Pain
Тодорхойлолт
Өвдөлт нь бодит буюу болзошгүй эдийн гэмтэлтэй холбоотой, эсвэл түүнтэй холбоотой мэдрэмжтэй төстэй, таагүй сонорын ба сэтгэл хөдлөлийн мэдрэмж юм. Архаг өвдөлт нь 3 сараас удаан хугацаанд үргэлжлэх буюу дахин давтагдах өвдөлт юм. Архаг өвдөлт нь олон хүчин зүйлтэй: өвдөлтийн хамшинжид биологийн, сэтгэлзүйн ба нийгмийн хүчин зүйлс нөлөөлнө.
Pain is an unpleasant sensory and emotional experience associated with, or resembling that associated with, actual or potential tissue damage. Chronic pain is pain that persists or recurs for longer than 3 months. Chronic pain is multifactorial: biological, psychological and social factors contribute to the pain syndrome.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Өвдөлт нь бодит буюу болзошгүй эдийн гэмтэлтэй холбоотой, эсвэл түүнтэй холбоотой мэдрэмжтэй төстэй, таагүй сонорын ба сэтгэл хөдлөлийн мэдрэмж юм. Өвдөлт нь ихэвчлэн эмгэг байдал буюу гэмтлийг сануулах шинж тэмдгийн үүрэг гүйцэтгэдэг. Ийм тохиолдолд үндсэн эмгэгийг эмчлэх нь нэн чухал бөгөөд өвдөлтийг арилгаж болно. Гэсэн хэдий ч өвдөлтийг анх үүсгэсэн эмгэгийг амжилттай эмчилсэн ч, эсвэл үндсэн эмгэгийг амжилттай эмчлэх боломжгүйгээс өвдөлт үргэлжилж болно.
Архаг өвдөлт нь 3 сараас удаан хугацаанд үргэлжлэх буюу дахин давтагдах өвдөлт юм. Ийм өвдөлт нь зарим өвчтөнд ихэвчлэн цорын ганц буюу давамгайлах эмнэлзүйн асуудал болдог. Иймээс энэ нь тусгай оношилгооны үнэлгээ, эмчилгээ ба нөхөн сэргээлт шаардаж болно. Архаг өвдөлт нь элбэг тохиолддог байдал бөгөөд дэлхий даяар хүмүүсийн ойролцоогоор 20%-д тохиолддог гэж тооцдог. Энэ нь олон хүчин зүйлтэй: өвдөлтийн хамшинжид биологийн, сэтгэлзүйн ба нийгмийн хүчин зүйлс нөлөөлнө.
Pain is an unpleasant sensory and emotional experience associated with, or resembling that associated with, actual or potential tissue damage. Often, pain serves as a symptom warning of a medical condition or injury. In these cases, treatment of the underlying medical condition is crucial and may resolve the pain. However, pain may persist despite successful management of the condition that initially caused it, or because the underlying medical condition cannot be treated successfully.
Chronic pain is pain that persists or recurs for longer than 3 months. Such pain often becomes the sole or predominant clinical problem in some patients. As such it may warrant specific diagnostic evaluation, therapy and rehabilitation. Chronic pain is a frequent condition, affecting an estimated 20% of people worldwide. It is multifactorial: biological, psychological and social factors contribute to the pain syndrome.
Хамаарахгүй (Exclusions)
Кодлох заавар (Coding note)
Өвдөлтийн байдал 3 сараас удаан хугацаанд үргэлжилж буюу дахин давтагдаж байвал энэ кодыг ашиглана.
This code should be used if a pain condition persists or recurs for longer than 3 months.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Архаг анхдагч өвдөлт нь сэтгэл хөдлөлийн илэрхий дистресс (сэтгэл түгшилт, уур хилэн/бухимдал буюу сэтгэл санаа гутрах) буюу үйл ажиллагааны чадвар алдагдах (өдөр тутмын амьдралын үйл ажиллагаанд саад учрах ба нийгмийн үүрэгт оролцоо буурах) шинжээр илэрдэг, анатомийн нэг буюу хэд хэдэн хэсэгт байршсан архаг өвдөлт юм. Архаг анхдагч өвдөлт нь олон хүчин зүйлтэй: өвдөлтийн хамшинжид биологийн, сэтгэлзүйн ба нийгмийн хүчин зүйлс нөлөөлнө. Өөр онош илэрч буй шинж тэмдгийг илүү сайн тайлбарлахгүй бол тогтоосон биологийн буюу сэтгэлзүйн хүчин зүйлсээс үл хамааран энэ оношийг тавьж болно.
Chronic primary pain is chronic pain in one or more anatomical regions that is characterised by significant emotional distress (anxiety, anger/frustration or depressed mood) or functional disability (interference in daily life activities and reduced participation in social roles). Chronic primary pain is multifactorial: biological, psychological and social factors contribute to the pain syndrome. The diagnosis is appropriate independently of identified biological or psychological contributors unless another diagnosis would better account for the presenting symptoms.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Архаг анхдагч өвдөлт нь сэтгэл хөдлөлийн илэрхий дистресс (сэтгэл түгшилт, уур хилэн/бухимдал буюу сэтгэл санаа гутрах) буюу үйл ажиллагааны чадвар алдагдах (өдөр тутмын амьдралын үйл ажиллагаанд саад учрах ба нийгмийн үүрэгт оролцоо буурах) шинжээр илэрдэг, анатомийн нэг буюу хэд хэдэн хэсэгт байршсан архаг өвдөлт юм. Архаг анхдагч өвдөлт нь олон хүчин зүйлтэй: өвдөлтийн хамшинжид биологийн, сэтгэлзүйн ба нийгмийн хүчин зүйлс нөлөөлнө. Өөр онош илэрч буй шинж тэмдгийг илүү сайн тайлбарлахгүй бол тогтоосон биологийн буюу сэтгэлзүйн хүчин зүйлсээс үл хамааран энэ оношийг тавьж болно. Авч үзэх шаардлагатай бусад архаг өвдөлтийн онош нь хорт хавдартай холбоотой архаг өвдөлт, мэс заслын буюу гэмтлийн дараах архаг өвдөлт, невропатийн архаг өвдөлт, толгойн буюу нүүр-амны архаг хоёрдогч өвдөлт, дотор эрхтэний архаг хоёрдогч өвдөлт ба яс-булчингийн архаг хоёрдогч өвдөлт юм. Архаг анхдагч өвдөлттэй өвчтөнүүд сэтгэл санаа гутрах [1] ба түгших [2] мэдрэмж, мөн уур хилэн [3] ба бухимдал [4] ихэссэн гэж ихэвчлэн хэлдэг. Түүнчлэн өвдөлт нь өдөр тутмын амьдралын үйл ажиллагаа ба нийгмийн үүрэгт оролцоход ихээхэн саад учруулна [5]. Архаг анхдагч өвдөлт нь элбэг тохиолддог байдал бөгөөд эмчилгээ нь өвдөлттэй холбоотой зовиур ба чадвар алдагдлыг бууруулахад чиглэх ёстой [жишээ нь 6].
Оношлогооны шалгуур
A-аас C хүртэлх нөхцөл хангагдсан байна:
A. Архаг өвдөлт (3 сараас удаан хугацаанд үргэлжилсэн буюу дахилтат) байна
B. Өвдөлт нь дараахын дор хаяж нэгтэй холбоотой:
B.1 Өвдөлтийн улмаас сэтгэл хөдлөлийн дистресс байна.
B.2 Өвдөлт нь өдөр тутмын амьдралын үйл ажиллагаа ба нийгмийн оролцоонд саад учруулна.
C. Өвдөлтийг архаг өвдөлтийн өөр байдлаар илүү сайн тайлбарлах боломжгүй.
Тайлбар
Өвдөлт ба сэтгэл хөдлөлийн дистресс, эсвэл өвдөлтийн улмаас өдөр тутмын үйл ажиллагаанд саад учрах байдлыг стандартчилсан хэмжүүр ашиглан нарийвчилсан үнэлгээний аргаар тогтоох шаардлагатай.
Chronic primary pain is chronic pain in one or more anatomical regions that is characterized by significant emotional distress (anxiety, anger/frustration or depressed mood) or functional disability (interference in daily life activities and reduced participation in social roles). Chronic primary pain is multifactorial: biological psychological and social factors contribute to the pain syndrome. The diagnosis is appropriate independently of identified biological or psychological contributors unless another diagnosis would better account for the presenting symptoms. Other chronic pain diagnoses to be considered are chronic cancer-related pain, chronic postsurgical or posttraumatic pain, chronic neuropathic pain, chronic secondary headache or orofacial pain, chronic secondary visceral pain and chronic secondary musculoskeletal pain. Patients with chronic primary pain often report increased depressed [1] and anxious [2] mood, as well as anger [3] and frustration [4]. In addition, the pain significantly interferes with daily life activities and participation in social roles [5]. Chronic primary pain is a frequent condition, and treatment should be geared towards the reduction of pain-related distress and disability [e.g. 6].
Diagnostic Criteria
Conditions A to C are fulfilled:
A. Chronic pain (persistent or recurrent for longer than 3 months) is present
B. The pain is associated with at least one of the following:
B.1 Emotional distress due to pain is present.
B.2 The pain interferes with daily life activities and social participation.
C. The pain is not better accounted for by another chronic pain condition.
Comments
The presence of pain and emotional distress or interference in daily activities due to pain should be established based on a thorough assessment procedure using standardized measures.
Хамаарахгүй (Exclusions)
Кодлох заавар (Coding note)
Авч үзэх бусад архаг өвдөлтийн онош нь хорт хавдартай холбоотой архаг өвдөлт, мэс заслын буюу гэмтлийн дараах архаг өвдөлт, невропатийн архаг өвдөлт, толгойн буюу нүүр-амны архаг хоёрдогч өвдөлт, дотор эрхтэний архаг хоёрдогч өвдөлт ба яс-булчингийн архаг хоёрдогч өвдөлт юм.
Other chronic pain diagnoses to be considered are chronic cancer-related pain, chronic postsurgical or posttraumatic pain, chronic neuropathic pain, chronic secondary headache or orofacial pain, chronic secondary visceral pain and chronic secondary musculoskeletal pain.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Кодлох заавар (Coding note)
Авч үзэх бусад архаг өвдөлтийн онош нь хорт хавдартай холбоотой архаг өвдөлт, мэс заслын буюу гэмтлийн дараах архаг өвдөлт, невропатийн архаг өвдөлт, толгойн буюу нүүр-амны архаг хоёрдогч өвдөлт, дотор эрхтэний архаг хоёрдогч өвдөлт ба яс-булчингийн архаг хоёрдогч өвдөлт юм.
Other chronic pain diagnoses to be considered are chronic cancer-related pain, chronic postsurgical or posttraumatic pain, chronic neuropathic pain, chronic secondary headache or orofacial pain, chronic secondary visceral pain and chronic secondary musculoskeletal pain.
ICD-10-тай харгалзах код