Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Никотин хэрэглэсний шалтгаант эмгэг нь никотины хэрэглээний хэв маяг ба үр дагавраар илэрдэг. Никотин нь Nicotiana tabacum хэмээх тамхины ургамлын донтолт үүсгэдэг идэвхтэй бүрэлдэхүүн хэсэг юм. Никотиныг дийлэнхдээ тамхи татах замаар хэрэглэдэг. Мөн тээгч уусгагчид уусгасан никотиныг амьсгалаар авахаар ууршуулдаг цахим тамхинд (өөрөөр хэлбэл, „вэйп татах“) хэрэглэх нь улам нэмэгдэж байна. Гаансаар тамхи татах, тамхи зажлах, хөөрөг татах нь хэрэглээний бага тархсан хэлбэр юм. Никотин нь донтуулах нөлөө маш өндөртэй нэгдэл бөгөөд кофеин ба архины дараа дэлхий даяар хамгийн түгээмэл хэрэглэгддэг гурав дахь сэтгэц нөлөөт бодис юм. Никотины донтолт ба никотины үгүйлэх хамшинж сайтар тодорхойлогдсон бөгөөд никотины шалтгаант сэтгэцийн эмгэгүүдийг хүлээн зөвшөөрсөн байдаг.
Disorders due to use of nicotine are characterised by the pattern and consequences of nicotine use. Nicotine is the active dependence-producing constituent of the tobacco plant, Nicotiana tabacum. Nicotine is used overwhelmingly through smoking cigarettes. Increasingly, it is also used in electronic cigarettes that vaporize nicotine dissolved in a carrier solvent for inhalation (i.e., “vaping”). Pipe smoking, chewing tobacco and inhaling snuff are minor forms of use. Nicotine is a highly potent addictive compound and is the third most common psychoactive substance used worldwide after caffeine and alcohol. Nicotine Dependence and Nicotine Withdrawal are well described and Nicotine-Induced Mental Disorders are recognized.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хүний бие махбодын буюу сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулсан никотины хэрэглээний хэв маяг. Никотины хэрэглээний хэв маяг нь бодисын хэрэглээ үечилсэн бол дор хаяж 12 сарын, тасралтгүй (өөрөөр хэлбэл, өдөр бүр буюу бараг өдөр бүр) бол дор хаяж нэг сарын хугацаанд илэрдэг. Тухайн хүний эрүүл мэндэд учрах хор хөнөөл нь дараах нэг буюу хэд хэдэн шалтгаанаар үүснэ: (1) биеийн эрхтэн ба тогтолцоонд үзүүлэх шууд буюу хоёрдогч хорт нөлөө; эсвэл (2) хор хөнөөлтэй хэрэглэх зам.
A pattern of nicotine use that has caused damage to a person’s physical or mental health. The pattern of nicotine use is evident over a period of at least 12 months if substance use is episodic or at least one month if use is continuous (i.e., daily or almost daily). Harm to health of the individual occurs due to one or more of the following: (1) direct or secondary toxic effects on body organs and systems; or (2) a harmful route of administration.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код