Dementia
Тэнэгрэл нь тухайн хүний нас ба өвчлөхөөс өмнөх танин мэдэхүйн үйл ажиллагааны ерөнхий түвшинд хүлээгдэхтэй харьцуулахад танин мэдэхүйн хоёр буюу түүнээс дээш хүрээний илт алдагдлаар илэрдэг бөгөөд энэ нь тухайн хүний өмнөх үйл ажиллагааны түвшнээс буурсныг илэрхийлнэ. Тэнэгрэлийн ихэнх хэлбэрт ой санамжийн алдагдал илэрдэг боловч танин мэдэхүйн алдагдал зөвхөн ой санамжаар хязгаарлагдахгүй (өөрөөр хэлбэл, гүйцэтгэх үйл ажиллагаа, анхаарал, хэл яриа, нийгмийн танин мэдэхүй ба дүгнэх чадвар, сэтгэц хөдөлгөөний хурд, харааны хүртэхүйн буюу харааны орон зайн чадвар зэрэг бусад хүрээнд алдагдал илэрнэ). Мэдрэл-зан төрхийн өөрчлөлт мөн илэрч болох бөгөөд тэнэгрэлийн зарим хэлбэрт анхны илрэх шинж тэмдэг болж болно. Танин мэдэхүйн алдагдал нь хэвийн хөгшрөлттэй холбоогүй бөгөөд тухайн хүн өдөр тутмын амьдралын үйл ажиллагааг бие даан гүйцэтгэхэд мэдэгдэхүйц саад учруулахуйц хүнд байна. Танин мэдэхүйн алдагдал нь мэдрэлийн тогтолцооны суурь олдмол өвчин, гэмтэл, халдвар буюу тархинд нөлөөлөх бусад өвчний үйл явц, эсвэл тодорхой бодис буюу эм хэрэглэх, тэжээлийн дутал буюу хорт бодист өртөхтэй холбоотой гэж таамаглагддаг, эсвэл шалтгаан нь тодорхойгүй байж болно. Алдагдал нь одоогийн бодисын хордлого буюу үгүйлэх хамшинжаас үүдэлтэй биш.
Кодлох заавар (Coding note)
Энэ ангиллыг үндсэн хүснэгтлэлд хэзээ ч ашиглахгүй. Эдгээр кодыг өөр бүлэгт ангилсан өвчний үед тэнэгрэл илэрч байгааг тодотгохыг хүссэн үед туслах буюу нэмэлт код болгон ашиглахад зориулсан болно.
Тэнэгрэл олон шалтгаантай бол холбогдох бүх шалтгааныг кодлоно.
This category should never be used in primary tabulation. The codes are provided for use as supplementary or additional codes when it is desired to identify the presence of dementia in diseases classified elsewhere.
When dementia is due to multiple aetiologies, code all that apply.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Паркинсоны өвчний шалтгаант тэнэгрэл нь идиопат Паркинсоны өвчтэй хүмүүст үүсдэг бөгөөд анхаарал, ой санамж, гүйцэтгэх ба харааны орон зайн үйл ажиллагааны алдагдлаар илэрнэ. Мөн сэтгэл хөдлөлийн өөрчлөлт, хайхрамжгүй болох ба хий үзэгдэл зэрэг сэтгэцийн ба зан төрхийн шинж тэмдэг илэрч болно. Өвчин далд эхэлдэг бөгөөд шинж тэмдэг аажмаар хүндрэх явцтай.
Dementia due to Parkinson disease develops among individuals with idiopathic Parkinson disease and is characterized by impairment in attention, memory, executive and visuo-spatial functions. Mental and behavioral symptoms such as changes in affect, apathy and hallucinations may also be present. Onset is insidious and the course is one of gradual worsening of symptoms.