Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Нийлэг каннабиноид хэрэглэсний шалтгаант эмгэг нь нийлэг каннабиноидын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар илэрнэ. Нийлэг каннабиноид нь эндоген каннабиноидын рецепторыг хүчтэй сэдээгч, нийлэгжүүлсэн төрөл бүрийн химийн нэгдэл юм. Ийм нэгдэл хэдэн зуу байдаг. Нийлэг нэгдлийг ихэвчлэн каннабис буюу цайны навч зэрэг зөөгч дээр шүршиж, дараа нь татдаг. Эдгээр нэгдлийн нөлөө нь байгалийн аргаар тариалсан каннабис татахаас эрс ялгаатай бөгөөд эйфорийн нөлөө нь ихэвчлэн солиорлын төст шинж тэмдэгтэй (жишээ нь, параной, хий үзэгдэл, эмх замбараагүй зан төрх) хавсрах буюу тэдгээрээр давамгайлагдана. Иймээс нийлэг каннабиноидын хордлого нь каннабисын илүү түгээмэл нөлөөнөөс гадна солиорлын шинж тэмдгээр илүү олон удаа илэрч болно. Нийлэг каннабиноид мөн донтолт үүсгэдэг бөгөөд нийлэг каннабиноидын донтолт ба нийлэг каннабиноидын үгүйлэх хамшинж тогтоогдсон. Нийлэг каннабиноидын шалтгаант сэтгэцийн эмгэг мөн тохиолддог; ялангуяа нийлэг каннабиноидын шалтгаант солиорох эмгэг тогтоогдсон.
Disorders due to use of synthetic cannabinoids are characterised by the pattern and consequences of synthetic cannabinoid use. Synthetic cannabinoids are synthesized diverse chemical compounds that are potent agonists for endogenous cannabinoid receptors. There are several hundred such compounds. The synthetic compound is typically sprayed onto a vehicle such as cannabis or tea leaves and then smoked. The effect of these compounds is distinctly different from smoking naturally cultivated cannabis in that the euphoric effects are typically accompanied or dominated by psychotic-like symptoms (e.g., paranoia, hallucinations, and disorganized behavior). Synthetic Cannabinoid Intoxication may therefore present more frequently with psychotic symptoms in addition to the more typical effects of cannabis. Synthetic cannabinoids are also dependence-producing and Synthetic Cannabinoid Dependence and Synthetic Cannabinoid Withdrawal are recognized. Synthetic Cannabinoid-Induced Mental Disorders also occur; in particular Synthetic Cannabinoid-Induced Psychotic Disorder is recognized.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Нийлэг каннабиноидын донтолт нь нийлэг каннабиноидыг давтан буюу тасралтгүй хэрэглэснээс үүсдэг, нийлэг каннабиноидын хэрэглээг зохицуулах чадварын эмгэг юм. Үүний онцлог шинж нь нийлэг каннабиноид хэрэглэх хүчтэй дотоод хүсэл эрмэлзэл бөгөөд энэ нь хэрэглээгээ хянах чадвар алдагдах, бусад үйл ажиллагаанаас илүү хэрэглээнд тэргүүлэх ач холбогдол өгөх нь нэмэгдэх, хор хөнөөл буюу сөрөг үр дагаврыг үл харгалзан хэрэглээгээ үргэлжлүүлэх зэргээр илэрнэ. Эдгээр мэдрэмжийг ихэвчлэн нийлэг каннабиноид хэрэглэх хүсэл буюу хүчтэй тэмүүллийн субъектив мэдрэмж дагалдана. Мөн донтолтын физиологийн шинж илэрч болох бөгөөд үүнд нийлэг каннабиноидын нөлөөнд тэсвэржих, нийлэг каннабиноидын хэрэглээг зогсоосон буюу багасгасны дараа үгүйлэх шинж тэмдэг илрэх, эсвэл үгүйлэх шинж тэмдгээс сэргийлэх буюу түүнийг намдаах зорилгоор нийлэг каннабиноид буюу фармакологийн хувьд төстэй бодисыг давтан хэрэглэх зэрэг орно. Донтолтын шинж ихэвчлэн хамгийн багадаа 12 сарын хугацаанд илэрдэг боловч нийлэг каннабиноидыг хамгийн багадаа 3 сарын турш тасралтгүй (өдөр бүр буюу бараг өдөр бүр) хэрэглэсэн бол оношийг тавьж болно.
Synthetic cannabinoid dependence is a disorder of regulation of synthetic cannabinoid use arising from repeated or continuous use of synthetic cannabinoids. The characteristic feature is a strong internal drive to use synthetic cannabinoids, which is manifested by impaired ability to control use, increasing priority given to use over other activities and persistence of use despite harm or negative consequences. These experiences are often accompanied by a subjective sensation of urge or craving to use synthetic cannabinoids. Physiological features of dependence may also be present, including tolerance to the effects of synthetic cannabinoids, withdrawal symptoms following cessation or reduction in use of synthetic cannabinoids, or repeated use of synthetic cannabinoids or pharmacologically similar substances to prevent or alleviate withdrawal symptoms. The features of dependence are usually evident over a period of at least 12 months but the diagnosis may be made if synthetic cannabinoid use is continuous (daily or almost daily) for at least 3 months.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Сүүлийн нэг сарын дотор нийлэг каннабиноид хэрэглэсэн, одоо байгаа нийлэг каннабиноидын донтолт.
Current synthetic cannabinoid dependence with use of synthetic cannabinoids within the past month.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код