Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Амфетамин, метамфетамин буюу меткатинон зэрэг сэдээгч бодис хэрэглэсний шалтгаант эмгэг нь эдгээр бодисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Кокаинаас гадна байгальд тохиолддог болон нийлэгжүүлэн гаргаж авсан олон төрлийн психостимулятор байдаг. Энэ бүлгийн хамгийн олон тоотой нь метамфетамин зэрэг амфетамин төрлийн бодисууд юм. Эмчийн жороор олгодог дексамфетамин зэрэг сэдээгч бодисыг анхаарлын хомсдолтой хэт идэвхжилийн эмгэг зэрэг цөөн тооны байдлын үед заалтаар хэрэглэнэ. Олон оронд эфедрон нэрээр мэдэгдэх меткатинон нь метамфетамины бүтцийн аналог бөгөөд катинонтой төстэй, хүчтэй нөлөөтэй нийлэг сэдээгч бодис юм. Эдгээр бүх бодис голчлон психостимуляторын шинж чанартай бөгөөд мөн янз бүрийн зэргээр судас агшаах нөлөөтэй. Эдгээр нь сэдээгч бодисын хордлогын үед ажиглагддаг шиг эйфори ба хэт идэвхжил үүсгэнэ. Эдгээр нь донтолт үүсгэх хүчтэй шинж чанартай бөгөөд энэ нь сэдээгч бодисын донтолт, мөн хэрэглээг зогсоосны дараа сэдээгч бодисын үгүйлэх хамшинж гэсэн онош тавихад хүргэж болно. Сэдээгч бодисын шалтгаант хэд хэдэн сэтгэцийн эмгэгийг тодорхойлсон байдаг.
Disorders due to use of stimulants including amphetamines, methamphetamine or methcathinone are characterised by the pattern and consequences of use of these substances. There is a wide array of naturally occurring and synthetically produced psychostimulants other than cocaine. The most numerous of this group are the amphetamine-type substances, including methamphetamine. Prescribed stimulants including dexamphetamine are indicated for a limited number of conditions such as for Attention Deficit Hyperactivity Disorder. Methcathinone, known in many countries as ephedrone, is a synthetic potent stimulant that is a structural analogue of methamphetamine and is related to cathinone. All these drugs have primarily psychostimulant properties and are also vasoconstrictors to a varying degree. They induce euphoria and hyperactivity as may be seen in Stimulant Intoxication. They have potent dependence-producing properties, which may lead to the diagnosis of Stimulant Dependence and Stimulant Withdrawal following the cessation of use. Several Stimulant-Induced Mental Disorders are described.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Кофеин, кокаин ба нийлэг катиноноос бусад, амфетамин, метамфетамин ба меткатинон зэрэг сэдээгч бодисын шалтгаант сэтгэл түгших эмгэг нь сэдээгч бодисын хордлого буюу үгүйлэх хамшинжийн үед буюу удалгүй үүсдэг сэтгэл түгшилтийн шинж тэмдгээр (жишээ нь айж эмээх буюу санаа зовних, айдас, тусгаар мэдрэлийн тогтолцооны хэт өдөөгдлийн физиологийн шинж тэмдэг, зайлсхийх зан төрх) илэрдэг. Шинж тэмдгийн хүндийн зэрэг буюу үргэлжлэх хугацаа нь сэдээгч бодисын хордлого буюу сэдээгч бодисын үгүйлэх хамшинжид онцлог сэтгэл түгшилтийн шинж тэмдгээс илт давж гарна. Сэдээгч бодисын хэрэглээний хэмжээ ба үргэлжлэх хугацаа нь сэтгэл түгшилтийн шинж тэмдэг үүсгэх чадвартай байх ёстой. Шинж тэмдгүүд нь анхдагч сэтгэцийн эмгэгээр (жишээ нь сэтгэл түгших буюу айдастай холбоотой эмгэг, сэтгэл түгшилтийн шинж тэмдэг давамгайлсан сэтгэл гутрах эмгэг) илүү сайн тайлбарлагдахгүй бөгөөд ийм тайлбар нь сэтгэл түгшилтийн шинж тэмдэг сэдээгч бодис хэрэглэж эхлэхээс өмнө илэрсэн, сэдээгч бодисын хэрэглээ буюу үгүйлэх хамшинж зогссоны дараа шинж тэмдэг нэлээд удаан хугацаагаар үргэлжилсэн, эсвэл сэтгэл түгшилтийн шинж тэмдэгтэй анхдагч сэтгэцийн эмгэг урьд нь байсныг харуулах бусад нотолгоо (жишээ нь сэдээгч бодисын хэрэглээтэй холбоогүй өмнөх тохиолын өгүүлэмж) байгаа үед тохирч болно.
Stimulant-induced anxiety disorder including amphetamines, methamphetamine and methcathinone but excluding caffeine, cocaine and synthetic cathinones is characterised by anxiety symptoms (e.g., apprehension or worry, fear, physiological symptoms of excessive autonomic arousal, avoidance behaviour) that develop during or soon after intoxication or withdrawal due to stimulants. The intensity or duration of the symptoms is substantially in excess of anxiety symptoms that are characteristic of Stimulant intoxication or Stimulant withdrawal. The amount and duration of stimulant use must be capable of producing anxiety symptoms. The symptoms are not better explained by a primary mental disorder (e.g., an Anxiety and fear-related disorder, a Depressive disorder with prominent anxiety symptoms), as might be the case if the anxiety symptoms preceded the onset of the stimulant use, if the symptoms persist for a substantial period of time after cessation of the stimulant use or withdrawal, or if there is other evidence of a pre-existing primary mental disorder with anxiety symptoms (e.g., a history of prior episodes not associated with use of stimulants).
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код