Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Кокаин хэрэглэсний шалтгаант эмгэг нь кокаины хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Кокаин нь Өмнөд Америкийн хойд хэсгийн орнуудад угаас ургадаг кока ургамал, Erythroxylum coca-гийн навчинд агуулагддаг нэгдэл юм. Кокаин нь мэдээгүйжүүлэх ба судас нарийсгах бодисын хувьд эмчилгээнд хязгаарлагдмал байр суурьтай. Үүнийг ихэвчлэн хууль бусаар хэрэглэдэг бөгөөд дэлхий даяар өргөн тархсан, кокаины гидрохлорид ба кокаины чөлөөт суурь (мөн „крэк“ гэж нэрлэдэг) гэсэн хоёр үндсэн хэлбэрээр олддог. Кокаин нь төв мэдрэлийн тогтолцооны сэдээгч бодис бөгөөд кокаины хордлого нь ихэвчлэн эйфори ба хэт идэвхжлийн байдлыг агуулна. Кокаин нь донтолт үүсгэх хүчтэй шинж чанартай бөгөөд кокаины донтолт нь өвчлөл ба эмнэлэгт хандалтын түгээмэл шалтгаан болдог. Кокаины үгүйлэх хамшинж нь летарги ба сэтгэл санаа гутралыг агуулсан өвөрмөц явцтай. Кокаины шалтгаант олон сэтгэцийн эмгэгийг тодорхойлсон байдаг.
Disorders due to use of cocaine are characterised by the pattern and consequences of cocaine use. Cocaine is a compound found in the leaves of the coca plant, Erythroxylum coca, which is indigenous to countries in northern regions of South America. Cocaine has a limited place in medical treatment as an anaesthetic and vasoconstrictive agent. It is commonly used illicitly and widely available across the world, where it is found in two main forms: cocaine hydrochloride and cocaine freebase (also known as ‘crack’). Cocaine is a central nervous system stimulant, and Cocaine Intoxication typically includes a state of euphoria and hyperactivity. Cocaine has potent dependence-producing properties and Cocaine Dependence is a common cause of morbidity and of clinical presentations. Cocaine Withdrawal has a characteristic course that includes lethargy and depressed mood. A range of Cocaine-Induced Mental Disorders is described.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хүний бие махбодын буюу сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулсан, эсвэл бусдын эрүүл мэндэд хор хөнөөл учруулах зан төрхөд хүргэсэн кокаин хэрэглэх хэв маяг. Кокаины хэрэглээний хэв маяг нь бодисын хэрэглээ үечилсэн бол хамгийн багадаа 12 сарын, хэрэглээ тасралтгүй (өөрөөр хэлбэл өдөр бүр буюу бараг өдөр бүр) бол хамгийн багадаа нэг сарын хугацаанд ажиглагдана. Тухайн хүний эрүүл мэндэд учрах хор хөнөөл нь дараах нэг буюу хэд хэдэн шалтгаанаас үүднэ: (1) хордлоготой холбоотой зан төрх; (2) биеийн эрхтэн ба тогтолцоонд үзүүлэх шууд буюу хоёрдогч хорон нөлөө; эсвэл (3) хор хөнөөлтэй хэрэглэх зам. Бусдын эрүүл мэндэд учрах хор хөнөөлд кокаины хор хөнөөлтэй хэрэглээний хэв маяг гэсэн онош тавигдсан хүний кокаины хордлоготой холбоотой зан төрхөөс шууд үүдэлтэй, гэмтэл зэрэг аливаа хэлбэрийн бие махбодын хор хөнөөл буюу сэтгэцийн эмгэг хамаарна.
A pattern of use of cocaine that has caused damage to a person’s physical or mental health or has resulted in behaviour leading to harm to the health of others. The pattern of cocaine use is evident over a period of at least 12 months if substance use is episodic or at least one month if use is continuous (i.e., daily or almost daily). Harm to health of the individual occurs due to one or more of the following: (1) behaviour related to intoxication; (2) direct or secondary toxic effects on body organs and systems; or (3) a harmful route of administration. Harm to health of others includes any form of physical harm, including trauma, or mental disorder that is directly attributable to behaviour related to cocaine intoxication on the part of the person to whom the diagnosis of Harmful pattern of use of cocaine applies.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хүний бие махбодын буюу сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулсан, эсвэл бусдын эрүүл мэндэд хор хөнөөл учруулах зан төрхөд хүргэсэн кокаиныг үечилсэн буюу завсарлагатай хэрэглэх хэв маяг. Кокаиныг үечилсэн байдлаар хэрэглэх хэв маяг хамгийн багадаа 12 сарын хугацаанд ажиглагдана. Тухайн хүний эрүүл мэндэд учрах хор хөнөөл нь дараах нэг буюу хэд хэдэн шалтгаанаас үүднэ: (1) хордлоготой холбоотой зан төрх; (2) биеийн эрхтэн ба тогтолцоонд үзүүлэх шууд буюу хоёрдогч хорон нөлөө; эсвэл (3) хор хөнөөлтэй хэрэглэх зам. Бусдын эрүүл мэндэд учрах хор хөнөөлд кокаины хор хөнөөлтэй хэрэглээний хэв маяг гэсэн онош тавигдсан хүний кокаины хордлоготой холбоотой зан төрхөөс шууд үүдэлтэй, гэмтэл зэрэг аливаа хэлбэрийн бие махбодын хор хөнөөл буюу сэтгэцийн эмгэг хамаарна.
A pattern of episodic or intermittent cocaine use that has caused damage to a person’s physical or mental health or has resulted in behaviour leading to harm to the health of others. The pattern of episodic cocaine use is evident over a period of at least 12 months. Harm to health of the individual occurs due to one or more of the following: (1) behaviour related to intoxication; (2) direct or secondary toxic effects on body organs and systems; or (3) a harmful route of administration. Harm to health of others includes any form of physical harm, including trauma, or mental disorder that is directly attributable to behaviour related to cocaine intoxication on the part of the person to whom the diagnosis of Harmful pattern of use of cocaine applies.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код