Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Сэтгэц нөлөөт бус бодис хэрэглэсний шалтгаант эмгэг нь сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хэрэглэх хэв маяг ба үр дагавраар илэрнэ. Сэтгэц нөлөөт бус бодист туулга, анаболик стероид, өсөлтийн даавар, эритропоэтин ба стероид бус үрэвслийн эсрэг эм хамаарна. Мөн үүнд худалдааны нэртэй буюу жоргүй олгодог эм ба ардын эм хамаарч болно. Эдгээр бодисыг эмнэлгийн бус зорилгоор хэрэглэх нь сэтгэц нөлөөт бус бодисын биеийн эрхтэн ба тогтолцоонд үзүүлэх шууд буюу хоёрдогч хорон нөлөө, эсвэл хор хөнөөлтэй хэрэглэх замын (жишээ нь, өөрөө судсаар тарьснаас үүдэлтэй халдвар) улмаас тухайн хүнд хор хөнөөл учрахтай холбоотой байж болно. Тэдгээр нь хордлого, донтолт буюу үгүйлэх хамшинжтэй холбоогүй бөгөөд бодисын шалтгаант сэтгэцийн эмгэгийн тогтоогдсон шалтгаан болдоггүй.
Disorders due to use of non-psychoactive substances are characterised by the pattern and consequences of non-medical use of non-psychoactive substances. Non-psychoactive substances include laxatives, anabolic steroids, growth hormone, erythropoietin, and non-steroidal anti-inflammatory drugs. They may also include proprietary or over-the-counter medicines and folk remedies. Non-medical use of these substances may be associated with harm to the individual due to the direct or secondary toxic effects of the non-psychoactive substance on body organs and systems, or a harmful route of administration (e.g., infections due to intravenous self-administration). They are not associated with intoxication or with a dependence or withdrawal syndrome and are not recognized causes of substance-induced mental disorders.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хүний бие махбодын буюу сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулсан сэтгэц нөлөөт бус бодис хэрэглэсэн нэг тохиол. Тухайн хүний эрүүл мэндэд учрах хор хөнөөл нь биеийн эрхтэн ба тогтолцоонд үзүүлэх шууд буюу хоёрдогч хорон нөлөө, эсвэл хор хөнөөлтэй хэрэглэх замаас үүднэ. Хор хөнөөл нь сэтгэц нөлөөт бус бодис хэрэглэх мэдэгдэж буй хэв маягтай холбоотой бол энэ оношийг тавихгүй.
An episode of use of a non-psychoactive substance that has caused damage to a person’s physical or mental health. Harm to health of the individual occurs due to direct or secondary toxic effects on body organs and systems or a harmful route of administration. This diagnosis should not be made if the harm is attributed to a known pattern of non-psychoactive substance use.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код