Diseases or disorders of orofacial complex
Энэ нь ам буюу нүүрний холбогдох эдэд байршсан эмгэг процесс, хямрал буюу хэвийн бус байдлыг хэлнэ
Тодорхойлолт
Салст бүрхүүл буюу тагнай зэрэг амны зөөлөн эдийн үрэвсэл, түүнчлэн түүнтэй холбоотой эдийн эмгэгийн буюу гэмтлийн аливаа бүрэн бүтэн байдал алдагдах.
Inflammation of the soft tissues of the mouth, such as mucosa or palate as well as any associated pathological or traumatic discontinuity of tissue.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Халдваргүй, амны хөндийн салст бүрхүүлийн шалбархайт ба шархлаат эмгэгийн бүлэг.
A group of erosive and ulcerative disorders of oral mucosa without infection.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Архаг шархлаат стоматит (CUS) нь шалбархайт хавтгай ширшил үлдтэй төстэй боловч ердийн эмчилгээнд үр дүнгүй, амны хөндийн салст бүрхүүлийн архаг шалбархай ба шархлаагаар илэрдэг ховор өвчин юм. Энэ нь ихэвчлэн ахимаг насны эмэгтэйчүүдэд тохиолдоно. Оношийг амны хөндийн хучуур эдийн суурь ба суурь орчмын давхаргад цөм орчмын толборхог мөхлөгт IgG хуримтлал илрүүлсэнд (давхраат хучуур эдэд өвөрмөц цөмийн эсрэг буюу SES-ANA хэв маяг) үндэслэн тавина. CUS нь амны хөндийн хэвийн хучуур эдийн суурь кератиноцитын цөмийн орчимд байдаг, цөмийн транскрипцийн хүчин зүйлсийн p53 бүлийн изоформ болох delta-Np63-ийн эсрэг чиглэсэн, цусанд эргэлдэх IgG эсрэгбиеэр өдөөгддөг аутоиммун өвчин болохыг нотлох баримт нэмэгдсээр байна. CUS нь ихэвчлэн гидроксихлорохины эмчилгээнд хариу үзүүлнэ.
Chronic ulcerative stomatitis (CUS) is a rare disease which presents with chronic oral mucosal erosions and ulceration resembling erosive lichen planus but refractory to standard therapies. It typically occurs in older women. Diagnosis requires the demonstration of speckled granular perinuclear IgG deposits in the basal and parabasal layers of oral epithelium (stratified epithelium-specific antinuclear or SES-ANA pattern). There is increasing evidence that CUS is an autoimmune disease provoked by circulating IgG antibodies directed against delta-Np63, an isoform of the p53 family of nuclear transcription factors which is present around the nuclei of normal oral epithelial basal keratinocytes. CUS normally responds to treatment with hydroxychloroquine.
ICD-10-тай харгалзах код
Өөр хэсэгт ангилсан
Өөр хэсэгт ангилсан