Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эм хэрэглэсний шалтгаант эмгэг нь эдгээр бодисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Тайвшруулах, нойрсуулах ба сэтгэл түгшилт намдаах эмийг ихэвчлэн сэтгэл түгшилт буюу нойргүйдлийг богино хугацаанд эмчлэх зорилгоор бичиж өгдөг бөгөөд эмнэлгийн ажилбарын үед тайвшруулалт хийхэд мөн хэрэглэдэг. Эдгээрт бензодиазепин ба GABA рецепторын бензодиазепин бус эерэг аллостерик зохицуулагч (өөрөөр хэлбэл „Z бүлгийн эм“), мөн бусад олон нэгдэл орно. Тайвшруулах, нойрсуулах ба сэтгэл түгшилт намдаах эмд барбитурат орох бөгөөд эдгээр нь өмнөх хэдэн арван жилийнхээс одоо хамаагүй ховор олддог болсон. Тайвшруулах, нойрсуулах ба сэтгэл түгшилт намдаах эм нь хэрэглэсэн тун ба хугацаатай холбоотой донтолт үүсгэх шинж чанартай. Эдгээр нь хордлого, донтолт ба үгүйлэх хамшинж үүсгэж болно. Тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эмийн шалтгаант бусад хэд хэдэн сэтгэцийн эмгэгийг тодорхойлсон байдаг.
Disorders due to use of sedatives, hypnotics or anxiolytics are characterised by the pattern and consequences of use of these substances. Sedatives, hypnotics, and anxiolytics are typically prescribed for the short-term treatment of anxiety or insomnia and are also employed to provide sedation for medical procedures. They include the benzodiazepines and the non-benzodiazepine positive allosteric modulators of GABA receptors (i.e., ‘Z-drugs’) as well as many other compounds. Sedatives, hypnotics, and anxiolytics include barbiturates, which are available much less commonly now than in previous decades. Sedatives, hypnotics, and anxiolytics have dependence-inducing properties that are related to the dose and duration of their use. They may cause intoxication, dependence and withdrawal. Several other mental disorders induced by sedatives, hypnotics, or anxiolytics are recognized.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эмийн хордлого нь тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эм хэрэглэх үед буюу хэрэглэсний дараа удалгүй үүсдэг, ухаан санаа, танин мэдэхүй, хүртэхүй, сэтгэл хөдлөл, зан төрх буюу хөдөлгөөний зохицолын хямралаар илэрдэг, эмнэлзүйн ач холбогдолтой түр зуурын байдал юм. Эдгээр хямрал нь тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эмийн мэдэгдэж буй фармакологийн нөлөөнөөс үүдэлтэй бөгөөд тэдгээрийн хүч нь хэрэглэсэн тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эмийн хэмжээтэй нягт холбоотой. Эдгээр нь хугацааны хязгаартай бөгөөд тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эм биеэс гадагшлахын хэрээр намжина. Илрэх шинжид нойрмоглох, дүгнэх чадвар алдагдах, зохисгүй зан төрх (бэлгийн зан төрх буюу түрэмгийллийг оруулаад), хэл ээдрэх, хөдөлгөөний зохицол алдагдах, алхаа тогтворгүй болох, сэтгэл санааны өөрчлөлт, мөн ой санамж, анхаарал ба төвлөрөл алдагдах зэрэг орж болно. Нистагм (нүдний давтагдсан, хяналтгүй хөдөлгөөн) нь биеийн түгээмэл шинж юм. Хүнд тохиолдолд ступор буюу ком үүсч болно.
Sedative, hypnotic or anxiolytic intoxication is a clinically significant transient condition that develops during or shortly after the consumption of sedatives, hypnotics or anxiolytics that is characterised by disturbances in consciousness, cognition, perception, affect, behaviour, or coordination. These disturbances are caused by the known pharmacological effects of sedatives, hypnotics or anxiolytics and their intensity is closely related to the amount of sedatives, hypnotics or anxiolytics consumed. They are time-limited and abate as sedatives, hypnotics or anxiolytics are cleared from the body. Presenting features may include somnolence, impaired judgment, inappropriate behavior (including sexual behavior or aggression), slurred speech, impaired motor coordination, unsteady gait, mood changes, as well as impaired memory, attention and concentration. Nystagmus (repetitive, uncontrolled eye movements) is a common physical sign. In severe cases stupor or coma may occur.
Хамаарна (Inclusions)
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код