Pain
Тодорхойлолт
Өвдөлт нь бодит буюу болзошгүй эдийн гэмтэлтэй холбоотой, эсвэл түүнтэй холбоотой мэдрэмжтэй төстэй, таагүй сонорын ба сэтгэл хөдлөлийн мэдрэмж юм. Архаг өвдөлт нь 3 сараас удаан хугацаанд үргэлжлэх буюу дахин давтагдах өвдөлт юм. Архаг өвдөлт нь олон хүчин зүйлтэй: өвдөлтийн хамшинжид биологийн, сэтгэлзүйн ба нийгмийн хүчин зүйлс нөлөөлнө.
Pain is an unpleasant sensory and emotional experience associated with, or resembling that associated with, actual or potential tissue damage. Chronic pain is pain that persists or recurs for longer than 3 months. Chronic pain is multifactorial: biological, psychological and social factors contribute to the pain syndrome.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Өвдөлт нь бодит буюу болзошгүй эдийн гэмтэлтэй холбоотой, эсвэл түүнтэй холбоотой мэдрэмжтэй төстэй, таагүй сонорын ба сэтгэл хөдлөлийн мэдрэмж юм. Өвдөлт нь ихэвчлэн эмгэг байдал буюу гэмтлийг сануулах шинж тэмдгийн үүрэг гүйцэтгэдэг. Ийм тохиолдолд үндсэн эмгэгийг эмчлэх нь нэн чухал бөгөөд өвдөлтийг арилгаж болно. Гэсэн хэдий ч өвдөлтийг анх үүсгэсэн эмгэгийг амжилттай эмчилсэн ч, эсвэл үндсэн эмгэгийг амжилттай эмчлэх боломжгүйгээс өвдөлт үргэлжилж болно.
Архаг өвдөлт нь 3 сараас удаан хугацаанд үргэлжлэх буюу дахин давтагдах өвдөлт юм. Ийм өвдөлт нь зарим өвчтөнд ихэвчлэн цорын ганц буюу давамгайлах эмнэлзүйн асуудал болдог. Иймээс энэ нь тусгай оношилгооны үнэлгээ, эмчилгээ ба нөхөн сэргээлт шаардаж болно. Архаг өвдөлт нь элбэг тохиолддог байдал бөгөөд дэлхий даяар хүмүүсийн ойролцоогоор 20%-д тохиолддог гэж тооцдог. Энэ нь олон хүчин зүйлтэй: өвдөлтийн хамшинжид биологийн, сэтгэлзүйн ба нийгмийн хүчин зүйлс нөлөөлнө.
Pain is an unpleasant sensory and emotional experience associated with, or resembling that associated with, actual or potential tissue damage. Often, pain serves as a symptom warning of a medical condition or injury. In these cases, treatment of the underlying medical condition is crucial and may resolve the pain. However, pain may persist despite successful management of the condition that initially caused it, or because the underlying medical condition cannot be treated successfully.
Chronic pain is pain that persists or recurs for longer than 3 months. Such pain often becomes the sole or predominant clinical problem in some patients. As such it may warrant specific diagnostic evaluation, therapy and rehabilitation. Chronic pain is a frequent condition, affecting an estimated 20% of people worldwide. It is multifactorial: biological, psychological and social factors contribute to the pain syndrome.
Хамаарахгүй (Exclusions)
Кодлох заавар (Coding note)
Өвдөлтийн байдал 3 сараас удаан хугацаанд үргэлжилж буюу дахин давтагдаж байвал энэ кодыг ашиглана.
This code should be used if a pain condition persists or recurs for longer than 3 months.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Архаг анхдагч өвдөлт нь сэтгэл хөдлөлийн илэрхий дистресс (сэтгэл түгшилт, уур хилэн/бухимдал буюу сэтгэл санаа гутрах) буюу үйл ажиллагааны чадвар алдагдах (өдөр тутмын амьдралын үйл ажиллагаанд саад учрах ба нийгмийн үүрэгт оролцоо буурах) шинжээр илэрдэг, анатомийн нэг буюу хэд хэдэн хэсэгт байршсан архаг өвдөлт юм. Архаг анхдагч өвдөлт нь олон хүчин зүйлтэй: өвдөлтийн хамшинжид биологийн, сэтгэлзүйн ба нийгмийн хүчин зүйлс нөлөөлнө. Өөр онош илэрч буй шинж тэмдгийг илүү сайн тайлбарлахгүй бол тогтоосон биологийн буюу сэтгэлзүйн хүчин зүйлсээс үл хамааран энэ оношийг тавьж болно.
Chronic primary pain is chronic pain in one or more anatomical regions that is characterised by significant emotional distress (anxiety, anger/frustration or depressed mood) or functional disability (interference in daily life activities and reduced participation in social roles). Chronic primary pain is multifactorial: biological, psychological and social factors contribute to the pain syndrome. The diagnosis is appropriate independently of identified biological or psychological contributors unless another diagnosis would better account for the presenting symptoms.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Архаг анхдагч өвдөлт нь сэтгэл хөдлөлийн илэрхий дистресс (сэтгэл түгшилт, уур хилэн/бухимдал буюу сэтгэл санаа гутрах) буюу үйл ажиллагааны чадвар алдагдах (өдөр тутмын амьдралын үйл ажиллагаанд саад учрах ба нийгмийн үүрэгт оролцоо буурах) шинжээр илэрдэг, анатомийн нэг буюу хэд хэдэн хэсэгт байршсан архаг өвдөлт юм. Архаг анхдагч өвдөлт нь олон хүчин зүйлтэй: өвдөлтийн хамшинжид биологийн, сэтгэлзүйн ба нийгмийн хүчин зүйлс нөлөөлнө. Өөр онош илэрч буй шинж тэмдгийг илүү сайн тайлбарлахгүй бол тогтоосон биологийн буюу сэтгэлзүйн хүчин зүйлсээс үл хамааран энэ оношийг тавьж болно. Авч үзэх шаардлагатай бусад архаг өвдөлтийн онош нь хорт хавдартай холбоотой архаг өвдөлт, мэс заслын буюу гэмтлийн дараах архаг өвдөлт, невропатийн архаг өвдөлт, толгойн буюу нүүр-амны архаг хоёрдогч өвдөлт, дотор эрхтэний архаг хоёрдогч өвдөлт ба яс-булчингийн архаг хоёрдогч өвдөлт юм. Архаг анхдагч өвдөлттэй өвчтөнүүд сэтгэл санаа гутрах [1] ба түгших [2] мэдрэмж, мөн уур хилэн [3] ба бухимдал [4] ихэссэн гэж ихэвчлэн хэлдэг. Түүнчлэн өвдөлт нь өдөр тутмын амьдралын үйл ажиллагаа ба нийгмийн үүрэгт оролцоход ихээхэн саад учруулна [5]. Архаг анхдагч өвдөлт нь элбэг тохиолддог байдал бөгөөд эмчилгээ нь өвдөлттэй холбоотой зовиур ба чадвар алдагдлыг бууруулахад чиглэх ёстой [жишээ нь 6].
Оношлогооны шалгуур
A-аас C хүртэлх нөхцөл хангагдсан байна:
A. Архаг өвдөлт (3 сараас удаан хугацаанд үргэлжилсэн буюу дахилтат) байна
B. Өвдөлт нь дараахын дор хаяж нэгтэй холбоотой:
B.1 Өвдөлтийн улмаас сэтгэл хөдлөлийн дистресс байна.
B.2 Өвдөлт нь өдөр тутмын амьдралын үйл ажиллагаа ба нийгмийн оролцоонд саад учруулна.
C. Өвдөлтийг архаг өвдөлтийн өөр байдлаар илүү сайн тайлбарлах боломжгүй.
Тайлбар
Өвдөлт ба сэтгэл хөдлөлийн дистресс, эсвэл өвдөлтийн улмаас өдөр тутмын үйл ажиллагаанд саад учрах байдлыг стандартчилсан хэмжүүр ашиглан нарийвчилсан үнэлгээний аргаар тогтоох шаардлагатай.
Chronic primary pain is chronic pain in one or more anatomical regions that is characterized by significant emotional distress (anxiety, anger/frustration or depressed mood) or functional disability (interference in daily life activities and reduced participation in social roles). Chronic primary pain is multifactorial: biological psychological and social factors contribute to the pain syndrome. The diagnosis is appropriate independently of identified biological or psychological contributors unless another diagnosis would better account for the presenting symptoms. Other chronic pain diagnoses to be considered are chronic cancer-related pain, chronic postsurgical or posttraumatic pain, chronic neuropathic pain, chronic secondary headache or orofacial pain, chronic secondary visceral pain and chronic secondary musculoskeletal pain. Patients with chronic primary pain often report increased depressed [1] and anxious [2] mood, as well as anger [3] and frustration [4]. In addition, the pain significantly interferes with daily life activities and participation in social roles [5]. Chronic primary pain is a frequent condition, and treatment should be geared towards the reduction of pain-related distress and disability [e.g. 6].
Diagnostic Criteria
Conditions A to C are fulfilled:
A. Chronic pain (persistent or recurrent for longer than 3 months) is present
B. The pain is associated with at least one of the following:
B.1 Emotional distress due to pain is present.
B.2 The pain interferes with daily life activities and social participation.
C. The pain is not better accounted for by another chronic pain condition.
Comments
The presence of pain and emotional distress or interference in daily activities due to pain should be established based on a thorough assessment procedure using standardized measures.
Хамаарахгүй (Exclusions)
Кодлох заавар (Coding note)
Авч үзэх бусад архаг өвдөлтийн онош нь хорт хавдартай холбоотой архаг өвдөлт, мэс заслын буюу гэмтлийн дараах архаг өвдөлт, невропатийн архаг өвдөлт, толгойн буюу нүүр-амны архаг хоёрдогч өвдөлт, дотор эрхтэний архаг хоёрдогч өвдөлт ба яс-булчингийн архаг хоёрдогч өвдөлт юм.
Other chronic pain diagnoses to be considered are chronic cancer-related pain, chronic postsurgical or posttraumatic pain, chronic neuropathic pain, chronic secondary headache or orofacial pain, chronic secondary visceral pain and chronic secondary musculoskeletal pain.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Архаг өргөн тархсан өвдөлт (CWP) нь биеийн 5 хэсгийн дор хаяж 4-т илрэх тархмал өвдөлт бөгөөд сэтгэл хөдлөлийн илэрхий дистресс (сэтгэл түгшилт, уур хилэн/бухимдал буюу сэтгэл санаа гутрах) буюу үйл ажиллагааны чадвар алдагдахтай (өдөр тутмын амьдралын үйл ажиллагаанд саад учрах ба нийгмийн үүрэгт оролцоо буурах) холбоотой. CWP нь олон хүчин зүйлтэй: өвдөлтийн хамшинжид биологийн, сэтгэлзүйн ба нийгмийн хүчин зүйлс нөлөөлнө. Өвдөлт нь эдгээр хэсэгт ноцицептив үйл явцаас шууд үүдэлтэй биш бөгөөд ноципластик өвдөлтөд тохирох шинж ба тогтоосон сэтгэлзүйн ба нийгмийн хүчин зүйлс байгаа үед энэ оношийг тавьж болно.
Chronic widespread pain (CWP) is diffuse pain in at least 4 of 5 body regions and is associated with significant emotional distress (anxiety, anger/frustration or depressed mood) or functional disability (interference in daily life activities and reduced participation in social roles). CWP is multifactorial: biological, psychological and social factors contribute to the pain syndrome. The diagnosis is appropriate when the pain is not directly attributable to a nociceptive process in these regions and there are features consistent with nociplastic pain and identified psychological and social contributors.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Архаг өргөн тархсан өвдөлт (CWP) нь биеийн 5 хэсгийн дор хаяж 4-т илрэх тархмал өвдөлт бөгөөд сэтгэл хөдлөлийн илэрхий дистресс (сэтгэл түгшилт, уур хилэн/бухимдал буюу сэтгэл санаа гутрах) ба үйл ажиллагааны чадвар алдагдахтай (өдөр тутмын амьдралын үйл ажиллагаанд саад учрах ба нийгмийн үүрэгт оролцоо буурах) холбоотой [1]. CWP нь олон хүчин зүйлтэй: өвдөлтийн хамшинжид биологийн, сэтгэлзүйн ба нийгмийн хүчин зүйлс нөлөөлнө. Өвдөлт нь тэдгээр хэсэгт ноцицептив үйл явцаас шууд үүдэлтэй биш бөгөөд ноципластик өвдөлтөд [2] тохирох шинж ба тогтоосон сэтгэлзүйн ба нийгмийн хүчин зүйлс байгаа үед энэ оношийг тавьж болно. Авч үзэх шаардлагатай бусад архаг өвдөлтийн онош нь хорт хавдрын архаг өвдөлт, мэс заслын буюу гэмтлийн дараах архаг өвдөлт, невропатийн архаг өвдөлт, дотор эрхтэний архаг өвдөлт ба яс-булчингийн архаг өвдөлт юм.
Архаг өргөн тархсан өвдөлт (CWP) ихэвчлэн биеийн дор хаяж 3 буюу түүнээс дээш квадрант (квадрантыг биеийн дээд-доод/зүүн-баруун талаар тодорхойлно) ба тэнхлэгийн араг ясанд (хүзүү, нуруу, цээж ба хэвлий) илэрдэг [1]. CWP нь ихэвчлэн нойрны хямрал, таргалалт, даралт ихсэх ба чихрийн шижин зэрэг хавсарсан эмгэг ихсэхтэй холбоотой [3]. CWP-тэй өвчтөнүүд чадвар алдагдал, сэтгэл санаа гутрах ба түгших мэдрэмж ихэссэн гэж ихэвчлэн хэлдэг [3-8]. Өвчтөнд өртсөн хэсэгт аллодини ба/буюу хипералгези дагалдсан, аяндаа эхэлсэн буюу сэдээгдсэн өвдөлт илэрнэ. Сэтгэл түгшилт, сэтгэл гутрал ба ерөнхийдөө дистресс нь CWP-тэй өвчтөнд өвдөлтийг хүчтэй болгож болно [9].
Шалгуур
A-аас C хүртэлх нөхцөл хангагдсан байна:
A. Архаг өвдөлт (3 сараас удаан хугацаанд үргэлжилсэн буюу дахилтат) биеийн дор хаяж гурван квадрант ба тэнхлэгийн араг ясанд (5 хэсгийн 4-т) байна.
B. Өвдөлт нь дараахын дор хаяж нэгтэй холбоотой:
B.1 Өвдөлтийн улмаас сэтгэл хөдлөлийн дистресс байна.
B.2 Өвдөлт нь өдөр тутмын амьдралын үйл ажиллагаа ба нийгмийн оролцоонд саад учруулна.
C. Өвдөлтийг архаг өвдөлтийн өөр байдлаар илүү сайн тайлбарлах боломжгүй.
Тайлбар
Өвдөлт, сэтгэл хөдлөлийн дистресс ба өвдөлтийн улмаас өдөр тутмын үйл ажиллагаанд саад учрах байдлыг стандартчилсан хэмжүүр ашиглан нарийвчилсан үнэлгээний аргаар тогтоох шаардлагатай.
Chronic widespread pain (CWP) is diffuse pain in at least 4 of 5 body regions and is associated with significant emotional distress (anxiety, anger/frustration or depressed mood) and functional disability (interference in daily life activities and reduced participation in social roles) [1]. CWP is multifactorial: biological, psychological and social factors contribute to the pain syndrome. The diagnosis is appropriate when the pain is not directly attributable to a nociceptive process in those regions and there are features consistent with nociplastic pain [2] and identified psychological and social contributors. Other chronic pain diagnoses to be considered are chronic cancer pain, chronic postsurgical or posttraumatic pain, chronic neuropathic pain, chronic visceral pain and chronic musculoskeletal pain.
Chronic widespread pain (CWP) is usually present in at least 3 or more body quadrants (quadrants are defined by upper-lower/left-right side of the body) and axial skeleton (neck, back, chest and abdomen) [1]. CWP is often associated with increased medical comorbidity, including sleep disturbances, obesity, hypertension, and diabetes [3]. Patients with CWP often report increased disability, depressed and anxious mood [3-8]. Patients present with spontaneous or evoked pain in the affected regions, accompanied by allodynia and/or hyperalgesia. Anxiety, depression, and distress generally, may amplify pain in patients with CWP [9].
Criteria
Conditions A to C are fulfilled:
A. Chronic pain (persistent or recurrent for longer than 3 months) is present in at least three body quadrants plus the axial skeleton (4 of 5 regions).
B. The pain is associated with at least one of the following:
B.1 Emotional distress due to pain is present.
B.2 The pain interferes with daily life activities and social participation.
C. The pain is not better accounted for by another chronic pain condition.
Comments
The presence of pain, emotional distress and interference in daily activities due to pain should be established based on a thorough assessment procedure using standardized measures.
Хамаарна (Inclusions)
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код