that multiple specific disorders due to substance use be assigned rather than using categories from this grouping.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Олон төрлийн тодорхой сэтгэц нөлөөт бодисын шалтгаант импульсээ хянах чадварын эмгэг нь олон төрлийн тодорхой сэтгэц нөлөөт бодисын хордлого буюу үгүйлэх хамшинжийн үед буюу удалгүй үүсдэг, тухайн хүнд ядаж богино хугацаанд таашаал өгдөг үйлдлийг хийх импульс, түлхэц буюу хүслийг өөрт нь буюу бусдад урт хугацаанд хор хөнөөл учруулахыг үл харгалзан дахин дахин дарж чадахгүй байх, тогтвортой давтагддаг зан үйлээр (жишээ нь илт сэдэлгүйгээр түймэр тавих буюу хулгай хийх, давтагдах бэлгийн зан үйл, түрэмгий дэгдэлт) илэрдэг. Шинж тэмдгийн хүндийн зэрэг буюу үргэлжлэх хугацаа нь олон төрлийн тодорхой сэтгэц нөлөөт бодисын хордлого буюу үгүйлэх хамшинжид онцлог импульсээ хянах чадварын хямралаас илт давж гарна. Олон төрлийн тодорхой сэтгэц нөлөөт бодисын хэрэглээний хэмжээ ба үргэлжлэх хугацаа нь импульсээ хянах чадварын хямрал үүсгэх чадвартай байх ёстой. Шинж тэмдгүүд нь анхдагч сэтгэцийн эмгэгээр (жишээ нь импульсээ хянах чадварын эмгэг, донтох зан үйлийн шалтгаант эмгэг) илүү сайн тайлбарлагдахгүй бөгөөд ийм тайлбар нь импульсээ хянах чадварын хямрал олон төрлийн тодорхой сэтгэц нөлөөт бодис хэрэглэж эхлэхээс өмнө илэрсэн, олон төрлийн тодорхой сэтгэц нөлөөт бодисын хэрэглээ буюу үгүйлэх хамшинж зогссоны дараа шинж тэмдэг нэлээд удаан хугацаагаар үргэлжилсэн, эсвэл импульсээ хянах чадварын шинж тэмдэгтэй анхдагч сэтгэцийн эмгэг урьд нь байсныг харуулах бусад нотолгоо (жишээ нь олон төрлийн тодорхой сэтгэц нөлөөт бодисын хэрэглээтэй холбоогүй өмнөх тохиолын өгүүлэмж) байгаа үед тохирч болно.
Impulse control disorder induced by multiple specified psychoactive substances is characterised by persistently repeated behaviours in which there is recurrent failure to resist an impulse, drive, or urge to perform an act that is rewarding to the person, at least in the short-term, despite longer-term harm either to the individual or to others (e.g., fire setting or stealing without apparent motive, repetitive sexual behaviour, aggressive outbursts) that develop during or soon after intoxication with or withdrawal from multiple specified psychoactive substances. The intensity or duration of the symptoms is substantially in excess of disturbances of impulse control that are characteristic of intoxication with or withdrawal from the multiple specified psychoactive substances. The amount and duration of the multiple specified psychoactive substances use must be capable of producing disturbances of impulse control. The symptoms are not better explained by a primary mental disorder (e.g., an Impulse control disorder, a Disorder due to addictive behaviours), as might be the case if the impulse control disturbances preceded the onset of the use of multiple specified psychoactive substances, if the symptoms persist for a substantial period of time after cessation of the multiple specified psychoactive substance use or withdrawal, or if there is other evidence of a pre-existing primary mental disorder with impulse control symptoms (e.g., a history of prior episodes not associated with multiple specified psychoactive substances use).
ICD-10-тай харгалзах код