Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Опиоид хэрэглэсний шалтгаант эмгэг нь опиоидын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Опиоид гэдэг нь опиумын намуу болох Papaver somniferum-ийн бүрэлдэхүүн хэсэг буюу деривативууд, мөн зарим нь морфинтой төстэй, бусад нь химийн хувьд ялгаатай боловч бүгд µ опиоид рецептор дээр голлон үйлчилдэг нийлэг ба хагас нийлэг олон төрлийн нэгдлийг хамарсан ерөнхий нэр томьёо юм. Опиоидын жишээнд морфин, диацетилморфин (хероин), фентанил, петидин, оксикодон, гидроморфон, метадон, бупренорфин, кодеин ба d-пропоксифен орно. Бүх опиоид янз бүрийн хүчтэй өвдөлт намдаах үйлчилгээтэй бөгөөд голчлон төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлагч бодис юм. Тэдгээр нь амьсгал болон амин чухал бусад үйл ажиллагааг дарангуйлдаг бөгөөд тун хэтрүүлэлт ба түүнтэй холбоотой нас баралтын түгээмэл шалтгаан болдог. Зарим опиоидыг, тэр дундаа голчлон эмнэлгийн бус зорилгоор хэрэглэдэг, түгээмэл бөгөөд хүчтэй опиоид болох хероиныг парентерал замаар хэрэглэдэг буюу тарьж өгдөг. Эмчилгээний опиоидыг дэлхий даяар олон заалтаар бичиж өгдөг бөгөөд эдгээр нь хорт хавдрын өвдөлт ба хөнгөвчлөх тусламж үйлчилгээнд өвдөлтийг намдаахад зайлшгүй шаардлагатай боловч эмчилгээний бус зорилгоор ч хэрэглэгддэг. Зарим оронд эмчилгээний опиоидтой холбоотой өвчлөл ба нас баралт нь хероинтой холбоотойгоос өндөр байдаг. Бүх опиоид опиоидын хордлого, опиоидын донтолт ба опиоидын үгүйлэх хамшинжид хүргэж болно. Опиоидын шалтгаант олон эмгэг тохиолддог бөгөөд тэдгээрийн зарим нь опиоидын үгүйлэх хамшинжийн дараа үүснэ.
Disorders due to use of opioids are characterised by the pattern and consequences of opioid use. Opioids is a generic term that encompasses the constituents or derivatives of the opium poppy Papaver somniferum as well as a range of synthetic and semisynthetic compounds, some related to morphine and others chemically distinct but all having their primary actions on the µ opioid receptor. Examples of opioids include morphine, diacetylmorphine (heroin), fentanyl, pethidine, oxycodone, hydromorphone, methadone, buprenorphine, codeine and d-propoxyphene. The opioids all have analgesic properties of different potencies and are primarily central nervous system depressants. They suppress respiration as well as other vital functions and are a common cause of overdose and related deaths. Certain opioids are used or administered parenterally, including heroin, a common and potent opioid that is primarily used non-medically. Therapeutic opioids are prescribed for a range of indications worldwide, and are essential for pain management in cancer pain and palliative care, although they are also used for non-therapeutic reasons. In some countries morbidity and mortality related to therapeutic opioids is greater than that related to heroin. All opioids may result in Opioid Intoxication, Opioid Dependence and Opioid Withdrawal. A range of Opioid-Induced Disorders occur, some of which occur following Opioid Withdrawal.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Опиоидын донтолт нь опиоидыг давтан буюу тасралтгүй хэрэглэснээс үүсдэг, опиоидын хэрэглээг зохицуулах чадварын эмгэг юм. Үүний онцлог шинж нь опиоид хэрэглэх хүчтэй дотоод хүсэл эрмэлзэл бөгөөд энэ нь хэрэглээгээ хянах чадвар алдагдах, бусад үйл ажиллагаанаас илүү хэрэглээнд тэргүүлэх ач холбогдол өгөх нь нэмэгдэх, хор хөнөөл буюу сөрөг үр дагаврыг үл харгалзан хэрэглээгээ үргэлжлүүлэх зэргээр илэрнэ. Эдгээр мэдрэмжийг ихэвчлэн опиоид хэрэглэх хүсэл буюу хүчтэй тэмүүллийн субъектив мэдрэмж дагалдана. Мөн донтолтын физиологийн шинж илэрч болох бөгөөд үүнд опиоидын нөлөөнд тэсвэржих, опиоидын хэрэглээг зогсоосон буюу багасгасны дараа үгүйлэх шинж тэмдэг илрэх, эсвэл үгүйлэх шинж тэмдгээс сэргийлэх буюу түүнийг намдаах зорилгоор опиоид буюу фармакологийн хувьд төстэй бодисыг давтан хэрэглэх зэрэг орно. Донтолтын шинж ихэвчлэн хамгийн багадаа 12 сарын хугацаанд илэрдэг боловч опиоидыг хамгийн багадаа 3 сарын турш тасралтгүй (өдөр бүр буюу бараг өдөр бүр) хэрэглэсэн бол оношийг тавьж болно.
Opioid dependence is a disorder of regulation of opioid use arising from repeated or continuous use of opioids. The characteristic feature is a strong internal drive to use opioids, which is manifested by impaired ability to control use, increasing priority given to use over other activities and persistence of use despite harm or negative consequences. These experiences are often accompanied by a subjective sensation of urge or craving to use opioids. Physiological features of dependence may also be present, including tolerance to the effects of opioids, withdrawal symptoms following cessation or reduction in use of opioids, or repeated use of opioids or pharmacologically similar substances to prevent or alleviate withdrawal symptoms. The features of dependence are usually evident over a period of at least 12 months but the diagnosis may be made if opioid use is continuous (daily or almost daily) for at least 3 months.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Опиоидын донтолт гэсэн онош тавигдсаны дараа, ихэвчлэн эмчилгээний курс буюу бусад арга хэмжээний (бие даан авсан арга хэмжээг оруулаад) дараа тухайн хүн 12 сар буюу түүнээс дээш хугацаанд опиоид хэрэглээгүй байна.
After a diagnosis of Opioid dependence, and often following a treatment episode or other intervention (including self-intervention), the person has been abstinent from opioids for 12 months or longer.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код