Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Нийлэг каннабиноид хэрэглэсний шалтгаант эмгэг нь нийлэг каннабиноидын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар илэрнэ. Нийлэг каннабиноид нь эндоген каннабиноидын рецепторыг хүчтэй сэдээгч, нийлэгжүүлсэн төрөл бүрийн химийн нэгдэл юм. Ийм нэгдэл хэдэн зуу байдаг. Нийлэг нэгдлийг ихэвчлэн каннабис буюу цайны навч зэрэг зөөгч дээр шүршиж, дараа нь татдаг. Эдгээр нэгдлийн нөлөө нь байгалийн аргаар тариалсан каннабис татахаас эрс ялгаатай бөгөөд эйфорийн нөлөө нь ихэвчлэн солиорлын төст шинж тэмдэгтэй (жишээ нь, параной, хий үзэгдэл, эмх замбараагүй зан төрх) хавсрах буюу тэдгээрээр давамгайлагдана. Иймээс нийлэг каннабиноидын хордлого нь каннабисын илүү түгээмэл нөлөөнөөс гадна солиорлын шинж тэмдгээр илүү олон удаа илэрч болно. Нийлэг каннабиноид мөн донтолт үүсгэдэг бөгөөд нийлэг каннабиноидын донтолт ба нийлэг каннабиноидын үгүйлэх хамшинж тогтоогдсон. Нийлэг каннабиноидын шалтгаант сэтгэцийн эмгэг мөн тохиолддог; ялангуяа нийлэг каннабиноидын шалтгаант солиорох эмгэг тогтоогдсон.
Disorders due to use of synthetic cannabinoids are characterised by the pattern and consequences of synthetic cannabinoid use. Synthetic cannabinoids are synthesized diverse chemical compounds that are potent agonists for endogenous cannabinoid receptors. There are several hundred such compounds. The synthetic compound is typically sprayed onto a vehicle such as cannabis or tea leaves and then smoked. The effect of these compounds is distinctly different from smoking naturally cultivated cannabis in that the euphoric effects are typically accompanied or dominated by psychotic-like symptoms (e.g., paranoia, hallucinations, and disorganized behavior). Synthetic Cannabinoid Intoxication may therefore present more frequently with psychotic symptoms in addition to the more typical effects of cannabis. Synthetic cannabinoids are also dependence-producing and Synthetic Cannabinoid Dependence and Synthetic Cannabinoid Withdrawal are recognized. Synthetic Cannabinoid-Induced Mental Disorders also occur; in particular Synthetic Cannabinoid-Induced Psychotic Disorder is recognized.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хүний бие махбодын буюу сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулсан, эсвэл бусдын эрүүл мэндэд хор хөнөөл учруулах зан төрхөд хүргэсэн нийлэг каннабиноид хэрэглэх хэв маяг. Нийлэг каннабиноидын хэрэглээний хэв маяг нь бодисын хэрэглээ үечилсэн бол хамгийн багадаа 12 сарын, хэрэглээ тасралтгүй (өөрөөр хэлбэл өдөр бүр буюу бараг өдөр бүр) бол хамгийн багадаа нэг сарын хугацаанд ажиглагдана. Тухайн хүний эрүүл мэндэд учрах хор хөнөөл нь дараах нэг буюу хэд хэдэн шалтгаанаас үүднэ: (1) хордлоготой холбоотой зан төрх; (2) биеийн эрхтэн ба тогтолцоонд үзүүлэх шууд буюу хоёрдогч хорон нөлөө; эсвэл (3) хор хөнөөлтэй хэрэглэх зам. Бусдын эрүүл мэндэд учрах хор хөнөөлд нийлэг каннабиноидын хор хөнөөлтэй хэрэглээний хэв маяг гэсэн онош тавигдсан хүний нийлэг каннабиноидын хордлоготой холбоотой зан төрхөөс шууд үүдэлтэй, гэмтэл зэрэг аливаа хэлбэрийн бие махбодын хор хөнөөл буюу сэтгэцийн эмгэг хамаарна.
A pattern of use of synthetic cannabinoids that has caused damage to a person’s physical or mental health or has resulted in behaviour leading to harm to the health of others. The pattern of synthetic cannabinoid use is evident over a period of at least 12 months if substance use is episodic or at least one month if use is continuous (i.e., daily or almost daily). Harm to health of the individual occurs due to one or more of the following: (1) behaviour related to intoxication; (2) direct or secondary toxic effects on body organs and systems; or (3) a harmful route of administration. Harm to health of others includes any form of physical harm, including trauma, or mental disorder that is directly attributable to behaviour related to synthetic cannabinoid intoxication on the part of the person to whom the diagnosis of Harmful pattern of use of synthetic cannabinoids applies.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код