Motor neuron diseases or related disorders
Доод мотонейроны сөнөрлийн хоёрдогч даамжрах сулралаар илэрдэг эмгэгийн бүлэг.
Тодорхойлолт
Хөдөлгөөний эсийн [мотонейроны] өвчин нь дээд мотонейрон (бор гадрын Бецийн эс ба бор гадар-нугасны зам), эсвэл доод мотонейрон (нугасны өвөр эвэр ба гавлын мэдрэлийн хөдөлгөөний цөм), эсвэл хоёулангийнх нь сөнөрлөөр илэрдэг, шалтгаан тодорхойгүй мэдрэлийн сөнөрөлт эмгэг юм. Доод мотонейрон (LMN) гэмтсэний шинж нь хатингар, сулрал, фасцикуляци, булчингийн гипотони, шөрмөсний гүн рефлекс буурах буюу үгүй болох юм. Дээд мотонейрон (UMN) гэмтсэний шинж нь булчингийн хөшүүн байдал, шөрмөсний гүн рефлекс ихсэх ба улны сунгах хариу урвал юм. Өвчин эхэлсэн байршил ба UMN буюу LMN шинж эсвэл хоёулаа илэрч байгаа эсэхээс хамааран MND-ийн шинж тэмдгийн хэв маяг ба тархалт янз бүр байна.
Motor neuron disease is a neurodegenerative disorder of undetermined etiology, characterised by degeneration of upper motor neurons (cortical Betz cells and corticospinal tract) or lower motor neurons (ventral horns of spinal cord and cranial nerve motor nuclei) or both. Features of involvement of lower motor neurons (LMN) are atrophy, weakness, fasciculations, hypotonia, decreased or absent deep tendon reflexes. Features of involvement of upper motor neurons (UMN) are spasticity, exaggerated deep tendon reflexes, and extensor plantar responses. Depending on the site of onset and the presence of UMN or LMN features or both, MND has varying patterns and distributions of signs and symptoms.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
(Зарим оронд хөдөлгөөний эсийн [мотонейроны] өвчин гэсэн нэр томьёог булчингийн хатингарт хажуугийн склерозтой ижил утгаар хэрэглэдэг).
(In some countries the term motor neuron disease is used synonymously with amyotrophic lateral sclerosis).
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хөшүүн яриа, залгихад бэрхшээлтэй байх, сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал, эрүүний рефлекс идэвхжих, гавал-уртавтар тархины замууд гэмтсэнээс үүдэлтэй, жишээлбэл алга-эрүүний рефлекс зэрэг чөлөөлөгдөх рефлекс нь даамжрах хуурамч уртавтар-тархины сааны түгээмэл шинж юм. Даамжрах уртавтар-тархины сааны үед ажиглагддаг доод мотонейроны ихэвчлэн хөнгөн шинж мөн хавсарч илэрч болох буюу эмгэгийн даамжрах явцад үүсч болно.
Spastic speech, difficulty in swallowing, emotional lability, brisk jaw jerk, release reflexes such as palmomental reflex due to involvement of craniobulbar tracts are the common features of progressive pseudobulbar palsy. Usually mild lower motor neuron signs observed in progressive bulbar palsy may also co-exist or may develop during the progression of the disorder.
ICD-10-тай харгалзах код