Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эм хэрэглэсний шалтгаант эмгэг нь эдгээр бодисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Тайвшруулах, нойрсуулах ба сэтгэл түгшилт намдаах эмийг ихэвчлэн сэтгэл түгшилт буюу нойргүйдлийг богино хугацаанд эмчлэх зорилгоор бичиж өгдөг бөгөөд эмнэлгийн ажилбарын үед тайвшруулалт хийхэд мөн хэрэглэдэг. Эдгээрт бензодиазепин ба GABA рецепторын бензодиазепин бус эерэг аллостерик зохицуулагч (өөрөөр хэлбэл „Z бүлгийн эм“), мөн бусад олон нэгдэл орно. Тайвшруулах, нойрсуулах ба сэтгэл түгшилт намдаах эмд барбитурат орох бөгөөд эдгээр нь өмнөх хэдэн арван жилийнхээс одоо хамаагүй ховор олддог болсон. Тайвшруулах, нойрсуулах ба сэтгэл түгшилт намдаах эм нь хэрэглэсэн тун ба хугацаатай холбоотой донтолт үүсгэх шинж чанартай. Эдгээр нь хордлого, донтолт ба үгүйлэх хамшинж үүсгэж болно. Тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эмийн шалтгаант бусад хэд хэдэн сэтгэцийн эмгэгийг тодорхойлсон байдаг.
Disorders due to use of sedatives, hypnotics or anxiolytics are characterised by the pattern and consequences of use of these substances. Sedatives, hypnotics, and anxiolytics are typically prescribed for the short-term treatment of anxiety or insomnia and are also employed to provide sedation for medical procedures. They include the benzodiazepines and the non-benzodiazepine positive allosteric modulators of GABA receptors (i.e., ‘Z-drugs’) as well as many other compounds. Sedatives, hypnotics, and anxiolytics include barbiturates, which are available much less commonly now than in previous decades. Sedatives, hypnotics, and anxiolytics have dependence-inducing properties that are related to the dose and duration of their use. They may cause intoxication, dependence and withdrawal. Several other mental disorders induced by sedatives, hypnotics, or anxiolytics are recognized.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хүний бие махбодын буюу сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулсан, эсвэл бусдын эрүүл мэндэд хор хөнөөл учруулах зан төрхөд хүргэсэн тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эм хэрэглэсэн нэг тохиол. Тухайн хүний эрүүл мэндэд учрах хор хөнөөл нь дараах нэг буюу хэд хэдэн шалтгаанаас үүднэ: (1) хордлоготой холбоотой зан төрх; (2) биеийн эрхтэн ба тогтолцоонд үзүүлэх шууд буюу хоёрдогч хорон нөлөө; эсвэл (3) хор хөнөөлтэй хэрэглэх зам. Бусдын эрүүл мэндэд учрах хор хөнөөлд хор хөнөөлтэй хэрэглээний нэг удаагийн тохиол гэсэн онош тавигдсан хүний тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эмийн хордлогын улмаас гарсан зан төрхөөс шууд үүдэлтэй, гэмтэл зэрэг аливаа хэлбэрийн бие махбодын хор хөнөөл буюу сэтгэцийн эмгэг хамаарна. Хор хөнөөл нь тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эм хэрэглэх мэдэгдэж буй хэв маягтай холбоотой бол энэ оношийг тавихгүй.
An episode of use of a sedative, hypnotic or anxiolytic that has caused damage to a person’s physical or mental health or has resulted in behaviour leading to harm to the health of others. Harm to health of the individual occurs due to one or more of the following: (1) behaviour related to intoxication; (2) direct or secondary toxic effects on body organs and systems; or (3) a harmful route of administration. Harm to health of others includes any form of physical harm, including trauma, or mental disorder that is directly attributable to behaviour due to sedative, hypnotic or anxiolytic intoxication on the part of the person to whom the diagnosis of single episode of harmful use applies. This diagnosis should not be made if the harm is attributed to a known pattern of sedative, hypnotic or anxiolytic use.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код