Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Кокаин хэрэглэсний шалтгаант эмгэг нь кокаины хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Кокаин нь Өмнөд Америкийн хойд хэсгийн орнуудад угаас ургадаг кока ургамал, Erythroxylum coca-гийн навчинд агуулагддаг нэгдэл юм. Кокаин нь мэдээгүйжүүлэх ба судас нарийсгах бодисын хувьд эмчилгээнд хязгаарлагдмал байр суурьтай. Үүнийг ихэвчлэн хууль бусаар хэрэглэдэг бөгөөд дэлхий даяар өргөн тархсан, кокаины гидрохлорид ба кокаины чөлөөт суурь (мөн „крэк“ гэж нэрлэдэг) гэсэн хоёр үндсэн хэлбэрээр олддог. Кокаин нь төв мэдрэлийн тогтолцооны сэдээгч бодис бөгөөд кокаины хордлого нь ихэвчлэн эйфори ба хэт идэвхжлийн байдлыг агуулна. Кокаин нь донтолт үүсгэх хүчтэй шинж чанартай бөгөөд кокаины донтолт нь өвчлөл ба эмнэлэгт хандалтын түгээмэл шалтгаан болдог. Кокаины үгүйлэх хамшинж нь летарги ба сэтгэл санаа гутралыг агуулсан өвөрмөц явцтай. Кокаины шалтгаант олон сэтгэцийн эмгэгийг тодорхойлсон байдаг.
Disorders due to use of cocaine are characterised by the pattern and consequences of cocaine use. Cocaine is a compound found in the leaves of the coca plant, Erythroxylum coca, which is indigenous to countries in northern regions of South America. Cocaine has a limited place in medical treatment as an anaesthetic and vasoconstrictive agent. It is commonly used illicitly and widely available across the world, where it is found in two main forms: cocaine hydrochloride and cocaine freebase (also known as ‘crack’). Cocaine is a central nervous system stimulant, and Cocaine Intoxication typically includes a state of euphoria and hyperactivity. Cocaine has potent dependence-producing properties and Cocaine Dependence is a common cause of morbidity and of clinical presentations. Cocaine Withdrawal has a characteristic course that includes lethargy and depressed mood. A range of Cocaine-Induced Mental Disorders is described.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Кокаины шалтгаант сэтгэл түгших эмгэг нь кокаины хордлого буюу үгүйлэх хамшинжийн үед буюу удалгүй үүсдэг сэтгэл түгшилтийн шинж тэмдгээр (жишээ нь айж эмээх буюу санаа зовних, айдас, тусгаар мэдрэлийн тогтолцооны хэт өдөөгдлийн физиологийн шинж тэмдэг, зайлсхийх зан төрх) илэрдэг. Шинж тэмдгийн хүндийн зэрэг буюу үргэлжлэх хугацаа нь кокаины хордлого буюу кокаины үгүйлэх хамшинжид онцлог сэтгэл түгшилтийн шинж тэмдгээс илт давж гарна. Кокаины хэрэглээний хэмжээ ба үргэлжлэх хугацаа нь сэтгэл түгшилтийн шинж тэмдэг үүсгэх чадвартай байх ёстой. Шинж тэмдгүүд нь анхдагч сэтгэцийн эмгэгээр (жишээ нь сэтгэл түгших буюу айдастай холбоотой эмгэг, сэтгэл түгшилтийн шинж тэмдэг давамгайлсан сэтгэл гутрах эмгэг) илүү сайн тайлбарлагдахгүй бөгөөд ийм тайлбар нь сэтгэл түгшилтийн шинж тэмдэг кокаин хэрэглэж эхлэхээс өмнө илэрсэн, кокаины хэрэглээ буюу үгүйлэх хамшинж зогссоны дараа шинж тэмдэг нэлээд удаан хугацаагаар үргэлжилсэн, эсвэл сэтгэл түгшилтийн шинж тэмдэгтэй анхдагч сэтгэцийн эмгэг урьд нь байсныг харуулах бусад нотолгоо (жишээ нь кокаины хэрэглээтэй холбоогүй өмнөх тохиолын өгүүлэмж) байгаа үед тохирч болно.
Cocaine-induced anxiety disorder is characterised by anxiety symptoms (e.g., apprehension or worry, fear, physiological symptoms of excessive autonomic arousal, avoidance behaviour) that develop during or soon after intoxication with or withdrawal from cocaine. The intensity or duration of the symptoms is substantially in excess of anxiety symptoms that are characteristic of Cocaine intoxication or Cocaine withdrawal. The amount and duration of cocaine use must be capable of producing anxiety symptoms. The symptoms are not better explained by a primary mental disorder (e.g., an Anxiety and fear-related disorder, a Depressive disorder with prominent anxiety symptoms), as might be the case if the anxiety symptoms preceded the onset of the cocaine use, if the symptoms persist for a substantial period of time after cessation of the cocaine use or withdrawal, or if there is other evidence of a pre-existing primary mental disorder with anxiety symptoms (e.g., a history of prior episodes not associated with cocaine use).
ICD-10-тай харгалзах код