Dementia
Тэнэгрэл нь тухайн хүний нас ба өвчлөхөөс өмнөх танин мэдэхүйн үйл ажиллагааны ерөнхий түвшинд хүлээгдэхтэй харьцуулахад танин мэдэхүйн хоёр буюу түүнээс дээш хүрээний илт алдагдлаар илэрдэг бөгөөд энэ нь тухайн хүний өмнөх үйл ажиллагааны түвшнээс буурсныг илэрхийлнэ. Тэнэгрэлийн ихэнх хэлбэрт ой санамжийн алдагдал илэрдэг боловч танин мэдэхүйн алдагдал зөвхөн ой санамжаар хязгаарлагдахгүй (өөрөөр хэлбэл, гүйцэтгэх үйл ажиллагаа, анхаарал, хэл яриа, нийгмийн танин мэдэхүй ба дүгнэх чадвар, сэтгэц хөдөлгөөний хурд, харааны хүртэхүйн буюу харааны орон зайн чадвар зэрэг бусад хүрээнд алдагдал илэрнэ). Мэдрэл-зан төрхийн өөрчлөлт мөн илэрч болох бөгөөд тэнэгрэлийн зарим хэлбэрт анхны илрэх шинж тэмдэг болж болно. Танин мэдэхүйн алдагдал нь хэвийн хөгшрөлттэй холбоогүй бөгөөд тухайн хүн өдөр тутмын амьдралын үйл ажиллагааг бие даан гүйцэтгэхэд мэдэгдэхүйц саад учруулахуйц хүнд байна. Танин мэдэхүйн алдагдал нь мэдрэлийн тогтолцооны суурь олдмол өвчин, гэмтэл, халдвар буюу тархинд нөлөөлөх бусад өвчний үйл явц, эсвэл тодорхой бодис буюу эм хэрэглэх, тэжээлийн дутал буюу хорт бодист өртөхтэй холбоотой гэж таамаглагддаг, эсвэл шалтгаан нь тодорхойгүй байж болно. Алдагдал нь одоогийн бодисын хордлого буюу үгүйлэх хамшинжаас үүдэлтэй биш.
Тодорхойлолт
Эм зэрэг сэтгэц нөлөөт бодисын шалтгаант тэнэгрэлд бодис хэрэглэсний шууд үр дагавар гэж үзэх бөгөөд тухайн бодистой холбоотой үйлчлэлийн буюу үгүйлэх хамшинжийн ердийн үргэлжлэх хугацаанаас хэтрэн үргэлжилдэг тэнэгрэлийн хэлбэрүүд хамаарна. Бодисын хэрэглээний хэмжээ ба үргэлжлэх хугацаа нь танин мэдэхүйн алдагдал үүсгэхэд хангалттай байх ёстой. Танин мэдэхүйн алдагдлыг өөр эрүүл мэндийн байдлын шалтгаант тэнэгрэл зэрэг бодисоор өдөөгдөөгүй эмгэгээр илүү сайн тайлбарлах боломжгүй.
Dementia due to psychoactive substances including medications includes forms of dementia that are judged to be a direct consequence of substance use and that persist beyond the usual duration of action or withdrawal syndrome associated with the substance. The amount and duration of substance use must be sufficient to produce the cognitive impairment. The cognitive impairment is not better accounted for by a disorder that is not induced by substances such as a dementia due to another medical condition.
Хамаарахгүй (Exclusions)
Кодлох заавар (Coding note)
Энэ ангиллыг үндсэн хүснэгтлэлд хэзээ ч ашиглахгүй. Эдгээр кодыг өөр бүлэгт ангилсан өвчний үед тэнэгрэл илэрч байгааг тодотгохыг хүссэн үед туслах буюу нэмэлт код болгон ашиглахад зориулсан болно.
Тэнэгрэл олон шалтгаантай бол холбогдох бүх шалтгааныг кодлоно.
This category should never be used in primary tabulation. The codes are provided for use as supplementary or additional codes when it is desired to identify the presence of dementia in diseases classified elsewhere.
When dementia is due to multiple aetiologies, code all that apply.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Амьсгалаар авдаг дэгдэмхий бодис хэрэглэсний шалтгаант тэнэгрэл нь тэнэгрэлийн тодорхойлолтын шаардлагыг хангасан, амьсгалаар авдаг бодис хэрэглэх буюу түүнд өртсөний шууд үр дагавар гэж үзэх бөгөөд тухайн бодистой холбоотой үйлчлэлийн буюу үгүйлэх хамшинжийн ердийн үргэлжлэх хугацаанаас хэтрэн үргэлжилдэг танин мэдэхүйн байнгын алдагдал (жишээ нь, ой санамжийн асуудал, хэл ярианы алдагдал ба хөдөлгөөний нарийн төвөгтэй үйлдлийг гүйцэтгэх чадваргүй болох) үүсэхээр илэрнэ. Амьсгалаар авдаг бодисын хэрэглээ буюу өртөлтийн хэмжээ ба үргэлжлэх хугацаа нь танин мэдэхүйн алдагдал үүсгэх чадвартай байхад хангалттай байх ёстой. Танин мэдэхүйн алдагдлыг өөр эрүүл мэндийн байдлын шалтгаант тэнэгрэл зэрэг амьсгалаар авдаг дэгдэмхий бодисоор өдөөгдөөгүй эмгэгээр илүү сайн тайлбарлах боломжгүй.
Dementia due to use of volatile inhalants is characterised by the development of persistent cognitive impairments (e.g., memory problems, language impairment, and an inability to perform complex motor tasks) that meet the definitional requirements of Dementia that are judged to be a direct consequence of inhalant use or exposure and that persist beyond the usual duration of action or withdrawal syndrome associated with the substance. The amount and duration of inhalant use or exposure must be sufficient to be capable of producing the cognitive impairment. The cognitive impairment is not better accounted for by a disorder that is not induced by volatile inhalants such as a dementia due to another medical condition.
Кодлох заавар (Coding note)
Энэ ангиллыг үндсэн хүснэгтлэлд хэзээ ч ашиглахгүй. Эдгээр кодыг өөр бүлэгт ангилсан өвчний үед тэнэгрэл илэрч байгааг тодотгохыг хүссэн үед туслах буюу нэмэлт код болгон ашиглахад зориулсан болно.
Тэнэгрэл олон шалтгаантай бол холбогдох бүх шалтгааныг кодлоно.
This category should never be used in primary tabulation. The codes are provided for use as supplementary or additional codes when it is desired to identify the presence of dementia in diseases classified elsewhere.
When dementia is due to multiple aetiologies, code all that apply.
ICD-10-тай харгалзах код