Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Кофеин хэрэглэсний шалтгаант эмгэг нь кофеины хэрэглээний хэв маяг ба үр дагавраар илэрдэг. Кофеин нь кофены ургамлын (Coffea төрлийн зүйлүүд) үрэнд агуулагддаг, сул сэтгэц сэдээгч ба шээс хөөх нөлөөтэй бодис бөгөөд кофе, кола ундаа, шоколад, худалдааны нэр бүхий төрөл бүрийн „эрчим хүчний ундаа“ болон жин хасахад туслах бүтээгдэхүүний найрлагад ордог. Энэ нь дэлхий даяар хамгийн түгээмэл хэрэглэгддэг сэтгэц нөлөөт бодис бөгөөд түүний хэрэглээтэй холбоотой хэд хэдэн эмнэлзүйн байдал тодорхойлогдсон боловч өргөн тархсан байдлыг нь харгалзан үзвэл хүнд эмгэг харьцангуй ховор. Харьцангуй өндөр тунгаар (өөрөөр хэлбэл, өдөрт > 1 g) хэрэглэхтэй холбоотой кофеины хордлого тодорхойлогдсон. Кофеиныг удаан хугацаагаар буюу их хэмжээгээр хэрэглэсэн хүмүүст хэрэглээгээ зогсоох үед кофеины үгүйлэх хамшинж түгээмэл тохиолддог. Ихэвчлэн хордлого буюу их хэмжээний хэрэглээний дараа үүсдэг кофеины шалтгаант сэтгэл түгших эмгэг тодорхойлогдсон.
Disorders due to use of caffeine are characterised by the pattern and consequences of caffeine use. Caffeine is a mild psychostimulant and diuretic that is found in the beans of the coffee plant (Coffea species) and is a constituent of coffee, cola drinks, chocolate, a range of proprietary 'energy drinks' and weight-loss aids. It is the most commonly used psychoactive substance worldwide and several clinical conditions related to its use are described, although severe disorders are comparatively rare considering its ubiquity. Caffeine Intoxication related to consumption of relatively higher doses (i.e., > 1 g per day) is described. Caffeine Withdrawal is common upon cessation of use among individuals who have used caffeine for a prolonged period or in large amounts. Caffeine-Induced Anxiety Disorder has been described, often following intoxication or heavy use.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Кофеины шалтгаант сэтгэл түгших эмгэг нь кофеины хордлого буюу үгүйлэх хамшинжийн үед буюу түүнээс хойш удалгүй үүсдэг сэтгэл түгшилтийн шинж тэмдгээр (жишээ нь, түгшүүр буюу санаа зовних, айдас, тусгаар мэдрэлийн хэт сэрэлийн физиологийн шинж тэмдэг, зайлсхийх зан төрх) илэрдэг. Шинж тэмдгийн хүч буюу үргэлжлэх хугацаа нь кофеины хордлого буюу кофеины үгүйлэх хамшинжид онцлог сэтгэл түгшилтийн шинж тэмдгээс ихээхэн давсан байдаг. Кофеины хэрэглээний хэмжээ ба үргэлжлэх хугацаа нь сэтгэл түгшилтийн шинж тэмдэг үүсгэх чадамжтай байх ёстой. Шинж тэмдэг нь сэтгэцийн анхдагч эмгэгээр (жишээ нь, сэтгэл түгших буюу айдастай холбоотой эмгэг, сэтгэл түгшилтийн тод шинж тэмдэг бүхий сэтгэл гутрах эмгэг) илүү сайн тайлбарлагдахгүй бөгөөд хэрэв сэтгэл түгшилтийн шинж тэмдэг кофеин хэрэглэж эхлэхээс өмнө илэрсэн, кофеины хэрэглээ буюу үгүйлэх хамшинж зогссоны дараа шинж тэмдэг нэлээд удаан хугацаагаар үргэлжилсэн, эсвэл сэтгэл түгшилтийн шинж тэмдэг бүхий өмнө нь байсан сэтгэцийн анхдагч эмгэгийн бусад нотолгоо (жишээ нь, өгүүлэмжид кофеины хэрэглээтэй холбоогүй өмнөх тохиол байх) байгаа бол ийм эмгэгээр тайлбарлагдах магадлалтай.
Caffeine-induced anxiety disorder is characterised by anxiety symptoms (e.g., apprehension or worry, fear, physiological symptoms of excessive autonomic arousal, avoidance behaviour) that develop during or soon after intoxication with or withdrawal from caffeine. The intensity or duration of the symptoms is substantially in excess of anxiety symptoms that are characteristic of Caffeine intoxication or Caffeine withdrawal. The amount and duration of caffeine use must be capable of producing anxiety symptoms. The symptoms are not better explained by a primary mental disorder (e.g., an Anxiety and fear-related disorder, a Depressive disorder with prominent anxiety symptoms), as might be the case if the anxiety symptoms preceded the onset of the caffeine use, if the symptoms persist for a substantial period of time after cessation of the caffeine use or withdrawal, or if there is other evidence of a pre-existing primary mental disorder with anxiety symptoms (e.g., a history of prior episodes not associated with caffeine use).
ICD-10-тай харгалзах код