Secondary mental or behavioural syndromes associated with disorders or diseases classified elsewhere
Энэ бүлэгт өгүүлэмж, бодит үзлэг буюу лабораторийн шинжилгээний үр дүнгийн нотолгоонд үндэслэн сэтгэцийн ба зан төрхийн эмгэгт ангилаагүй биеийн эмгэгийн шууд эмгэг физиологийн үр дагавар гэж үзсэн, тод илэрсэн сэтгэлзүйн буюу зан төрхийн шинж тэмдгээр илэрдэг хамшинжүүд хамаарна. Шинж тэмдгүүд нь дэмийрэл буюу сэтгэцийн ба зан төрхийн өөр эмгэгээр тайлбарлагдахгүй бөгөөд хүнд биеийн эмгэгт сэтгэлзүйн замаар үүссэн хариу урвал биш байна (жишээ нь, амь насанд аюултай өвчний онош тавигдсаны хариуд үүссэн дасан зохицохын эмгэг буюу сэтгэл түгшилтийн шинж тэмдэг). Сэтгэлзүйн ба зан төрхийн шинж тэмдэг нь эмнэлзүйн тусгай анхаарал шаардахуйц хүнд байвал эдгээр ангиллыг үндсэн гэж таамагласан эмгэг буюу өвчний оношийн зэрэгцээ нэмж ашиглана.
Тодорхойлолт
Өгүүлэмж, бодит үзлэг буюу лабораторийн шинжилгээний үр дүнгийн нотолгоонд үндэслэн сэтгэцийн ба зан төрхийн эмгэгт ангилаагүй эрүүл мэндийн байдлын шууд эмгэг физиологийн үр дагавар гэж үзсэн, тод илэрсэн хий үзэгдэл буюу дэмийрэх шинжээр илэрдэг хамшинж. Шинж тэмдгүүд нь дэмийрэл буюу сэтгэцийн ба зан төрхийн өөр эмгэгээр тайлбарлагдахгүй бөгөөд хүнд биеийн эмгэгт сэтгэлзүйн замаар үүссэн хариу урвал биш байна (жишээ нь, амь насанд аюултай онош тавигдсаны хариуд үүссэн стрессд үзүүлэх цочмог хариу урвал). Солиорлын шинж тэмдэг нь эмнэлзүйн тусгай анхаарал шаардахуйц хүнд байвал энэ ангиллыг үндсэн гэж таамагласан эмгэг буюу өвчний оношийн зэрэгцээ нэмж ашиглана.
A syndrome characterised by the presence of prominent hallucinations or delusions judged to be a direct pathophysiological consequence of a health condition not classified under mental and behavioural disorders, based on evidence from the history, physical examination, or laboratory findings. The symptoms are not accounted for by delirium or by another mental and behavioural disorder, and are not a psychologically mediated response to a severe medical condition (e.g., an acute stress reaction in response to a life-threatening diagnosis). This category should be used in addition to the diagnosis for the presumed underlying disorder or disease when the psychotic symptoms are sufficiently severe to warrant specific clinical attention.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Өгүүлэмж, бодит үзлэг буюу лабораторийн шинжилгээний үр дүнгийн нотолгоонд үндэслэн сэтгэцийн ба зан төрхийн эмгэгт ангилаагүй эрүүл мэндийн байдлын шууд эмгэг физиологийн үр дагавар гэж үзсэн, тод илэрсэн хий үзэгдлээр илэрдэг хамшинж. Дэмийрэх шинж эмнэлзүйн илрэлд тод илрэхгүй. Шинж тэмдгүүд нь дэмийрэл буюу сэтгэцийн ба зан төрхийн өөр эмгэгээр тайлбарлагдахгүй бөгөөд хүнд биеийн эмгэгт сэтгэлзүйн замаар үүссэн хариу урвал биш байна (жишээ нь, амь насанд аюултай онош тавигдсаны хариуд үүссэн стрессд үзүүлэх цочмог хариу урвал). Солиорлын шинж тэмдэг нь эмнэлзүйн тусгай анхаарал шаардахуйц хүнд байвал энэ ангиллыг үндсэн гэж таамагласан эмгэг буюу өвчний оношийн зэрэгцээ нэмж ашиглана.
A syndrome characterised by the presence of prominent hallucinations that is judged to be a direct pathophysiological consequence of a health condition not classified under mental and behavioural disorders, based on evidence from the history, physical examination, or laboratory findings. Delusions are not a prominent aspect of the clinical presentation. The symptoms are not accounted for by delirium or by another mental and behavioural disorder, and are not a psychologically mediated response to a severe medical condition (e.g., an acute stress reaction in response to a life-threatening diagnosis). This category should be used in addition to the diagnosis for the presumed underlying disorder or disease when the psychotic symptoms are sufficiently severe to warrant specific clinical attention.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код