Congenital or constitutional haemorrhagic condition
Цус бүлэгнэх механизмын гажиг, эсвэл цусны судасны бүтцийн согог үүсгэдэг гажигт хүргэдэг, төрөхийн өмнөх үед үүссэн хүчин зүйлс буюу удамшлын генетикийн хүчин зүйлсээс үүдэлтэй байдал. Энэ өвчин нь аяндаа цус алдах буюу цус хурах шинжээр илэрнэ.
Тодорхойлолт
Удамшлын генийн мутациас үүдэлтэй өвчин. Энэ өвчин нь XI хүчин зүйлийн түвшин буурч, цусны бүлэгнэлт алдагдах шинжээр илэрнэ. Энэ өвчин нь удаан үргэлжлэх цус алдалт, амархан цус хурах буюу буйлнаас цус гарах шинжээр илэрч болно. Оношийг генетикийн шинжилгээгээр мутаци илрүүлж баталгаажуулна.
A disease caused by genetically inherited mutations. This disease is characterised by decreased levels of factor XI leading to abnormalities in coagulation of the blood. This disease may present with prolonged bleeding, easy bruising or bleeding gums. Confirmation is by identification of mutation through genetic testing.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
XI хүчин зүйлийн төрөлх дутал нь XI хүчин зүйлийн (FXI) түвшин ба идэвх буурч, ихэвчлэн гэмтэл буюу мэс заслын дараа илэрдэг дунд зэргийн цус алдах шинж тэмдэгт хүргэдэг удамшлын цус алдах эмгэг юм. Гомозигот хэлбэрийн тархалтыг 1/1,000,000 гэж тооцдог. Энэ өвчин еврей хүн амын дунд илүү элбэг тохиолддог. Ашкенази еврейчүүдийн дунд хэсэгчилсэн дутлын давтамж 8% байдаг. Энэ өвчин хоёр хүйсийн аль алинд адил тохиолдож, аль ч насанд илэрдэг. Цус алдалт ихэвчлэн тээрхийн шамраа тайрах ажилбар, шүд авах, гэмтэл буюу мэс заслын (ялангуяа чих хамар хоолой ба шээс бэлгийн хэсгийн мэс заслын) дараа үүсдэг. Өвчтөнд ихэвчлэн аяндаа цус алдах шинж илэрдэггүй боловч эмэгтэйчүүдэд биений юм их ирэх шинж илэрч болно. Цус алдалт ихэвчлэн дунд зэрэг байдаг. Оношлогдоогүй, эмчлүүлээгүй өвчтөнд мэс заслын ажилбарын дараа их хэмжээний хематом үүсч болно. FXI-ийн төрөлх дутал нь сийвэнгийн FXI-ийн нийлэгжилтийг зохицуулдаг F11 (4q35) генийн мутациас үүдэлтэй. Голчлон аутосом рецессив хэлбэрээр удамших боловч цус алдах шинж тэмдэгтэй хетерозигот өвчтөн мөн ажиглагдсан нь аутосом доминант хэлбэрээр ч удамшдаг болохыг илтгэнэ. Хүчин зүйлийн ихэнх дутлаас ялгаатай нь цус алдах илрэлийн хүнд байдал FXI-ийн түвшинтэй сул хамааралтай. Оношийг идэвхжсэн хэсэгчилсэн тромбопластины хугацаа (aPTT) уртсах ба FXI-ийн түвшин буурахад үндэслэн тавина. FXI-ийн түвшин хүнд гажгийн үед < 20 IU/dL, хэсэгчилсэн дутлын үед 20-оос 60 IU/dL-ийн хооронд байдаг. Молекулын шинжилгээ хийх боломжтой боловч оношлоход шаардлагагүй. Ялган оношлогоонд II, V, VII, X, VIII, IX, XI, XIII хүчин зүйлийн дутал, V ба VIII хүчин зүйлийн хавсарсан дутал, фон Виллебрандын өвчин ба тромбоцитын үйл ажиллагааны эмгэг (эдгээр нэр томьёог үзнэ үү) хамаарна. Шүд авах буюу мэс засал хийхээр төлөвлөсөн үед өвчтөнд эмчилгээ шаардлагатай байж болно. Ихэвчлэн XI хүчин зүйлийн өтгөрүүлэг буюу шинэ хөлдөөсөн сийвэн хэрэглэдэг. FXI-ийн дутал фибринолиз ихсэх байдалд хүргэдэг тул фибринолизийн эсрэг эм (аминокапроны хүчил, транексамын хүчил) мөн тустай. Цус алдах шинж тэмдэг ихэвчлэн дунд зэрэг байдаг тул тавилан сайн.
Congenital factor XI deficiency is an inherited bleeding disorder characterized by reduced levels and activity of factor XI (FXI) resulting in moderate bleeding symptoms, usually occurring after trauma or surgery. Prevalence of homozygous forms is estimated at 1/1,000,000. The disease is more frequent in the Jewish population. The frequency of partial deficiency among Ashkenazy Jews is of 8%. The disease affects equally both sexes and manifests at any age. Bleeding usually occurs after circumcision, dental extractions, trauma, or surgery (in particular surgery in the ENT and urogenital areas). Patients usually do not present spontaneous bleeding but women can present with menorrhagia. Hemorrhages are usually moderate. Undiagnosed and untreated patients can develop significant hematomas after a surgical procedure. Congenital FXI deficiency is caused by mutations in the F11 (4q35) gene controlling the production of plasma FXI. Transmission is mainly autosomal recessive but heterozygous patients with bleeding symptoms have also been observed, which suggests an autosomal dominant transmission as well. Contrarily to most of the factor deficiencies, the severity of the bleeding manifestations is poorly correlated with the FXI level. Diagnosis is based on a prolonged activated partial thromboplastin time (aPTT), and on reduced levels of FXI. FXI levels are < 20 IU/dL in severe defects and range between 20 and 60 IU/dL in partial deficiencies. Molecular testing is available, but unnecessary for diagnosis. Differential diagnoses include deficiencies of factors II, V, VII, X, VIII, IX, XI, XIII, combined deficiency of factor V and factor VIII, von Willebrand disease and platelet function disorders (see these terms). Patients may require treatment when dental extractions or surgery is planned. Factor XI concentrates or fresh frozen plasma is usually used. Antifibrinolytics (aminocaproic acid, tranexamic acid) are also helpful as FXI deficiency leads to a hyperfibrinolytic state. Prognosis is good, as bleeding symptoms are usually moderate.
ICD-10-тай харгалзах код