Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Үл мэдэгдэх буюу тодорхойгүй сэтгэц нөлөөт бодис хэрэглэсний шалтгаант эмгэг нь тухайн тодорхой бодис нь үл мэдэгдэх буюу тодорхойгүй үед сэтгэц нөлөөт бодисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар илэрнэ. Эдгээр ангиллыг хямрал нь бодис хэрэглэсний шалтгаантай нь тодорхой боловч бодисын тодорхой анги нь үл мэдэгдэх эмнэлзүйн нөхцөлд ашиглаж болно. Холбогдох бодис тогтоогдсоны дараа хямралыг тохирох бодисын ангид дахин кодлоно.
Disorders due to use of unknown or unspecified psychoactive substances are characterised by the pattern and consequences of psychoactive substance use when the specific substance is unknown or unspecified. These categories may be used in clinical situations in which it is clear that the disturbance is due to substance use but the specific class of substance is unknown. Once the relevant substance is identified, the disturbance should be recoded under the appropriate substance class.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хүний бие махбодын буюу сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулсан, эсвэл бусдын эрүүл мэндэд хор хөнөөл учруулах зан төрхөд хүргэсэн үл мэдэгдэх буюу тодорхойгүй сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн нэг тохиол. Тухайн хүний эрүүл мэндэд учрах хор хөнөөл нь дараах нэг буюу хэд хэдэн шалтгаанаас үүднэ: (1) хордлого буюу үгүйлэх хамшинжтэй холбоотой зан төрх; (2) биеийн эрхтэн ба тогтолцоонд үзүүлэх шууд буюу хоёрдогч хорон нөлөө; эсвэл (3) хор хөнөөлтэй хэрэглэх зам. Бусдын эрүүл мэндэд учрах хор хөнөөлд хор хөнөөлтэй хэрэглээний нэг удаагийн тохиол гэсэн онош тавигдсан хүний бодисын хордлого буюу үгүйлэх хамшинжийн улмаас гарсан зан төрхөөс шууд үүдэлтэй, гэмтэл зэрэг аливаа хэлбэрийн бие махбодын хор хөнөөл буюу сэтгэцийн эмгэг хамаарна. Хор хөнөөл нь үл мэдэгдэх буюу тодорхойгүй сэтгэц нөлөөт бодис хэрэглэх мэдэгдэж буй хэв маягтай холбоотой бол энэ оношийг тавихгүй.
An episode of use of an unknown or unspecified psychoactive substance that has caused damage to a person’s physical or mental health or has resulted in behaviour leading to harm to the health of others. Harm to health of the individual occurs due to one or more of the following: (1) behaviour related to intoxication or withdrawal; (2) direct or secondary toxic effects on body organs and systems; or (3) a harmful route of administration. Harm to health of others includes any form of physical harm, including trauma, or mental disorder that is directly attributable to behaviour due to substance intoxication or withdrawal on the part of the person to whom the diagnosis of single episode of harmful use applies. This diagnosis should not be made if the harm is attributed to a known pattern of use of the unknown or unspecified psychoactive substance.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код