Dementia
Тэнэгрэл нь тухайн хүний нас ба өвчлөхөөс өмнөх танин мэдэхүйн үйл ажиллагааны ерөнхий түвшинд хүлээгдэхтэй харьцуулахад танин мэдэхүйн хоёр буюу түүнээс дээш хүрээний илт алдагдлаар илэрдэг бөгөөд энэ нь тухайн хүний өмнөх үйл ажиллагааны түвшнээс буурсныг илэрхийлнэ. Тэнэгрэлийн ихэнх хэлбэрт ой санамжийн алдагдал илэрдэг боловч танин мэдэхүйн алдагдал зөвхөн ой санамжаар хязгаарлагдахгүй (өөрөөр хэлбэл, гүйцэтгэх үйл ажиллагаа, анхаарал, хэл яриа, нийгмийн танин мэдэхүй ба дүгнэх чадвар, сэтгэц хөдөлгөөний хурд, харааны хүртэхүйн буюу харааны орон зайн чадвар зэрэг бусад хүрээнд алдагдал илэрнэ). Мэдрэл-зан төрхийн өөрчлөлт мөн илэрч болох бөгөөд тэнэгрэлийн зарим хэлбэрт анхны илрэх шинж тэмдэг болж болно. Танин мэдэхүйн алдагдал нь хэвийн хөгшрөлттэй холбоогүй бөгөөд тухайн хүн өдөр тутмын амьдралын үйл ажиллагааг бие даан гүйцэтгэхэд мэдэгдэхүйц саад учруулахуйц хүнд байна. Танин мэдэхүйн алдагдал нь мэдрэлийн тогтолцооны суурь олдмол өвчин, гэмтэл, халдвар буюу тархинд нөлөөлөх бусад өвчний үйл явц, эсвэл тодорхой бодис буюу эм хэрэглэх, тэжээлийн дутал буюу хорт бодист өртөхтэй холбоотой гэж таамаглагддаг, эсвэл шалтгаан нь тодорхойгүй байж болно. Алдагдал нь одоогийн бодисын хордлого буюу үгүйлэх хамшинжаас үүдэлтэй биш.
Кодлох заавар (Coding note)
Энэ ангиллыг үндсэн хүснэгтлэлд хэзээ ч ашиглахгүй. Эдгээр кодыг өөр бүлэгт ангилсан өвчний үед тэнэгрэл илэрч байгааг тодотгохыг хүссэн үед туслах буюу нэмэлт код болгон ашиглахад зориулсан болно.
Тэнэгрэл олон шалтгаантай бол холбогдох бүх шалтгааныг кодлоно.
This category should never be used in primary tabulation. The codes are provided for use as supplementary or additional codes when it is desired to identify the presence of dementia in diseases classified elsewhere.
When dementia is due to multiple aetiologies, code all that apply.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Толгойн гэмтлийн шалтгаант тэнэгрэл нь гадны хүчний шууд буюу шууд бус үр дүнд тархины эдэд учирсан гэмтлээс үүдэлтэй. Тархины гэмтэл нь ухаан алдах, ойгүйдэл, баримжаа алдагдах ба ухаан будилах, эсвэл мэдрэлийн шинжид хүргэсэн нь тогтоогдсон байна. Толгойн гэмтлийн шалтгаант тэнэгрэлд онцлог шинж тэмдэг нь гэмтлийн дараа шууд буюу тухайн хүн ухаан орсны дараа илэрч, гэмтлийн дараах цочмог үеэс хэтрэн үргэлжлэх ёстой. Танин мэдэхүйн дутагдал нь гэмтсэн тархины тодорхой хэсэг ба гэмтлийн хүндрэлээс хамааран харилцан адилгүй боловч анхаарал, ой санамж, гүйцэтгэх үйл ажиллагаа, бие хүн, мэдээлэл боловсруулах хурд, нийгмийн танин мэдэхүй ба хэл ярианы чадварын алдагдал хамаарч болно.
Dementia due to injury to the head is caused by damage inflicted on the tissues of the brain as the direct or indirect result of an external force. Trauma to the brain is known to have resulted in loss of consciousness, amnesia, disorientation and confusion, or neurological signs. The symptoms characteristic of Dementia due to injury to the head must arise immediately following the trauma or after the individual gains consciousness and must persist beyond the acute post-injury period. Cognitive deficits vary depending on the specific brain areas affected and the severity of the injury but can include impairments in attention, memory, executive functioning, personality, processing speed, social cognition, and language abilities.
Кодлох заавар (Coding note)
Энэ ангиллыг үндсэн хүснэгтлэлд хэзээ ч ашиглахгүй. Эдгээр кодыг өөр бүлэгт ангилсан өвчний үед тэнэгрэл илэрч байгааг тодотгохыг хүссэн үед туслах буюу нэмэлт код болгон ашиглахад зориулсан болно.
Тэнэгрэл олон шалтгаантай бол холбогдох бүх шалтгааныг кодлоно.
This category should never be used in primary tabulation. The codes are provided for use as supplementary or additional codes when it is desired to identify the presence of dementia in diseases classified elsewhere.
When dementia is due to multiple aetiologies, code all that apply.
ICD-10-тай харгалзах код