Dementia
Тэнэгрэл нь тухайн хүний нас ба өвчлөхөөс өмнөх танин мэдэхүйн үйл ажиллагааны ерөнхий түвшинд хүлээгдэхтэй харьцуулахад танин мэдэхүйн хоёр буюу түүнээс дээш хүрээний илт алдагдлаар илэрдэг бөгөөд энэ нь тухайн хүний өмнөх үйл ажиллагааны түвшнээс буурсныг илэрхийлнэ. Тэнэгрэлийн ихэнх хэлбэрт ой санамжийн алдагдал илэрдэг боловч танин мэдэхүйн алдагдал зөвхөн ой санамжаар хязгаарлагдахгүй (өөрөөр хэлбэл, гүйцэтгэх үйл ажиллагаа, анхаарал, хэл яриа, нийгмийн танин мэдэхүй ба дүгнэх чадвар, сэтгэц хөдөлгөөний хурд, харааны хүртэхүйн буюу харааны орон зайн чадвар зэрэг бусад хүрээнд алдагдал илэрнэ). Мэдрэл-зан төрхийн өөрчлөлт мөн илэрч болох бөгөөд тэнэгрэлийн зарим хэлбэрт анхны илрэх шинж тэмдэг болж болно. Танин мэдэхүйн алдагдал нь хэвийн хөгшрөлттэй холбоогүй бөгөөд тухайн хүн өдөр тутмын амьдралын үйл ажиллагааг бие даан гүйцэтгэхэд мэдэгдэхүйц саад учруулахуйц хүнд байна. Танин мэдэхүйн алдагдал нь мэдрэлийн тогтолцооны суурь олдмол өвчин, гэмтэл, халдвар буюу тархинд нөлөөлөх бусад өвчний үйл явц, эсвэл тодорхой бодис буюу эм хэрэглэх, тэжээлийн дутал буюу хорт бодист өртөхтэй холбоотой гэж таамаглагддаг, эсвэл шалтгаан нь тодорхойгүй байж болно. Алдагдал нь одоогийн бодисын хордлого буюу үгүйлэх хамшинжаас үүдэлтэй биш.
Кодлох заавар (Coding note)
Энэ ангиллыг үндсэн хүснэгтлэлд хэзээ ч ашиглахгүй. Эдгээр кодыг өөр бүлэгт ангилсан өвчний үед тэнэгрэл илэрч байгааг тодотгохыг хүссэн үед туслах буюу нэмэлт код болгон ашиглахад зориулсан болно.
Тэнэгрэл олон шалтгаантай бол холбогдох бүх шалтгааныг кодлоно.
This category should never be used in primary tabulation. The codes are provided for use as supplementary or additional codes when it is desired to identify the presence of dementia in diseases classified elsewhere.
When dementia is due to multiple aetiologies, code all that apply.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Диализын усан дахь хөнгөн цагаан, хар тугалга, мөнгөн ус буюу марганц зэрэг тодорхой хүнд металлд хортой хэмжээгээр өртсөнөөс үүдэлтэй, хүнд металл буюу бусад хорт бодист өртсөний шалтгаант тэнэгрэл. Хүнд металл буюу бусад хорт бодист өртсөний шалтгаант тэнэгрэлийн үеийн танин мэдэхүйн онцлог алдагдал нь тухайн хүний өртсөн тодорхой хүнд металл буюу хорт бодисоос хамаардаг боловч танин мэдэхүйн аль ч хүрээг хамарч болно. Шинж тэмдгийн эхлэл нь өртөлттэй холбоотой бөгөөд ялангуяа цочмог өртөлтийн үед даамжрал хурдан байж болно. Олон тохиолдолд өртөлтийг илрүүлж зогсоосноор шинж тэмдэг эргэх боломжтой. Тархины дүрс оношилгоо буюу мэдрэл-физиологийн шинжилгээ зэрэг шинжилгээнд өөрчлөлт илэрч болно. Хар тугалгын хордлого нь тархины дүрс оношилгоонд илрэх өөрчлөлттэй холбоотой бөгөөд үүнд өргөн тархсан шохойжилт ба ховдол тойронгийн цагаан бодис, суурийн зангилаа, гипоталамус ба гүүрний MRI T2-жинтэй дүрсэд дохио ихсэх зэрэг хамаарна. Хөнгөн цагааны хордлогын шалтгаант тэнэгрэлд EEG-д онцлог, пароксизмаль, өндөр хүчдэлтэй дельта өөрчлөлт илэрч болно. Үзлэгээр хар тугалга, хүнцэл буюу мөнгөн усны үед захын невропати зэрэг бусад шинж илэрч болно.
Dementia due to exposure to heavy metals and other toxins caused by toxic exposure to specific heavy metals such as aluminium from dialysis water, lead, mercury or manganese. The characteristic cognitive impairments in Dementia due to exposure to heavy metals and other toxins depend on the specific heavy metal or toxin that the individual has been exposed to but can affect any cognitive domain. Onset of symptoms is related to exposure and progression can be rapid especially with acute exposure. In many cases, symptoms are reversible when exposure is identified and ceases. Investigations such as brain imaging or neurophysiological testing may be abnormal. Lead poisoning is associated with abnormalities on brain imaging including widespread calcification and increased signal on MRI T2-weighted images of periventricular white matter, basal ganglia hypothalamus and pons. Dementia due to aluminium toxicity may demonstrate characteristic paroxysmal high-voltage delta EEG changes. Examination may make evident other features such as peripheral neuropathy in the case of lead, arsenic, or mercury.
Хамаарахгүй (Exclusions)
Кодлох заавар (Coding note)
Энэ ангиллыг үндсэн хүснэгтлэлд хэзээ ч ашиглахгүй. Эдгээр кодыг өөр бүлэгт ангилсан өвчний үед тэнэгрэл илэрч байгааг тодотгохыг хүссэн үед туслах буюу нэмэлт код болгон ашиглахад зориулсан болно.
Тэнэгрэл олон шалтгаантай бол холбогдох бүх шалтгааныг кодлоно.
This category should never be used in primary tabulation. The codes are provided for use as supplementary or additional codes when it is desired to identify the presence of dementia in diseases classified elsewhere.
When dementia is due to multiple aetiologies, code all that apply.
ICD-10-тай харгалзах код