Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Кофеин хэрэглэсний шалтгаант эмгэг нь кофеины хэрэглээний хэв маяг ба үр дагавраар илэрдэг. Кофеин нь кофены ургамлын (Coffea төрлийн зүйлүүд) үрэнд агуулагддаг, сул сэтгэц сэдээгч ба шээс хөөх нөлөөтэй бодис бөгөөд кофе, кола ундаа, шоколад, худалдааны нэр бүхий төрөл бүрийн „эрчим хүчний ундаа“ болон жин хасахад туслах бүтээгдэхүүний найрлагад ордог. Энэ нь дэлхий даяар хамгийн түгээмэл хэрэглэгддэг сэтгэц нөлөөт бодис бөгөөд түүний хэрэглээтэй холбоотой хэд хэдэн эмнэлзүйн байдал тодорхойлогдсон боловч өргөн тархсан байдлыг нь харгалзан үзвэл хүнд эмгэг харьцангуй ховор. Харьцангуй өндөр тунгаар (өөрөөр хэлбэл, өдөрт > 1 g) хэрэглэхтэй холбоотой кофеины хордлого тодорхойлогдсон. Кофеиныг удаан хугацаагаар буюу их хэмжээгээр хэрэглэсэн хүмүүст хэрэглээгээ зогсоох үед кофеины үгүйлэх хамшинж түгээмэл тохиолддог. Ихэвчлэн хордлого буюу их хэмжээний хэрэглээний дараа үүсдэг кофеины шалтгаант сэтгэл түгших эмгэг тодорхойлогдсон.
Disorders due to use of caffeine are characterised by the pattern and consequences of caffeine use. Caffeine is a mild psychostimulant and diuretic that is found in the beans of the coffee plant (Coffea species) and is a constituent of coffee, cola drinks, chocolate, a range of proprietary 'energy drinks' and weight-loss aids. It is the most commonly used psychoactive substance worldwide and several clinical conditions related to its use are described, although severe disorders are comparatively rare considering its ubiquity. Caffeine Intoxication related to consumption of relatively higher doses (i.e., > 1 g per day) is described. Caffeine Withdrawal is common upon cessation of use among individuals who have used caffeine for a prolonged period or in large amounts. Caffeine-Induced Anxiety Disorder has been described, often following intoxication or heavy use.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хүний бие махбодын буюу сэтгэцийн эрүүл мэндэд эмнэлзүйн ач холбогдолтой хор хөнөөл учруулсан, эсвэл кофеины шалтгаант зан төрх нь бусад хүмүүсийн эрүүл мэндэд эмнэлзүйн ач холбогдолтой хор хөнөөл учруулсан кофеины хэрэглээний хэв маяг. Кофеины хэрэглээний хэв маяг нь хэрэглээ үечилсэн бол дор хаяж 12 сарын, тасралтгүй (өөрөөр хэлбэл, өдөр бүр буюу бараг өдөр бүр) бол дор хаяж нэг сарын хугацаанд илэрдэг. Хор хөнөөл нь кофеины хордуулах нөлөө, биеийн эрхтэн ба тогтолцоонд үзүүлэх шууд буюу хоёрдогч хорт нөлөө, эсвэл хор хөнөөлтэй хэрэглэх замаас үүдэлтэй байж болно.
A pattern of caffeine use that has caused clinically significant harm to a person’s physical or mental health or in which caffeine-induced behaviour has caused clinically significant harm to the health of other people. The pattern of caffeine use is evident over a period of at least 12 months if use is episodic and at least one month if use is continuous (i.e., daily or almost daily). Harm may be caused by the intoxicating effects of caffeine, the direct or secondary toxic effects on body organs and systems, or a harmful route of administration.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хүний бие махбодын буюу сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулсан кофеины үечилсэн буюу завсарлагатай хэрэглээний хэв маяг. Кофеины үечилсэн хэрэглээний хэв маяг нь дор хаяж 12 сарын хугацаанд илэрдэг. Тухайн хүний эрүүл мэндэд учрах хор хөнөөл нь дараах нэг буюу хэд хэдэн шалтгаанаар үүснэ: (1) биеийн эрхтэн ба тогтолцоонд үзүүлэх шууд буюу хоёрдогч хорт нөлөө; эсвэл (2) хор хөнөөлтэй хэрэглэх зам.
A pattern of episodic or intermittent caffeine use that has caused damage to a person’s physical or mental health. The pattern of episodic caffeine use is evident over a period of at least 12 months. Harm to health of the individual occurs due to one or more of the following: (1) direct or secondary toxic effects on body organs and systems; or (2) a harmful route of administration.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код