Dementia
Тэнэгрэл нь тухайн хүний нас ба өвчлөхөөс өмнөх танин мэдэхүйн үйл ажиллагааны ерөнхий түвшинд хүлээгдэхтэй харьцуулахад танин мэдэхүйн хоёр буюу түүнээс дээш хүрээний илт алдагдлаар илэрдэг бөгөөд энэ нь тухайн хүний өмнөх үйл ажиллагааны түвшнээс буурсныг илэрхийлнэ. Тэнэгрэлийн ихэнх хэлбэрт ой санамжийн алдагдал илэрдэг боловч танин мэдэхүйн алдагдал зөвхөн ой санамжаар хязгаарлагдахгүй (өөрөөр хэлбэл, гүйцэтгэх үйл ажиллагаа, анхаарал, хэл яриа, нийгмийн танин мэдэхүй ба дүгнэх чадвар, сэтгэц хөдөлгөөний хурд, харааны хүртэхүйн буюу харааны орон зайн чадвар зэрэг бусад хүрээнд алдагдал илэрнэ). Мэдрэл-зан төрхийн өөрчлөлт мөн илэрч болох бөгөөд тэнэгрэлийн зарим хэлбэрт анхны илрэх шинж тэмдэг болж болно. Танин мэдэхүйн алдагдал нь хэвийн хөгшрөлттэй холбоогүй бөгөөд тухайн хүн өдөр тутмын амьдралын үйл ажиллагааг бие даан гүйцэтгэхэд мэдэгдэхүйц саад учруулахуйц хүнд байна. Танин мэдэхүйн алдагдал нь мэдрэлийн тогтолцооны суурь олдмол өвчин, гэмтэл, халдвар буюу тархинд нөлөөлөх бусад өвчний үйл явц, эсвэл тодорхой бодис буюу эм хэрэглэх, тэжээлийн дутал буюу хорт бодист өртөхтэй холбоотой гэж таамаглагддаг, эсвэл шалтгаан нь тодорхойгүй байж болно. Алдагдал нь одоогийн бодисын хордлого буюу үгүйлэх хамшинжаас үүдэлтэй биш.
Кодлох заавар (Coding note)
Энэ ангиллыг үндсэн хүснэгтлэлд хэзээ ч ашиглахгүй. Эдгээр кодыг өөр бүлэгт ангилсан өвчний үед тэнэгрэл илэрч байгааг тодотгохыг хүссэн үед туслах буюу нэмэлт код болгон ашиглахад зориулсан болно.
Тэнэгрэл олон шалтгаантай бол холбогдох бүх шалтгааныг кодлоно.
This category should never be used in primary tabulation. The codes are provided for use as supplementary or additional codes when it is desired to identify the presence of dementia in diseases classified elsewhere.
When dementia is due to multiple aetiologies, code all that apply.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Тулуйн шалтгаант тэнэгрэл нь хоол хүнсэнд В3 аминдэм (ниацин) буюу триптофан удаан хугацаанд дутагдах, эсвэл өвчний (жишээ нь, Кроны өвчин) буюу зарим эмийн нөлөөний (жишээ нь, изониазид) улмаас ходоод-гэдэсний замд муу шимэгдэхээс үүдэлтэй. Тулуйн гол шинжид арьсны өөрчлөлт (нарны гэрэлд мэдрэг болох, арьсны гэмтэл, халзрал ба хаван) ба суулга орно. Шим тэжээлийн дутал удаан үргэлжлэхэд түрэмгий байдал, хөдөлгөөний хямрал (тэнцвэргүйдэл ба тайван бус байх), ухаан будилах ба сульдах зэрэг танин мэдэхүйн шинж тэмдэг ажиглагдана. Шим тэжээлийн нэмэлтээр (жишээ нь, ниацин) эмчлэхэд шинж тэмдэг ихэвчлэн арилна.
Dementia due to pellagra is caused by persistent lack of vitamin B3 (niacin) or tryptophan either in the diet or due to poor absorption in the gastrointestinal tract due to disease (e.g., Crohn disease) or due to the effects of some medications (e.g., isoniazid). Core signs of pellagra include dermatological changes (sensitivity to sunlight, lesions, alopecia, and oedema) and diarrhoea. With prolonged nutritional deficiency cognitive symptoms that include aggressivity, motor disturbances (ataxia and restlessness), confusion, and weakness are observed. Treatment with nutritional supplementation (e.g., niacin) typically results in reversal of symptoms.
ICD-10-тай харгалзах код