Dementia
Тэнэгрэл нь тухайн хүний нас ба өвчлөхөөс өмнөх танин мэдэхүйн үйл ажиллагааны ерөнхий түвшинд хүлээгдэхтэй харьцуулахад танин мэдэхүйн хоёр буюу түүнээс дээш хүрээний илт алдагдлаар илэрдэг бөгөөд энэ нь тухайн хүний өмнөх үйл ажиллагааны түвшнээс буурсныг илэрхийлнэ. Тэнэгрэлийн ихэнх хэлбэрт ой санамжийн алдагдал илэрдэг боловч танин мэдэхүйн алдагдал зөвхөн ой санамжаар хязгаарлагдахгүй (өөрөөр хэлбэл, гүйцэтгэх үйл ажиллагаа, анхаарал, хэл яриа, нийгмийн танин мэдэхүй ба дүгнэх чадвар, сэтгэц хөдөлгөөний хурд, харааны хүртэхүйн буюу харааны орон зайн чадвар зэрэг бусад хүрээнд алдагдал илэрнэ). Мэдрэл-зан төрхийн өөрчлөлт мөн илэрч болох бөгөөд тэнэгрэлийн зарим хэлбэрт анхны илрэх шинж тэмдэг болж болно. Танин мэдэхүйн алдагдал нь хэвийн хөгшрөлттэй холбоогүй бөгөөд тухайн хүн өдөр тутмын амьдралын үйл ажиллагааг бие даан гүйцэтгэхэд мэдэгдэхүйц саад учруулахуйц хүнд байна. Танин мэдэхүйн алдагдал нь мэдрэлийн тогтолцооны суурь олдмол өвчин, гэмтэл, халдвар буюу тархинд нөлөөлөх бусад өвчний үйл явц, эсвэл тодорхой бодис буюу эм хэрэглэх, тэжээлийн дутал буюу хорт бодист өртөхтэй холбоотой гэж таамаглагддаг, эсвэл шалтгаан нь тодорхойгүй байж болно. Алдагдал нь одоогийн бодисын хордлого буюу үгүйлэх хамшинжаас үүдэлтэй биш.
Кодлох заавар (Coding note)
Энэ ангиллыг үндсэн хүснэгтлэлд хэзээ ч ашиглахгүй. Эдгээр кодыг өөр бүлэгт ангилсан өвчний үед тэнэгрэл илэрч байгааг тодотгохыг хүссэн үед туслах буюу нэмэлт код болгон ашиглахад зориулсан болно.
Тэнэгрэл олон шалтгаантай бол холбогдох бүх шалтгааныг кодлоно.
This category should never be used in primary tabulation. The codes are provided for use as supplementary or additional codes when it is desired to identify the presence of dementia in diseases classified elsewhere.
When dementia is due to multiple aetiologies, code all that apply.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Дауны хамшинжийн шалтгаант тэнэгрэл нь амилоидын прекурсор уураг (APP) хэвийн бусаар их хэмжээгээр үүсч хуримтлагдсаны нөлөөтэй холбоотой мэдрэлийн сөнөрөлт эмгэг бөгөөд энэ нь бета-амилоид товруу ба тау уургийн орооцолдол үүсэхэд хүргэнэ. APP ген нь Дауны хамшинжийн үед хэвийн бусаар гурвалсан байдаг 21 дүгээр хромосомд байрладаг тул түүний илрэл нэмэгдэнэ. Танин мэдэхүйн алдагдал ба мэдрэлийн эмгэг бүтцийн шинж нь Альцхаймерын өвчний үед ажиглагддагтай төстэй. Эмгэг ихэвчлэн амьдралын дөрөв дэх арван жилийн дараа үйл ажиллагаа аажмаар буурах байдлаар эхэлдэг бөгөөд Дауны хамшинжтэй хүмүүсийн 50% ба түүнээс дээш хувьд тохиолдож болно.
Dementia due to Down syndrome is a neurodegenerative disorder related to the impact of abnormal increased production and accumulation of amyloid precursor protein (APP) leading to formation of beta-amyloid plaques and tau tangles. APP gene expression is increased due to its location on chromosome 21, which is abnormally triplicated in Down syndrome. Cognitive deficits and neuropathological features are similar to those observed in Alzheimer disease. Onset is typically after the fourth decade of life with a gradual decline in functioning, and may impact 50% or more of individuals with Down syndrome.
Кодлох заавар (Coding note)
Энэ ангиллыг үндсэн хүснэгтлэлд хэзээ ч ашиглахгүй. Эдгээр кодыг өөр бүлэгт ангилсан өвчний үед тэнэгрэл илэрч байгааг тодотгохыг хүссэн үед туслах буюу нэмэлт код болгон ашиглахад зориулсан болно.
Тэнэгрэл олон шалтгаантай бол холбогдох бүх шалтгааныг кодлоно.
This category should never be used in primary tabulation. The codes are provided for use as supplementary or additional codes when it is desired to identify the presence of dementia in diseases classified elsewhere.
When dementia is due to multiple aetiologies, code all that apply.
ICD-10-тай харгалзах код