Undernutrition
Дутуу хооллолт нь шим тэжээлийг дутуу хэрэглэх буюу шим тэжээлийн шингээлт ба ашиглалт алдагдсаны улмаас биеийн хэрэгцээ хангагдахгүй байх байдал юм. Энэ нь хоол хүнсний хүртээмж байхгүйгээс, эсвэл өвчний үр дагавраар үүсч болно. Дутуу хооллолт гэдэг нь ихэвчлэн эрчим хүчний хэрэглээний дутагдлыг хэлэх боловч тодорхой шим тэжээлийн дутлыг ч хэлж болох бөгөөд цочмог буюу архаг байж болно.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
D аминдэм нь маш цөөн хүнсний бүтээгдэхүүнд байгалиасаа агуулагддаг, сүүнд нэмдэг, нэмэлт бэлдмэл хэлбэрээр байдаг ба нарны гэрлийн нөлөөгөөр биед үүсдэг өөхөнд уусдаг аминдэм юм. D аминдэмийн дутал нь хоолны хүчин зүйлээс (жишээ нь, тусгай хоолны дэглэм (веган), лактозын үл тэвчил буюу харшил) шалтгаалсан хангалтгүй хэрэглээ ба/буюу газарзүйн байршил, нарнаас зайлсхийх буюу ээлжийн ажлын улмаас нарны гэрлийн нөлөө хязгаарлагдсанаас үүдэж болно. Хүнд дутал нь бага насанд сульдаа (өсөлтийн хавтан нээлттэй), насанд хүрэгчдэд яс зөөлрөх (өсөлтийн хавтан нийлсэн) гэж нэрлэгддэг ясны хэлбэржилтийн хямралд хүргэнэ.
Vitamin D is a fat-soluble vitamin contained naturally in very few foods, added to milk, available as a supplement, and produced endogenously with exposure to sunlight. Vitamin D deficiency can be caused by inadequate intake due to dietary factors (e.g., special diets (veganism), lactose intolerance or allergies) and/or limited exposure to sunlight due to geographic location, sun avoidance, or shiftwork. Severe deficiency results in disordered bone modelling called rickets in childhood (open growth plates), and osteomalacia in adults (fused growth plates).
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Нялх хүүхэд араг ясны өсөлт хурдан байдгаас D аминдэмийн хэрэгцээ харьцангуй их тул D аминдэмийн дутлын эрсдэлтэй бүлэг болдог. Хүний сүүнд D аминдэмийн агууламж бага тул хөхөөр хооллодог нялх хүүхэд онцгой эрсдэлтэй. Хөхний сүүгээр хооллодог зарим нялх хүүхдэд улирал, өргөрөг, соёлын буюу нийгмийн шалтгаанаар хэт ягаан (UV) туяанд өртөх нь хязгаарлагдсанаар энэ асуудал улам хүндэрнэ. Насанд хүрэгчдэд соёлын шалтгаанаар өмсдөг зарим хувцас нарны гэрэлд өртөхийг ихээхэн бууруулж, D аминдэмийг бага хэрэглэхийн нөлөөг улам хүндрүүлж болно. Арьсны пигментжилт (арьсны хучуур давхарга дахь меланинаас үүдэлтэй) мөн хүний биед нийлэгжих D аминдэмийн хэмжээг бууруулж болно. Одоогийн нотолгооноос үзэхэд D аминдэмийн нэмэлт бэлдмэл нь сульдаанаас сэргийлэхэд, ялангуяа наранд өртөх нь хязгаарлагдмал тул эрсдэл өндөртэй байж болох нялх ба бага насны хүүхэд, эсвэл арьсны пигментжилт ихтэй хүүхдэд үр дүнтэй байж болно.
Хүүхдийн D аминдэмийн дутал нь мөн хэд хэдэн нөхцөлд амьсгалын доод замын цочмог халдварын эрсдэлтэй хүчтэй холбоотой болох нь тогтоогдсон. D аминдэмийн нэмэлт нь эдгээр байдлын өвчлөл ба сөрөг үр дагаврыг бууруулахаас гадна бүх шалтгаант нас баралтыг бууруулдаг бололтой.
Өөхжилт хэт их байх буюу таргалалт нь мөн ийлдсэн дэх 25OH-D аминдэмийн агууламж бага байхтай (мөн паратироид дааврын түвшин өндөр байхтай) холбоотой.
Infants constitute a population at risk for vitamin D deficiency because of relatively large vitamin D needs given their high rate of skeletal growth. Breast-fed infants are particularly at risk because of the low concentrations of vitamin D in human milk. This problem is further compounded in some infants fed human milk by a restriction in exposure to ultraviolet (UV) light for seasonal, latitudinal, cultural, or social reasons. In adults, for cultural reasons, some clothing can greatly reduce exposure to sun light and exacerbate the effects of low intake of vitamin D. Skin pigmentation (due to melanin in the epidermal layer) can also reduce the amount of vitamin D synthesized by the human body. Existing evidence suggests that vitamin D supplements may be effective in preventing rickets, particularly for infants and children who may be at higher risk due to limited sun exposure or those with darker skin pigmentation.
Vitamin D deficiency in children has also been strongly associated with risk of acute lower respiratory infections in a number of settings. Vitamin D supplementation appears to reduce the incidence of and adverse outcomes from these conditions, as well as reducing all-cause mortality.
Excess adiposity or obesity has also been associated with lower serum 25OH-vitamin D concentrations (and higher parathyroid hormone levels).
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Сульдаа нь өсөлтийн хавтангийн суурь бодис эрдэсжээгүйгээс үүдэлтэй, өсөж буй ясны өвчин бөгөөд зөвхөн хүүхдэд, ясны булуу нийлэхээс өмнө тохиолдоно. Сульдаагийн олон шалтгаан байдаг бөгөөд үүнд D аминдэмийн эмгэг, кальцийн дутал, фосфорын дутал ба дистал бөөрний сувганцрын ацидоз хамаарна. Маш бага жинтэй төрсөн нярайн амьд үлдэх хувь нэмэгдэхийн хэрээр энэ насны бүлэгт сульдаа нь чухал асуудал болсон.
Rickets is a disease of growing bone that is due to unmineralized matrix at the growth plates and occurs in children only before fusion of the epiphyses. There are many causes of rickets, including vitamin D disorders, calcium deficiency, phosphorous deficiency, and distal renal tubular acidosis. With the increased survival rate of very low birthweight infants, rickets in this age group has become a significant problem.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Сульдаагийн ихэнх илрэл нь араг ясны өөрчлөлтөөс үүдэлтэй. Краниотабес нь гавлын яс зөөлрөх бөгөөд дагз буюу зулайн ясан дээр дарж илрүүлж болно. Энэ мэдрэмж нь ширээний теннисний бөмбөгийг дараад суллахтай төстэй. Хавирга-мөгөөрсний холбоос өргөсөх нь сульдаат сувс үүсгэх бөгөөд үзлэг хийж буй хүний хуруу хавирга-мөгөөрсний холбоосын дагуу хавирганаас хавирга руу шилжихэд эрхийн сувс мэт тэмтрэгдэнэ. Өсөлтийн хавтан өргөсөх нь мөн бугуй ба шагайн хэсэг томрох шалтгаан болно. Харрисоны ховил гэж нэрлэгддэг цээжний өврийн доод хэсгийн дагуух хэвтээ хонхор нь амьсгал авах үед зөөлөрсөн хавиргыг өрц татсанаас үүснэ. Хавирга зөөлрөх нь мөн агаарын урсгалыг алдагдуулж, өвчтөнд ателектаз ба пневмони үүсэх урьдал нөхцөл болно. Эдгээр хүүхдэд пневмони ба хөдөлгөөний хөгжил хоцроход хүргэдэг булчингийн сулралын эрсдэл ихэссэн байдаг.
Most manifestations of rickets are due to skeletal changes. Craniotabes is a softening of the cranial bones and can be detected by applying pressure at the occiput or over the parietal bones. The sensation is similar to the feel of pressing into a Ping-Pong ball and then releasing. Widening of the costochondral junctions results in a rachitic rosary, which feels like the beads of a rosary as the examiner’s fingers move along the costochondral junctions from rib to rib. Growth plate widening is also responsible for the enlargement at the wrists and ankles. The horizontal depression along the lower anterior chest known as Harrison groove occurs from pulling of the softened ribs by the diaphragm during inspiration. Softening of the ribs also impairs air movement and predisposes patients to atelectasis and pneumonia. These children have an increased risk of pneumonia and muscle weakness leading to a delay in motor development.
ICD-10-тай харгалзах код