Congenital or constitutional haemorrhagic condition
Цус бүлэгнэх механизмын гажиг, эсвэл цусны судасны бүтцийн согог үүсгэдэг гажигт хүргэдэг, төрөхийн өмнөх үед үүссэн хүчин зүйлс буюу удамшлын генетикийн хүчин зүйлсээс үүдэлтэй байдал. Энэ өвчин нь аяндаа цус алдах буюу цус хурах шинжээр илэрнэ.
Тодорхойлолт
Х хромосомд байрлах ген гажигтай болоход хүргэдэг, Х-хромосомтой холбоотой рецессив удамшлын шинжээс үүдэлтэй өвчин. Энэ өвчин нь биед IX хүчин зүйл уургийн түвшин бага байж, цус бүлэгнэлтийн гажгийн улмаас цус алдалт ба цус хурах нь ихсэх шинжээр илэрнэ. Оношийг генетикийн шинжилгээгээр рецессив шинжийг илрүүлж баталгаажуулна.
A disease caused by a genetically inherited X-linked recessive trait leading to a defective gene located on the X chromosome. This disease is characterised by low levels of the protein factor IX in the body leading to increased haemorrhaging and bruising due to clotting abnormalities. Confirmation is by identification of recessive trait by genetic testing.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хемофили В нь IX хүчин зүйлийн дутлаас үүдэлтэй, аяндаа эсвэл удаан үргэлжлэх цус алдалтаар илэрдэг хемофилийн нэг хэлбэр юм. IX хүчин зүйлийн дутлын хэмжээнээс хамааран хүнд (IX хүчин зүйлийн биологийн идэвх 1%-иас бага), дунд зэргийн хүнд (IX хүчин зүйлийн идэвх 1%-иас 5%-ийн хооронд) буюу хөнгөн (IX хүчин зүйлийн идэвх 5-аас 40%-ийн хооронд) байж болно.
Haemophilia B is a form of haemophilia characterised by spontaneous or prolonged haemorrhages due to factor IX deficiency. Depending on the extent of the factor IX deficiency, it can be severe (biological activity of factor IX below 1%), moderately severe (activity of factor IX between 1% and 5%), or mild (activity of factor IX between 5 and 40%).
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Хемофили В нь IX хүчин зүйлийн дутлаас үүдэлтэй, аяндаа эсвэл удаан үргэлжлэх цус алдалтаар илэрдэг хемофилийн (энэ нэр томьёог үзнэ үү) нэг хэлбэр юм. Тархалтыг эрэгтэйчүүдийн дунд ойролцоогоор 30,000-д 1 гэж тооцдог. Хемофили голчлон эрэгтэйчүүдэд тохиолддог боловч эмэгтэй зөөгчид илрэх, шинж тэмдэг бүхий хемофили В хэлбэрийг (энэ нэр томьёог үзнэ үү) мөн тодорхойлсон бөгөөд эмнэлзүйн дүр төрх нь ерөнхийдөө хөнгөн байдаг. Ерөнхийдөө цус алдах гажиг нь өвчилсөн хүүхэд алхаж сурч эхлэх үед илэрч эхэлдэг. Эмнэлзүйн илрэлийн хүнд байдал нь IX хүчин зүйлийн дутлын хэмжээнээс хамаарна. IX хүчин зүйлийн биологийн идэвх 1%-иас бага бол хемофили хүнд бөгөөд аяндаа үүсэх байнгын цус алдалт ба бага зэргийн гэмтлийн улмаас, эсвэл мэс засал буюу шүд авахуулсны дараа хэвийн бус цус алдалтаар илэрдэг (хүнд хемофили В; энэ нэр томьёог үзнэ үү). IX хүчин зүйлийн биологийн идэвх 1%-иас 5%-ийн хооронд бол хемофили дунд зэргийн хүнд бөгөөд бага зэргийн гэмтлийн улмаас, эсвэл мэс засал буюу шүд авахуулсны дараа хэвийн бус цус алдалт илэрдэг боловч аяндаа цус алдах нь ховор (дунд зэргийн хүнд хемофили В; энэ нэр томьёог үзнэ үү). IX хүчин зүйлийн биологийн идэвх 5-аас 40%-ийн хооронд бол хемофили хөнгөн бөгөөд бага зэргийн гэмтлийн улмаас, эсвэл мэс засал буюу шүд авахуулсны дараа хэвийн бус цус алдалт илэрдэг боловч аяндаа цус алддаггүй (хөнгөн хемофили В; энэ нэр томьёог үзнэ үү). Цус алдалт ихэнхдээ үе мөчний орчимд (хемартроз) ба булчинд (хематом) тохиолддог боловч гэмтэл бэртлийн дараа аль ч хэсэгт үүсч болно. Аяндаа цустай шээх нь энэ эмгэгийн нилээд түгээмэл бөгөөд маш өвөрмөц шинж юм. Хемофили В нь Х-хромосомтой холбоотой рецессив хэлбэрээр удамших бөгөөд цус бүлэгнэлтийн IX хүчин зүйлийг кодлодог F9 генийн (Xq27) мутациас үүдэлтэй. Цус бүлэгнэлтийн хугацаа уртассаныг илрүүлсэн бүлэгнэлтийн шинжилгээнд үндэслэн оношийг сэжиглэх ба IX хүчин зүйлийн түвшинг өвөрмөц аргаар хэмжиж баталгаажуулж болно. Ялган оношлогоонд фон Виллебрандын өвчин (энэ нэр томьёог үзнэ үү) ба цус бүлэгнэлтийн хугацааг уртасгадаг бүлэгнэлтийн бусад гажгийг оруулах хэрэгтэй. Хорионы сэмжүүрийн дээжинд молекулын шинжилгээ хийж төрөхийн өмнөх оношлогоо хийх боломжтой. Цус бүлэгнэлтийн хүчин зүйлийн шинжилгээг мөн венийн ба хүйн цусны дээжинд хийж болно. Эмчилгээ нь сийвэнгийн бүтээгдэхүүн буюу генийн инженерчлэлээр гаргасан рекомбинант орлуулагчаар орлуулах эмчилгээ хийхэд төвлөрдөг. Эмчилгээг цус алдалтын дараа (шаардлагатай үеийн эмчилгээ) эсвэл цус алдалтаас сэргийлэх зорилгоор (урьдчилан сэргийлэх эмчилгээ) хийж болно. Хамгийн түгээмэл хүндрэл нь хэрэглэсэн цус бүлэгнэлтийн хүчин зүйлийн эсрэг дарангуйлагч эсрэгбие үүсэх явдал юм. Мэс заслын ажилбар, ялангуяа ортопедийн мэс засал хийж болох боловч мэргэшсэн төвд хийх хэрэгтэй. Түүхэн талаас нь авч үзвэл өвчний явц хүнд бөгөөд эмчлээгүй тохиолдолд хүнд хемофили В нь ихэвчлэн хүүхэд буюу өсвөр насанд үхэлд хүргэдэг. Дахилтат хемартроз ба хематомыг хангалтгүй буюу буруу эмчлэх нь хөшингө, үений хэв гажилт ба саатай хавсарсан хүнд хөгжлийн бэрхшээл бүхий хөдөлгөөний алдагдалд хүргэдэг. Гэсэн хэдий ч өнөөгийн эмчилгээний аргаар эдгээр хүндрэлээс сэргийлэх боломжтой болсон бөгөөд тавилан сайн: орлуулах эмчилгээг хэдий чинээ эрт эхэлж, эмчилгээг өвчтөний эмнэлзүйн байдалд хэдий чинээ тохируулна, тавилан төдий чинээ сайн байна.
Hemophilia B is a form of hemophilia (see this term) characterized by spontaneous or prolonged hemorrhages due to factor IX deficiency. Prevalence is estimated at around 1 in 30,000 males. Hemophilia primarily affects males, but a symptomatic form of hemophilia B in female carriers (see this term) has also been described with a generally milder clinical picture. In general, onset of the bleeding anomalies occurs when affected infants start to learn to walk. The severity of the clinical manifestations depends on the extent of the factor IX deficiency. If the biological activity of factor IX is below 1%, the hemophilia is severe and manifests as frequent spontaneous hemorrhage and abnormal bleeding as a result of minor injuries, or following surgery or tooth extraction (severe hemophilia B; see this term). If the biological activity of factor IX is between 1% and 5%, the hemophilia is moderately severe with abnormal bleeding as a result of minor injuries, or following surgery or tooth extraction but spontaneous hemorrhage is rare (moderately severe hemophilia B; see this term). If the biological activity of factor IX is between 5 and 40%, the hemophilia is mild with abnormal bleeding as a result of minor injuries, or following surgery or tooth extraction but spontaneous hemorrhage does not occur (mild hemophilia B; see this term). Bleeding most often occurs around the joints (hemarthroses) and in the muscles (hematomas), but any site may be involved following trauma or injury. Spontaneous hematuria is a fairly frequent and highly characteristic sign of the disorder. Hemophilia B is transmitted in an X-linked recessive manner and is caused by mutations in the F9 gene (Xq27) encoding coagulation factor IX. Diagnosis is suspected on the basis of coagulation tests revealing prolonged blood coagulation times and can be confirmed by specific measurements of factor IX levels. The differential diagnosis should include von Willebrand disease (see this term) and other coagulation anomalies leading to prolonged blood coagulation times. Prenatal diagnosis is feasible through molecular analysis of chorionic villus samples. Coagulation factor assays can also be carried out on venous and umbilical cord blood samples. Treatment revolves around substitution therapy with plasma derivatives or genetically engineered recombinant alternatives. Treatment may be administered after a hemorrhage (treatment on demand) or to prevent bleeding (prophylactic treatment). The most frequent complication is the production of inhibitory antibodies against the administered coagulation factor. Surgical interventions, most notably orthopedic surgery, may be carried out but should be conducted in specialized centers. Historically, the disease course is severe and, left untreated, severe hemophilia B is generally fatal during childhood or adolescence. Insufficient or incorrect treatment of recurrent hemarthroses and hematomas leads to motor impairment with severe disability associated with stiffness, joint deformation and paralysis. However, current treatment approaches now allow these complications to be prevented and the prognosis is favorable: the earlier the substitutive therapy is received and the more adapted the treatment is to the clinical status of the patient, the better the prognosis.
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код