Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Кокаин хэрэглэсний шалтгаант эмгэг нь кокаины хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Кокаин нь Өмнөд Америкийн хойд хэсгийн орнуудад угаас ургадаг кока ургамал, Erythroxylum coca-гийн навчинд агуулагддаг нэгдэл юм. Кокаин нь мэдээгүйжүүлэх ба судас нарийсгах бодисын хувьд эмчилгээнд хязгаарлагдмал байр суурьтай. Үүнийг ихэвчлэн хууль бусаар хэрэглэдэг бөгөөд дэлхий даяар өргөн тархсан, кокаины гидрохлорид ба кокаины чөлөөт суурь (мөн „крэк“ гэж нэрлэдэг) гэсэн хоёр үндсэн хэлбэрээр олддог. Кокаин нь төв мэдрэлийн тогтолцооны сэдээгч бодис бөгөөд кокаины хордлого нь ихэвчлэн эйфори ба хэт идэвхжлийн байдлыг агуулна. Кокаин нь донтолт үүсгэх хүчтэй шинж чанартай бөгөөд кокаины донтолт нь өвчлөл ба эмнэлэгт хандалтын түгээмэл шалтгаан болдог. Кокаины үгүйлэх хамшинж нь летарги ба сэтгэл санаа гутралыг агуулсан өвөрмөц явцтай. Кокаины шалтгаант олон сэтгэцийн эмгэгийг тодорхойлсон байдаг.
Disorders due to use of cocaine are characterised by the pattern and consequences of cocaine use. Cocaine is a compound found in the leaves of the coca plant, Erythroxylum coca, which is indigenous to countries in northern regions of South America. Cocaine has a limited place in medical treatment as an anaesthetic and vasoconstrictive agent. It is commonly used illicitly and widely available across the world, where it is found in two main forms: cocaine hydrochloride and cocaine freebase (also known as ‘crack’). Cocaine is a central nervous system stimulant, and Cocaine Intoxication typically includes a state of euphoria and hyperactivity. Cocaine has potent dependence-producing properties and Cocaine Dependence is a common cause of morbidity and of clinical presentations. Cocaine Withdrawal has a characteristic course that includes lethargy and depressed mood. A range of Cocaine-Induced Mental Disorders is described.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Кокаины донтолт нь кокаиныг давтан буюу тасралтгүй хэрэглэснээс үүсдэг, кокаины хэрэглээг зохицуулах чадварын эмгэг юм. Үүний онцлог шинж нь кокаин хэрэглэх хүчтэй дотоод хүсэл эрмэлзэл бөгөөд энэ нь хэрэглээгээ хянах чадвар алдагдах, бусад үйл ажиллагаанаас илүү хэрэглээнд тэргүүлэх ач холбогдол өгөх нь нэмэгдэх, хор хөнөөл буюу сөрөг үр дагаврыг үл харгалзан хэрэглээгээ үргэлжлүүлэх зэргээр илэрнэ. Эдгээр мэдрэмжийг ихэвчлэн кокаин хэрэглэх хүсэл буюу хүчтэй тэмүүллийн субъектив мэдрэмж дагалдана. Мөн донтолтын физиологийн шинж илэрч болох бөгөөд үүнд кокаины нөлөөнд тэсвэржих, кокаины хэрэглээг зогсоосон буюу багасгасны дараа үгүйлэх шинж тэмдэг илрэх, эсвэл үгүйлэх шинж тэмдгээс сэргийлэх буюу түүнийг намдаах зорилгоор кокаин буюу фармакологийн хувьд төстэй бодисыг давтан хэрэглэх зэрэг орно. Донтолтын шинж ихэвчлэн хамгийн багадаа 12 сарын хугацаанд илэрдэг боловч кокаиныг хамгийн багадаа 3 сарын турш тасралтгүй (өдөр бүр буюу бараг өдөр бүр) хэрэглэсэн бол оношийг тавьж болно.
Cocaine dependence is a disorder of regulation of cocaine use arising from repeated or continuous use of cocaine. The characteristic feature is a strong internal drive to use cocaine, which is manifested by impaired ability to control use, increasing priority given to use over other activities and persistence of use despite harm or negative consequences. These experiences are often accompanied by a subjective sensation of urge or craving to use cocaine. Physiological features of dependence may also be present, including tolerance to the effects of cocaine, withdrawal symptoms following cessation or reduction in use of cocaine, or repeated use of cocaine or pharmacologically similar substances to prevent or alleviate withdrawal symptoms. The features of dependence are usually evident over a period of at least 12 months but the diagnosis may be made if cocaine use is continuous (daily or almost daily) for at least 3 months.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Кокаины донтолт гэсэн онош тавигдсаны дараа, ихэвчлэн эмчилгээний курс буюу бусад арга хэмжээний (өөрөө авсан арга хэмжээг оролцуулан) дараа тухайн хүн 12 ба түүнээс дээш сарын хугацаанд кокаин хэрэглээгүй байна.
After a diagnosis of cocaine dependence, and often following a treatment episode or other intervention (including self-intervention), the person has been abstinent from cocaine for 12 months or longer.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код