Dementia
Тэнэгрэл нь тухайн хүний нас ба өвчлөхөөс өмнөх танин мэдэхүйн үйл ажиллагааны ерөнхий түвшинд хүлээгдэхтэй харьцуулахад танин мэдэхүйн хоёр буюу түүнээс дээш хүрээний илт алдагдлаар илэрдэг бөгөөд энэ нь тухайн хүний өмнөх үйл ажиллагааны түвшнээс буурсныг илэрхийлнэ. Тэнэгрэлийн ихэнх хэлбэрт ой санамжийн алдагдал илэрдэг боловч танин мэдэхүйн алдагдал зөвхөн ой санамжаар хязгаарлагдахгүй (өөрөөр хэлбэл, гүйцэтгэх үйл ажиллагаа, анхаарал, хэл яриа, нийгмийн танин мэдэхүй ба дүгнэх чадвар, сэтгэц хөдөлгөөний хурд, харааны хүртэхүйн буюу харааны орон зайн чадвар зэрэг бусад хүрээнд алдагдал илэрнэ). Мэдрэл-зан төрхийн өөрчлөлт мөн илэрч болох бөгөөд тэнэгрэлийн зарим хэлбэрт анхны илрэх шинж тэмдэг болж болно. Танин мэдэхүйн алдагдал нь хэвийн хөгшрөлттэй холбоогүй бөгөөд тухайн хүн өдөр тутмын амьдралын үйл ажиллагааг бие даан гүйцэтгэхэд мэдэгдэхүйц саад учруулахуйц хүнд байна. Танин мэдэхүйн алдагдал нь мэдрэлийн тогтолцооны суурь олдмол өвчин, гэмтэл, халдвар буюу тархинд нөлөөлөх бусад өвчний үйл явц, эсвэл тодорхой бодис буюу эм хэрэглэх, тэжээлийн дутал буюу хорт бодист өртөхтэй холбоотой гэж таамаглагддаг, эсвэл шалтгаан нь тодорхойгүй байж болно. Алдагдал нь одоогийн бодисын хордлого буюу үгүйлэх хамшинжаас үүдэлтэй биш.
Кодлох заавар (Coding note)
Энэ ангиллыг үндсэн хүснэгтлэлд хэзээ ч ашиглахгүй. Эдгээр кодыг өөр бүлэгт ангилсан өвчний үед тэнэгрэл илэрч байгааг тодотгохыг хүссэн үед туслах буюу нэмэлт код болгон ашиглахад зориулсан болно.
Тэнэгрэл олон шалтгаантай бол холбогдох бүх шалтгааныг кодлоно.
This category should never be used in primary tabulation. The codes are provided for use as supplementary or additional codes when it is desired to identify the presence of dementia in diseases classified elsewhere.
When dementia is due to multiple aetiologies, code all that apply.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хэвийн даралттай тархи усжих эмгэгийн шалтгаант тэнэгрэл нь идиопат, бөглөрөлт бус шалтгааны улмаас тархинд тархи-нугасны шингэн хэт хуримтлагдсанаас үүсэх боловч цус харвалт, халдвар буюу үрэвслийн хоёрдогч үр дагавар байж болно. Даамжрал аажим боловч эмчилгээний арга хэмжээ (жишээ нь, шунт) нь ялангуяа байдлын явцын эрт үед хийгдсэн бол шинж тэмдгийг сайжруулж болно. Ихэвчлэн танин мэдэхүйн алдагдалд мэдээлэл боловсруулах хурд буурах, гүйцэтгэх үйл ажиллагаа ба анхаарлын дутагдал хамаарна. Эдгээр шинж тэмдэг ихэвчлэн мөн алхааны өөрчлөлт ба шээс задгайрах шинжээр дагалдана. Оношийг баталгаажуулахын тулд тархины ховдлын эзлэхүүнийг илрүүлэх ба тархины шилжилтийг тодорхойлох тархины дүрс оношилгоо ихэвчлэн шаардлагатай.
Dementia due to normal pressure hydrocephalus results from excess accumulation of cerebrospinal fluid in the brain as a result of idiopathic, non-obstructive causes but can also be secondary to haemorrhage, infection or inflammation. Progression is gradual but intervention (e.g., shunt) may result in improvement of symptoms, especially if administered earlier in the course of the condition. Typically, cognitive impairments include reduced processing speed and deficits in executive functioning and attention. These symptoms are also typically accompanied by gait abnormalities and urinary incontinence. Brain imaging to reveal ventricular volume and characterize brain displacement is often necessary to confirm the diagnosis.
Кодлох заавар (Coding note)
Энэ ангиллыг үндсэн хүснэгтлэлд хэзээ ч ашиглахгүй. Эдгээр кодыг өөр бүлэгт ангилсан өвчний үед тэнэгрэл илэрч байгааг тодотгохыг хүссэн үед туслах буюу нэмэлт код болгон ашиглахад зориулсан болно.
Тэнэгрэл олон шалтгаантай бол холбогдох бүх шалтгааныг кодлоно.
This category should never be used in primary tabulation. The codes are provided for use as supplementary or additional codes when it is desired to identify the presence of dementia in diseases classified elsewhere.
When dementia is due to multiple aetiologies, code all that apply.
ICD-10-тай харгалзах код