Pain
Тодорхойлолт
Өвдөлт нь бодит буюу болзошгүй эдийн гэмтэлтэй холбоотой, эсвэл түүнтэй холбоотой мэдрэмжтэй төстэй, таагүй сонорын ба сэтгэл хөдлөлийн мэдрэмж юм. Архаг өвдөлт нь 3 сараас удаан хугацаанд үргэлжлэх буюу дахин давтагдах өвдөлт юм. Архаг өвдөлт нь олон хүчин зүйлтэй: өвдөлтийн хамшинжид биологийн, сэтгэлзүйн ба нийгмийн хүчин зүйлс нөлөөлнө.
Pain is an unpleasant sensory and emotional experience associated with, or resembling that associated with, actual or potential tissue damage. Chronic pain is pain that persists or recurs for longer than 3 months. Chronic pain is multifactorial: biological, psychological and social factors contribute to the pain syndrome.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Өвдөлт нь бодит буюу болзошгүй эдийн гэмтэлтэй холбоотой, эсвэл түүнтэй холбоотой мэдрэмжтэй төстэй, таагүй сонорын ба сэтгэл хөдлөлийн мэдрэмж юм. Өвдөлт нь ихэвчлэн эмгэг байдал буюу гэмтлийг сануулах шинж тэмдгийн үүрэг гүйцэтгэдэг. Ийм тохиолдолд үндсэн эмгэгийг эмчлэх нь нэн чухал бөгөөд өвдөлтийг арилгаж болно. Гэсэн хэдий ч өвдөлтийг анх үүсгэсэн эмгэгийг амжилттай эмчилсэн ч, эсвэл үндсэн эмгэгийг амжилттай эмчлэх боломжгүйгээс өвдөлт үргэлжилж болно.
Архаг өвдөлт нь 3 сараас удаан хугацаанд үргэлжлэх буюу дахин давтагдах өвдөлт юм. Ийм өвдөлт нь зарим өвчтөнд ихэвчлэн цорын ганц буюу давамгайлах эмнэлзүйн асуудал болдог. Иймээс энэ нь тусгай оношилгооны үнэлгээ, эмчилгээ ба нөхөн сэргээлт шаардаж болно. Архаг өвдөлт нь элбэг тохиолддог байдал бөгөөд дэлхий даяар хүмүүсийн ойролцоогоор 20%-д тохиолддог гэж тооцдог. Энэ нь олон хүчин зүйлтэй: өвдөлтийн хамшинжид биологийн, сэтгэлзүйн ба нийгмийн хүчин зүйлс нөлөөлнө.
Pain is an unpleasant sensory and emotional experience associated with, or resembling that associated with, actual or potential tissue damage. Often, pain serves as a symptom warning of a medical condition or injury. In these cases, treatment of the underlying medical condition is crucial and may resolve the pain. However, pain may persist despite successful management of the condition that initially caused it, or because the underlying medical condition cannot be treated successfully.
Chronic pain is pain that persists or recurs for longer than 3 months. Such pain often becomes the sole or predominant clinical problem in some patients. As such it may warrant specific diagnostic evaluation, therapy and rehabilitation. Chronic pain is a frequent condition, affecting an estimated 20% of people worldwide. It is multifactorial: biological, psychological and social factors contribute to the pain syndrome.
Хамаарахгүй (Exclusions)
Кодлох заавар (Coding note)
Өвдөлтийн байдал 3 сараас удаан хугацаанд үргэлжилж буюу дахин давтагдаж байвал энэ кодыг ашиглана.
This code should be used if a pain condition persists or recurs for longer than 3 months.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Архаг анхдагч өвдөлт нь сэтгэл хөдлөлийн илэрхий дистресс (сэтгэл түгшилт, уур хилэн/бухимдал буюу сэтгэл санаа гутрах) буюу үйл ажиллагааны чадвар алдагдах (өдөр тутмын амьдралын үйл ажиллагаанд саад учрах ба нийгмийн үүрэгт оролцоо буурах) шинжээр илэрдэг, анатомийн нэг буюу хэд хэдэн хэсэгт байршсан архаг өвдөлт юм. Архаг анхдагч өвдөлт нь олон хүчин зүйлтэй: өвдөлтийн хамшинжид биологийн, сэтгэлзүйн ба нийгмийн хүчин зүйлс нөлөөлнө. Өөр онош илэрч буй шинж тэмдгийг илүү сайн тайлбарлахгүй бол тогтоосон биологийн буюу сэтгэлзүйн хүчин зүйлсээс үл хамааран энэ оношийг тавьж болно.
Chronic primary pain is chronic pain in one or more anatomical regions that is characterised by significant emotional distress (anxiety, anger/frustration or depressed mood) or functional disability (interference in daily life activities and reduced participation in social roles). Chronic primary pain is multifactorial: biological, psychological and social factors contribute to the pain syndrome. The diagnosis is appropriate independently of identified biological or psychological contributors unless another diagnosis would better account for the presenting symptoms.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Архаг анхдагч өвдөлт нь сэтгэл хөдлөлийн илэрхий дистресс (сэтгэл түгшилт, уур хилэн/бухимдал буюу сэтгэл санаа гутрах) буюу үйл ажиллагааны чадвар алдагдах (өдөр тутмын амьдралын үйл ажиллагаанд саад учрах ба нийгмийн үүрэгт оролцоо буурах) шинжээр илэрдэг, анатомийн нэг буюу хэд хэдэн хэсэгт байршсан архаг өвдөлт юм. Архаг анхдагч өвдөлт нь олон хүчин зүйлтэй: өвдөлтийн хамшинжид биологийн, сэтгэлзүйн ба нийгмийн хүчин зүйлс нөлөөлнө. Өөр онош илэрч буй шинж тэмдгийг илүү сайн тайлбарлахгүй бол тогтоосон биологийн буюу сэтгэлзүйн хүчин зүйлсээс үл хамааран энэ оношийг тавьж болно. Авч үзэх шаардлагатай бусад архаг өвдөлтийн онош нь хорт хавдартай холбоотой архаг өвдөлт, мэс заслын буюу гэмтлийн дараах архаг өвдөлт, невропатийн архаг өвдөлт, толгойн буюу нүүр-амны архаг хоёрдогч өвдөлт, дотор эрхтэний архаг хоёрдогч өвдөлт ба яс-булчингийн архаг хоёрдогч өвдөлт юм. Архаг анхдагч өвдөлттэй өвчтөнүүд сэтгэл санаа гутрах [1] ба түгших [2] мэдрэмж, мөн уур хилэн [3] ба бухимдал [4] ихэссэн гэж ихэвчлэн хэлдэг. Түүнчлэн өвдөлт нь өдөр тутмын амьдралын үйл ажиллагаа ба нийгмийн үүрэгт оролцоход ихээхэн саад учруулна [5]. Архаг анхдагч өвдөлт нь элбэг тохиолддог байдал бөгөөд эмчилгээ нь өвдөлттэй холбоотой зовиур ба чадвар алдагдлыг бууруулахад чиглэх ёстой [жишээ нь 6].
Оношлогооны шалгуур
A-аас C хүртэлх нөхцөл хангагдсан байна:
A. Архаг өвдөлт (3 сараас удаан хугацаанд үргэлжилсэн буюу дахилтат) байна
B. Өвдөлт нь дараахын дор хаяж нэгтэй холбоотой:
B.1 Өвдөлтийн улмаас сэтгэл хөдлөлийн дистресс байна.
B.2 Өвдөлт нь өдөр тутмын амьдралын үйл ажиллагаа ба нийгмийн оролцоонд саад учруулна.
C. Өвдөлтийг архаг өвдөлтийн өөр байдлаар илүү сайн тайлбарлах боломжгүй.
Тайлбар
Өвдөлт ба сэтгэл хөдлөлийн дистресс, эсвэл өвдөлтийн улмаас өдөр тутмын үйл ажиллагаанд саад учрах байдлыг стандартчилсан хэмжүүр ашиглан нарийвчилсан үнэлгээний аргаар тогтоох шаардлагатай.
Chronic primary pain is chronic pain in one or more anatomical regions that is characterized by significant emotional distress (anxiety, anger/frustration or depressed mood) or functional disability (interference in daily life activities and reduced participation in social roles). Chronic primary pain is multifactorial: biological psychological and social factors contribute to the pain syndrome. The diagnosis is appropriate independently of identified biological or psychological contributors unless another diagnosis would better account for the presenting symptoms. Other chronic pain diagnoses to be considered are chronic cancer-related pain, chronic postsurgical or posttraumatic pain, chronic neuropathic pain, chronic secondary headache or orofacial pain, chronic secondary visceral pain and chronic secondary musculoskeletal pain. Patients with chronic primary pain often report increased depressed [1] and anxious [2] mood, as well as anger [3] and frustration [4]. In addition, the pain significantly interferes with daily life activities and participation in social roles [5]. Chronic primary pain is a frequent condition, and treatment should be geared towards the reduction of pain-related distress and disability [e.g. 6].
Diagnostic Criteria
Conditions A to C are fulfilled:
A. Chronic pain (persistent or recurrent for longer than 3 months) is present
B. The pain is associated with at least one of the following:
B.1 Emotional distress due to pain is present.
B.2 The pain interferes with daily life activities and social participation.
C. The pain is not better accounted for by another chronic pain condition.
Comments
The presence of pain and emotional distress or interference in daily activities due to pain should be established based on a thorough assessment procedure using standardized measures.
Хамаарахгүй (Exclusions)
Кодлох заавар (Coding note)
Авч үзэх бусад архаг өвдөлтийн онош нь хорт хавдартай холбоотой архаг өвдөлт, мэс заслын буюу гэмтлийн дараах архаг өвдөлт, невропатийн архаг өвдөлт, толгойн буюу нүүр-амны архаг хоёрдогч өвдөлт, дотор эрхтэний архаг хоёрдогч өвдөлт ба яс-булчингийн архаг хоёрдогч өвдөлт юм.
Other chronic pain diagnoses to be considered are chronic cancer-related pain, chronic postsurgical or posttraumatic pain, chronic neuropathic pain, chronic secondary headache or orofacial pain, chronic secondary visceral pain and chronic secondary musculoskeletal pain.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Дотор эрхтэний архаг анхдагч өвдөлт нь цээж, хэвлий буюу аарцгийн хэсэгт байрлах, сэтгэл хөдлөлийн илэрхий дистресс буюу үйл ажиллагааны чадвар алдагдахтай холбоотой архаг өвдөлт юм. Өвдөлтийн тодорхой анатомийн байршил нь тодорхой дотор эрхтэнээс дамжих өвдөлтийн ердийн хэв шинжтэй тохирно. Шинж тэмдгийг дотор эрхтэний архаг хоёрдогч өвдөлтийн оношоор илүү сайн тайлбарлах боломжгүй. Дотор эрхтэний архаг анхдагч өвдөлт нь олон хүчин зүйлтэй: өвдөлтийн хамшинжид биологийн, сэтгэлзүйн ба нийгмийн хүчин зүйлс нөлөөлнө. Өөр онош илэрч буй шинж тэмдгийг илүү сайн тайлбарлахгүй бол тогтоосон биологийн буюу сэтгэлзүйн хүчин зүйлсээс үл хамааран энэ оношийг тавьж болно.
Chronic primary visceral pain is chronic pain localized in the thoracic, abdominal or pelvic region, and is associated with significant emotional distress or functional disability. The distinct anatomical location is compatible with typical referral pain patterns from specific internal organs. The symptoms are not better explained by a diagnosis of chronic secondary visceral pain. Chronic primary visceral pain is multifactorial: biological, psychological and social factors contribute to the pain syndrome. The diagnosis is appropriate independently of identified biological or psychological contributors unless another diagnosis would better account for the presenting symptoms.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Дотор эрхтэний архаг анхдагч өвдөлт нь цээж, хэвлий буюу аарцгийн хэсэгт байрлах, сэтгэл хөдлөлийн илэрхий дистресс буюу үйл ажиллагааны чадвар алдагдахтай холбоотой архаг өвдөлт юм. Өвдөлтийн тодорхой анатомийн байршил нь тодорхой дотор эрхтэнээс дамжих өвдөлтийн ердийн хэв шинжтэй тохирно. Шинж тэмдгийг дотор эрхтэний архаг хоёрдогч өвдөлтийн оношоор илүү сайн тайлбарлах боломжгүй. Дотор эрхтэний архаг анхдагч өвдөлт нь олон хүчин зүйлтэй: өвдөлтийн хамшинжид биологийн, сэтгэлзүйн ба нийгмийн хүчин зүйлс нөлөөлнө. Өөр онош илэрч буй шинж тэмдгийг илүү сайн тайлбарлахгүй бол тогтоосон биологийн буюу сэтгэлзүйн хүчин зүйлсээс үл хамааран энэ оношийг тавьж болно. Дотор эрхтэний архаг анхдагч өвдөлтөд хоол боловсруулах тогтолцооны толгой/хүзүүний дотор эрхтэний өвдөлт (жишээ нь ам хорсох хамшинж); цээжний хэсгийн өвдөлт (жишээ нь ахалази, зүрхний бус гаралтай цээжний өвдөлт, „цохилтот өрөм“ мэт өвдөлт, улаан хоолойн тархмал спазм); хоол боловсруулах тогтолцооны хэвлийн дотор эрхтэнээс үүдэлтэй хэвлийн хэсгийн өвдөлт (жишээ нь аюулхайн дор өвдөх хамшинж, гэдэс цочролын хамшинж, үйл ажиллагааны шалтгаант хэвлийн өвдөлт, цөсний замын дискинезия) ба хоол боловсруулах, шээсний ба бэлэг эрхтний тогтолцооны аарцгийн дотор эрхтэн өртсөнөөс үүдэлтэй аарцгийн хэсгийн өвдөлт (жишээ нь завсрын эдийн цистит, хошногоны хуниасны спазм, аарцгийн архаг өвдөлт, төмсөг архагаар өвдөх) хамаарна[1-7].
Оношлогооны шалгуур:
A-аас C хүртэлх нөхцөл хангагдсан байна:
A. Архаг өвдөлт (3 сараас удаан хугацаанд үргэлжилсэн буюу дахилтат) байх бөгөөд түүний тодорхой анатомийн байршил нь тодорхой дотор эрхтэнээс дамжих өвдөлтийн ердийн хэв шинжтэй тохирно.
B. Өвдөлт нь дараахын дор хаяж нэгтэй холбоотой:
B.1 Өвдөлтийн улмаас сэтгэл хөдлөлийн дистресс байна.
B.2 Өвдөлт нь өдөр тутмын амьдралын үйл ажиллагаа ба нийгмийн оролцоонд саад учруулна.
C. Өвдөлтийг дотор эрхтэний архаг хоёрдогч өвдөлтийн оношоор илүү сайн тайлбарлах боломжгүй.
Chronic primary visceral pain is chronic pain localized in the thoracic, abdominal or pelvic region, and that is associated with significant emotional distress or functional disability. The distinct anatomical location is compatible with typical referral pain patterns from specific internal organs. The symptoms are not better explained by a diagnosis of chronic secondary visceral pain. Chronic primary visceral pain is multifactorial: biological, psychological and social factors contribute to the pain syndrome. The diagnosis is appropriate independently of identified biological or psychological contributors unless another diagnosis would better account for the presenting symptoms. Chronic primary visceral pain includes pain in the head/neck viscera of the digestive system (e.g., burning mouth syndrome); in the thoracic region (e.g., Achalasia, non-cardiac chest pain, jackhammer pain, diffuse oesophageal spasm); in the abdominal region arising from the abdominal viscera of the digestive system (e.g., epigastric pain syndrome, irritable bowel syndrome, functional abdominal pain, biliary dyskinesia) and in the pelvic region due to involvement of the pelvic viscera of the digestive, urinary and genital systems (e.g., interstitial cystitis, anal spasm, chronic pelvic pain, chronic testicular pain)[1-7].
Diagnostic Criteria:
Conditions A to C are fulfilled:
A. Chronic pain (persistent or recurrent for longer than 3 months) is present and its distinct anatomical location is compatible
with typical referral pain patterns from specific internal organs.
B. The pain is associated with at least one of the following:
B.1 Emotional distress due to pain is present.
B.2 The pain interferes with daily life activities and social participation.
C. The pain is not better accounted for by a diagnosis of chronic secondary visceral pain.
Хамаарна (Inclusions)
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Өөр хэсэгт ангилсан